Uncategorized

Үхрийн годон эрчүүдэд гойд сайнаар нөлөөлдөг. B12 аминдэм, цайраар баялаг учир цусны эргэлтийг сайжрууж бэлгийн чадвахыг сайжруулдаг

Хонины сүүлний годон бүтцийн хувьд зөөлөн учир хоол хийх явцад кальци, кали зэрэг эрдэс бодис нь шөлөнд амархан уусч шөлийг эрдэс бодисоор баялаг болгодог. Сүүлний үзүүр годон хэсэгт иодын агууламж өндөр байдаг.Мөн хонины сүүлний годон нь коллаген, уургийн агууламж өндөр байдаг тул хүний арьс, булчин, яс, мөгөөрс, шөрмөс зэргийг хэвийн байлгахад онцгой ач тустай юм.Уламжлалт аргаар дархлаагаа дэмжье? . Үхэр, хонины бөөр. Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлүүлдэг юм. Өмнө нь бас өндөгний шарны тухай постнд гарсан. Мөн төмөрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Тавган дээрхи бөөр чиний дотор байгаа бөөрнд маш их нэмэр болно гэнэ. 2. Зүрх. Үхрийн зүрх нь Магни болон Таурин бодисны склад гэнэ шүү базарваань. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22% иар бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхээр өргөл бариад байхыг барууны нэрт диетологчид зөвлөөд байна.3. Үхрийн годон. Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжирхаар…. за за чи өөрөө гадарлаж байгаа байлгүй дээ. Хэрвээ найз охиноо эсвэл эхнэрээ happy байлгая гэж бодож байвал годон идээд байждээ. Эсвэл эхнэрүүд нөхрүүдээ үүгээр түлхүү хооллох хэрэгтэй юм байна.4. Үхрийн элэг. Чи шинэ элэг шилжүүлэн суулгах гэж бодож суух хооронд хуучин элгээ бас өөд нь татаад авах хэрэгтэй. Үүний тулд бярууны элэг хамгийн сайн байдаг гэнэ. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” (ёой, алдаагүй бичсэн шүү) гэх элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг юм байна шүү. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Элэг шарж идэхийг надаар заалгахгүй байх гэж бодож байна.5.Магадгүй чиний аманд өөр хэл орж ирсний дараа өчнөөн микроб үлддэг гэж сонссон байх. Гэхдээ үхрийн хэлний тухайд бол арай өөр. Хэлнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир чиний дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ.

ХОНИНЫ САЛБАНТ САРХИНАГ НОЙР БУЛЧИРХАЙГ ЭМЧИЛДЭГНойр булчирхайн өвчнийг панкреатит хонины салбант сархинагаар бүр мөсөн эмчилж болдог байна.Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. зумлахгүй Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 13 хэсэг сархинагийг 250 гр усанд хийж 200 гр болтол буцалгаж болгоно.Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрх аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ. Дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж, даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан, тэрнийгээ айлтгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ.Эх сурвалж: Minii eruul mend Миний эрүүл мэнд

Шарах шүүгээнд болгосон котлет жигнэсэн котлетноос амтны хувьд илүү болдог. Мөн тосонд шарсан котлетыг бодвол илүү эрүүл хоол болох ажээ. Өнөөдөр та бүхэндээ франц маягаар бэлдсэн котлетны жорыг танилцуулж байна. Дотроо өндөгтэй. Минийхээр бол уг санаа их сайхан санагдсан. Шүүслэг, тэгээд бас маш амттай. Шарах шүүгээнд болгосон котлет Орц: 250 г татсан мах 1 сонгино 1 зүсэм цагаан талх 4 өндөг 1 х.х ургамлын тос Хар перец, давс өөрийн хүслээр Шинэ яншуй Бэлдэх арга: 1. Сонгиноо жижиглэн хэрчээд ургамлын тосонд шарна. 2. Саванд татсан махаа хийгээд дээрээс нь 1 өндөг, шарсан өндөг, усанд дэвтээсэн талх, перец, давсаа нэмнэ. Сайтар хольж хутгана. Сонгиноо заавал шарах ёстой юу? Үгүй ээ, гэрийн эзэгтэй нар ямар амтыг эрхэмлэж байна, түүндээ л тааруул. Түүхий сонгиноор амталсан котлет илүү шүүслэг болдог гэдэг. Би ч үүнтэй санал нийлж байна. 3. Котлетуудаа хэвлээд хүнсний цаасан дээр тавина. 4. Котлетонд бага зэргийн хонхорхой хийгээд дээрээс нь өндгөө болгоомжтой асгаарай. Өндөг дээрээ жижиглэж хэрчсэн яншуйгаа асгаад перец, давсаар амтална. Котлетыг шарах шүүгээнд 200 хэмээр шарна. Хэдэн минут шарах вэ? Ердөө 25 минут. 5. Хэрвээ та өндөгний шард дургүй бол шарах шүүгээнд котлетоо байлгах хугацааг уртасгаж болно. Маш амттай хоол болно шүү. Бүр тансаг ч гэж хэлж болохоор. Өндөгнийхөө дээрээс үрж жижиглэсэн хатуу бяслаг эсвэл өөрийн дуртай амтлагчаа цацаж болно. Би өндөг, базиликийн хослолд дуртай учраас хатаасан базилик цацдаг. Хоолыг шарахаас илүүтэй шарах шүүгээнд болгож идэх нь надад илүү санагддаг, тийм ч учраас энэ жороор үе үе котлет хийж иддэг юм. Хэрвээ танд миний танилцуулсан жор таалагдсан бол хадгалаад аваарай. Сайхан хооллоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/231065/?fbclid=IwAR3gD-kAZHZSrLp-R79HfRs9NHttZXxRyK4raqr8H_eiDUmXa9YkXLiSRLM © XopoM News

Эмээгийнхээ зааж өгсөн аргаар амттай боорцог хийж сурснаас хойш гэрийнхэн маань дэлгүүрээс гурилан бүтээгдэхүүн худалдаж авахаа больсон!  Амттай бас зөөлхөн! Манай гэрийнхэн шарсан боорцогт дуртай. Энэ боорцгийг би ч гэсэн хийж идэх дуртай байдаг. Ерөнхий орц: Сахар – 1 хоолны халбага Ус – 50 мл Хуурай хөрөнгө – 1 хоолны халбага (5 гр) Бусад хэрэгтэй орц: Сүү, ус, кефир – 250 мл Өндөгний шар – 2 ширхэг Сахар – 2 хоолны халбага Давс – ½ хоолны халбага Гурил – 500 гр (илүү их эсвэл бага хэмжээтэй байж болно) Хүнсний тос – 2 хоолны халбага Хийх заавар: Аяганд хуурай хөрөнгөө хийж хутгаж, 1 хоолны халбага сахар болон 50 мл усыг дээрээс нь хийнэ. Дулаахан газар тавьж, өсөхийг нь хүлээнэ. Хэрэв хөрөнгө сайн өссөн байвал 15 минутын дараа гэхэд бэлэн болсон байна, харин эсрэгээрээ бэлэн болоогүй байвал хөрөнгийг өөрчилж болно. Бүлээн сүүг саванд хийнэ. Дээр нь сахар, давс, өндөгний шар, хүнсний тос зэргийг хийнэ. Эдгээрийн дээр нь хөрөнгөө хийж бүх орцыг сайтар холино. 2/3 хэмжээтэй гурилыг сонгон авч зуурах ба ингэхдээ зөөлхөн, бага зэрэг наалдамхай болгоно. Хольсон орцыг гурилтай холих хэрэггүй. Нунтаг хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй. Гурилыг 10-15 минутын турш сайтар зуурна (цавуулаг агуулаагүй гурил байх ёстойг анхаараарай). Зуурсан гурилаа саванд хийж, хүнсний тосоор сайтар тослож, гадуур нь уутаар ороож дулаахан газар тавьж өсгөнө. Хэрвээ шөнө болж байвал хөргөгчинд хийж болно. 1,5-2 цаг болсны дараа хүссэн хэмжээгээрээ гурилаа тасдаж, хэлбэрт оруулан, хайруулын тавганд тос хийж, халсны дараа шарахад л хангалттай. Ингээд таны амтат боорцог бэлэн боллоо!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/229029/?fbclid=IwAR1v901bTxMVPpXl3Fs5_RATUhJj4zTxgs_gMB7r_z02dAO7BHC0Gi7aD1I © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!