Uncategorized

Дэлхийд ердөө 20 хэдхэн байдаг Мазаалайг байгалийн а..луур.чидаас авраачээ дэлхийд хүртэл шэйр..

Мазаалай баавгай маань үхээд эхэлжээ. Цөөхөн үлдсэн шүү дээ, дэлхийд ердөө 20 хэд. Тэд маань Монголын дархан цаазат говьд. Гэтэл энэ Багабанди гэж үхэж далд ормор хүүхэнтэйгээ нийлж хайран сайхан говь нутгийг минь цөлмөж гүйцлээ. Их говийн дархан газрыг шуналын бузарууд дуусгах нь байна шүү.! Хайран сайхан Монгол улс орон минь. ??? Даанч яав даа чааваас…

бид байгал дэлхий нутаг усаа хамгаалж тэнд байгаа дэлхийд байхгүй монголд цөөн тоогоор байгаа мазаалай болоод бусад зэрлэг амьтаны төлөө нутаг усаа бүтэн байлгахын төлөө Эрдэнэмонгол болоод уул уурхай камтануудтай өнөөдөрийг хүртэл тэмцэж байгаа өнгөрсөн зун энэ мазаалай усгүй болсон говьд харангадаж үхсэн байдал олдож байна эрдэнэмонгол кампаны эзэмшил газараас 20 гаран кмийн зайтай таван худагийн өндөр толгой гэх газараас олдов https://www.facebook.com/profile.php?id=100059054273832 гэж цахим хэрэглэгч оруулчээ. Харин энэ асуудал ингэ өрнөсөн талаарх мэдээлийг оруулий Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэдний төлөөлөл С.Зоригтбаатар: ” 2010 оноос хойш олон улсын хөрөнгийн бирж дээр алтны бүслүүр оллоо гэдэг мэдээллийг дэлхий нийтэд цацаад, 270 гаран сая доллар босгоод, түүгээрээ Монголын орон нутаг, малчид, Засгийн Газрыг авилгадаад маш олон лиценз эзэмшчихсэн “Эрдэнэ Монгол” гэдэг компани байгаа. Энэ бол Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.Энэ компани Сэгс Цагаан богд гээд найраглалд гардаг, Мазаалай, ховор эмийн ургамалтэй энэ сайхан нутгийг ухах гээд байгаа юм. Энэ орд бол Оюутолгойгоос 4 дахин том бүлэг орд. Стратегийн орд тул нуухын тулд энэ компаний лицензээ 5-6 болгож жижиглэсэн. Хамгийн жижиг нэг нь л гэхэд 10 тоннын нөөцтэй. Өнгөрсөн 30 жил алт ухаад Монгол улс хөгжсөнгүй. Баянхонгорт ч зөндөө алттай байсан. Ухаад л нүх л үлдсэн.Энэ компани цианид натри хэрэглэнэ гэж ярьдаг. Энэ компани шат шатандаа авилгал өгсөн, малчдыг доромжилж, чихэр, боов, гурил, будаа тараасан. Мөн залуучуудад нь 500 000 төгрөг өгсөн, аймгийн удирдлагуудад 28 тэрбум төгрөг өгнө гэж 2.5 тэрбумыг нь өгчихөөд байгаа. Бид энэ компанийг АТГ-т өгнө. Одоо олборлолт нь эхлэх гэж байна. Энэ компаний Монгол талын захирал Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа гэж хүн. Н.Багабандид ер нь Монголчууд ямар өртэй юм бэ? Канад талаасаа Курт гэж менежер бий. Монголчуудыг шууд дээрэлхэж харьцдаг, чи хэдэн төгрөг авах юм бэ? л гэдэг.” гэв. Мөн малчин Н.Чогсом: “Ер нь баялагтай нутаг зовдог юм байна. Биднийг тайван байлгахгүй байна.Энэ гадаадын компанийг шүтдэгээ больцгооё. Бид Канадад очоод газар ухаж болох уу? Гэвэл үгүй л гэнэ шүү дээ. Гадныхны түлхээсээр явдаг манай төрийнхөн бол чонотой нийлсэн хотны нохой болчихож.Бид энэ нутгаа яагаад ч ухуулахгүй. Энэ компанийг өнөө маргаашгүй л зайлуулаад өг” хэмээсэн юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!