Uncategorized

МУГТ тамирчин Э.Цэндбаатар тэмцээнд орсон биш өрөнд орж гэр хороололд амьдарч эхэлжээ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтага нар өнгөрсөн есдүгээр сарын 9 /2022.09.09/-ны өдөр 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдсан билээ. Тус тэмцээнд Э.Цэндбаатар ялалт байгуулж, 600 сая төгрөгийн эзэн болсон байдаг.

“Гэвч тэрбээр энэхүү бооцооны мөнгөө өнөөдрийг хүртэл аваагүй гэх мэдээлэл байгаа. Харин түүнтэй хамт тулалдсан холимог тулаанч З.Шинэчагтага “Бооцооны мөнгөө өгсөн. Э.Цэндбаатар мөнгөө авсан” гэдгийг тодотгоод буй юм. Тиймээс бид уг асуултын хариултыг нэхэж, гавьяат тамирчин Э.Цэндбаатартай утсаар холбогдох гэсэн ч хариулт өгөхгүй байсан учир түүний гэрийг нь зорьж очиж, түүнээс өөрөөс нь бооцооны мөнгөө авсан эсэхийг тодрууллаа” хэмээн мэдээллийн эх сурвалж iSee.mn сайтын ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

-Та халз тулааны бооцооны мөнгөө авсан уу. Халз тулалдсан З.Шинэчагтага “Бооцооны мөнгөө өгсөн. Таныг авсан гээд мэдэгдээд байгаа. Та энэ талаар мэдээлэл өгөөч? -Бооцооны мөнгөө авсан бол энд гэр хороололдоо амьдрахгүй л байсан шүү дээ. Гэхдээ өгнө байх гэсэн хүлээлттэй л байж байна.

-Анхнаасаа бооцооны мөнгөө төвлөрүүлсэн байсан юм болов уу. Яагаад одоо болтол бооцооны мөнгийг өгөхгүй байгаа юм бол? -Хоёр талаасаа итгэлцлээр тохиролцсон байсан юм. Миний талаас 300, Шинээгийн ах нарын талаас 300 сая гэж ярьсан. Тулаан гоё болж өнгөрсөн. Тухайн үед өөрийгөө харуулсан. Хэрэв мөнгөө авсан бол аль хэдийнээ АНУ руу дараагийнхаа тэмцээнд оролцохоор явах байсан. Тэмцээнд орсон биш өрөнд ороод л дууссан. -Уучлаарай. Яагаад тэмцээнд ороод өрөнд ордог билээ? -Надаас шалтгаалах зардлууд байсан юмаа.

-Та бүхэн тулааны өмнө бооцооны талаар ямар нэгэн байдлаар эрх зүйн акт үйлдсэн зүйл байдаг юм болов уу? -Тийм юм байгаагүй ээ. Анхнаасаа гэрээ хийгээгүй. Зүгээр л ярилцаад тохиролцсон байсан. Шинээгийн ах нар, бас манай ах нар хоорондоо тохиролцоод За зү болчхоод тэмцээний дараа тэгээд л замхарсан гэх юм уу даа.

-Анх тэмцээнийг ямар хүмүүс зохион байгуулсан юм бол? -Шинээ бид хоёрын дунд үүссэн байсан маргааныг ах нар гудамжинд бус зүгээр шууд рейнгэн дээр учраа олъё гээд тулалдахаар болсон юм.

-Манай ах нар, тэдний ах нар гэдгийг тодруулж ярих боломжтой болов уу. Та бооцооны мөнгөө босгосон байсан уу? -“Колорс теч”-ээс миний бооцооны мөнгийг босгож өгсөн байсан. Шинээгийн ах нарыг ямар компанийг нь би сайн мэдэхгүй байна.

-Тухайн үед та бүхнийг хэвлэлийн хурал хийж байхад загвар өмсөгч О.Билгүүн, сэтгүүлч Болдко нарын хүмүүс байсан. Тэр хүмүүсийг зохион байгуулсан юм болов уу гэж харж байсан? -Тэд нар хамаагүй ээ. Бид хоёрын голд хүн байх ёстой байсан. Тэгэхгүй бол бид шууд маргалдах гээд байсан юм.

-Бооцооны мөнгөө авбал байр авна гэсэн зүйл ярьж байсан. Мөн хүүхдийн эмчилгээнд зарцуулна гэж амлаж байсан тийм ээ? -Тийм ээ. Ярьж байсан бүх зүйл замхарсан. Хүмүүс бүгдээрээ худлаа яриад байгаа юм чинь яах вэ дээ. Одоо хангалттай ш дээ.

ЭХ СУРВАЛЖ: iSee.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!