Uncategorized

Ус рашаан болж, таван махбодийг эмчилдэг гэдэг!!! Харзны усанд орох доо

Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж биеийг сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны бөглөөсийг арилгаж, биеийн зарим хэсэгт бий болсон үхжилтийг сааруулж, сэргээж өгдөг байна. Харзны хүйтэн усанд орох нь эмэгтэй хүний арьс болон суларсан булчинг чангаруулж, тураадаг ач тустай. Монголчууд усны эмчилгээний гайхамшигт чанарыг эртнээс мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн ард түмэн. Монголчууд Намрын дунд сарын 15-наас урсгал ус рашаан болж, таван махбодийг эмчилдэг гэж ярьдаг. Рашаан ус хүртэж биеэ эмчилдэг хүмүүс намар өөрийн өвчин шаналлыг арилгахаар рашаан усанд их явдаг юм. Харзны усанд орсноор сэтгэцийн өвчин, үе мөчний гээд олон өвчин хууч эдгэрдэг байна. Яагаад гэвэл харзны усанд сөрөг нөлөө гэж байдаггүй онцлогтой. Baigalmaa Baikal Norjmaa
АРЗНЫ УСНЫ ТУХАХарзны усны тухайд.Харзны ус гэж өвөл мөс бүрхэж хөлдөөгүй голын урсгал усыг хэлнэ. Голын харзтай хэсэгт холоос харахад уур савсаж байдаг нь халуун рашаан гэлтэй харагдах талтай. Байгалийн урсгал ус цэнэгжсэн байдаг тул эрүүл мэндэд тустай гэж үзэх нь ч бий. Өвлийн улиралд харзны усанд ордог үзэгдэл дэлхийн аль ч оронд байдаг. Харзны усанд орох эмчилгээний ашиг тусыг анагаах ухаан судлаж тогтоогоогүй хэдий ч бие махбодийг чийрэгжүүлэх зорилгоор харзны усанд ордог. Нараар, агаараар, усаар хүний биемахбодийг чийрэгжүүлдэг альтернатив аргууд бий. Үүний нэг нь харзны усанд орох юм. Харзны усанд орох үед хүний биед гардаг физиологийн өөрчлөлт нөлөөллийн талаар товчхон тайлбарлахыг хичээе.Эхлээд толгой, цээжээ цочроох тухайд. Хүйтэн усанд шууд хөл дүрэн орох үед парасимпатик тогтолцоо идэвхжиж доод мөчдийн судас агшдаг. Судас агших үед доод мөчдөөр эргэлдэх цусны эзэлхүүн багасч дээд мөчид дотор эртхнүүдрүү цусны эзэлхүүн ихэснэ. Энэ үед зүрх агших үед тархины судсанд даралт ихэсдэг. Ийм учир эхлээд дээд мөчид, цээжин бие, толгой хэсгээ хүйтнээр цочроосны дараа усанд орох нь зохистой гэж үздэг. Иймийн учир зөвхөн харзны ус гэлтгүй зун ч гэсэн голын хүйтэн усанд орохдоо эхлээд цээжин биеээ цочроод байгаад усанд орохыг зөвлөдөг.Чийрэгжүүлэлт болох тухайд. Харзны усанд удаан ордоггүй. Бие махбодийг сэргээх төдийд ороод л гардаг. Хүйтэн усанд орох үед мэдрэлийн мэдрэхүй, хөдлөхүйн мэдрэлийг ширхэгүүд богино хугацааны цочрол авснаар мэдрэлийн сэрэл дамжих үйл явц сайжирна гэж үздэг. Үүнээс гадна эсийн түвшинд байгалийн шалгарал давах дотоод механизм ажиллаж эхэлнэ. Дулаан таатай орчин амар жимэр аж тайван амьдарч байсан эсүүд гэнэт хүйтний нөлөөгөөр өөрийн эсийн дотоод нөөц бололцоог дайчлан эсийн түвшинд энерги үүсгэх мехнизм ажиллана гэсэн үг. Хүний бие тогтолцоо сорилттой тулгарах үедээ нөөц боломжоо ашиглаж чаддаг болохыг 2016 онд анагаах ухаан, физиологийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Японы эрдэмтэн Ёшинори Осумийн судалгаа нотолсон. Эсийн түвшинд энерги хомсдох үед эсийн дотоод хооллолт буюу аутофаги идэвхжиж хөгшин эсүүдээ залгиж байгалийн шалгарлыг давдаг болохыг тогтоосон. Энэ бүтээлийн нөлөөгөөр хөнгөн хооллох, завсаргалатай мацаг барих нь хүний эсийн түвшинд тустай болохыг дэлхий нийтээрээ ойлгосон юм. Харзны усанд орох нь хүйтний нөлөө, ургал мэдрэлийн тогтолцооны оролцоотойгоор эсийг идэвхжүүлэх чийрэгжүүлэх арга юм.Харин үүнийг эмчилгээний арга мэтээр хэтрүүлэн ойлгох, туйлшран удаан хугацаанд орох, өөрийн биемахбодийн суурь түвшин, архаг хууч эмгэгээ тооцоололгүй өөртөө өвчин хураах эрсдэлтэйг ухаарна уу. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх хэрэггүй хэмээх ардын зүйр үгийг санагтун.Хүндэтгэсэн,Цахим Эмч #copy Цахим Эмч

Related Articles

Back to top button
error: Content is protected !!