Uncategorized

Ванн болон угаалтуурын бохирдол, зэвийг арилгах арга. Хуучин ваннаа солих ч шаардлагагүй боллоо!

Ванны бохирдол, зэвийг арилгахын тулд гар дор бэлэн байх бүтээгдэхүүнийг хэрэглэцгээе. Энэ бол олонд танил нашатырийн спирт, устөрөгчийн хэт исэл болно. Бүгд эмийн сангуудад зарагддаг бүтээгдэхүүнүүд. Уусмалыг зохих хэмжээгээр холино: Шилэн сав аваад (хагас литрийнх байж болно) урсгал усанд сайтар угаана. Цаасан эсвэл даавуун салфеткаар хуурай болтол нь арчаарай. Шилэн савандаа 100 грамм нашатырийн спиртээ хийнэ. Дээрээс нь 50 грамм устөрөгчийн хэт ислээ нарийхан гоожуулна Уусмалыг сайтар хутгана Цэвэр даавуунд уусмалаа шингээнэ Ванн болон угаалтуурын зэвтэй хэсэгт түрхэнэ Ингээд 10 -15 минут байлгаад дараа нь урсгал усаар сайтар угааж цэвэрлэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/228903/?fbclid=IwAR2P_XGfWakjyYeP2bQqD5pOalYnKM1HtXK7ewHblS39efmC08O3bYjsdbQ © XopoM News

Бясаа – Cimicidae (цимицид) төрөлд хамаарах шимэгч хорхой юм. Хүрэн бор өнгийн энэ жижиг хортон шавьж зөвхөн цусаар л хооллоно. Толгойн урд хэсэгт хатгуур байрладаг бөгөөд үүгээр хүний арьсыг нэвт цоолж цус сордог. Энэ төрлийн маш олон шимэгч байна – үүнд амьтны цусаар хооллогч бясаа ч бий. Бидний дунд ор хөнжлийн бясаа илүү түгээмэл тархсан бөгөөд энэ төрлийн бясаа нь хүний цусаар хооллодог ажээ. Нас биед хүрсэн орны бясаа нь алимны үрний дайтай, цус сорсны дараа гэдэс нь томорч улаан туяатай болдог. © DepositPhotos Орны бясаа нь шөнийн цагаар идэвхижнэ, гэхдээ шөнийн амьдралтай амьтанд тооцогддоггүй. Эмэгчин нь амьд байгаа цагтаа хэдэн зуун өндөг дардаг. Эдгээр өндгүүд нь тоосонцрын хэмжээтэй бөгөөд ачигдаж ирсэн тавилга, хувцас хунартай дамжин үүрлэнэ. Орны бясаа нь нисэж чаддаггүй. Гэхдээ давхар хооронд, хана таазаар дамжин чөлөөтэй явна. © DepositPhotos Орны бясаа нь өчүүхэн жижиг биетэй тул матрас, орны хажуугийн пүрш, орны завсар мод зэрэг хүний гар үл хүрч болох газруудад амархан нуугддаг. Үүнээс гадна бясаа нь бусад хортон шавжуудыг бодвол дасан зохицох өндөр чадвартай амьтан. Тиймээс бясаа устгах ажил амаргүйд тооцогддог байна. © DepositPhotos Бясаа устгахад ашиглаж байгаа хор нь байрны эздийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх муу талтай, ялангуяа хүүхдийн тасалгааны хувьд яригдаж байгаа бол болгоомжтой хандана. Хүүхдийн тасалгаанд үүрлэсэн бясааг устгах гэж байгаа бол байгалийн гаралтай бодис хэрэглэхийг зөвлөж байна, үнийн хувьд ч хямд тусна. Нэн эрт дээр үеэс ургамал дээр суурилсан бодисыг бясаа устгахад ашиглаж иржээ. Энэ төрлийн бодисууд нь хортон шавьж дахин үржихээс хамгаалж сэргийлдэг давуу талтай. © DepositPhotos Эфирийн тос нь хортон шавьжийн дотоод эсийн мембрамд нөлөөлж үхэлд хүргэдэг. Эфирийн тос бясаанд хортой байдаг бол хүний эрүүл мэндэд гаж нөлөөгүй тул айх аюулгүй хэрэглэх боломжтой.   Гэрийн бясаанаас хэрхэн салах вэ? 1. Цайны модны тос Цайны модны тосоор бясаа устгах бодис бэлдэхийн тулд хоёр цайны халбага тосыг 50 мл устай холино. Уусмалыг шүршдэг саванд хийгээд сайтар сэгсрээрэй. Бясаа үржсэн байж болох газруудад бодисыг шүршинэ. Бясаа бүрэн устаж үгүй болтол өдөр болгон цацна. © DepositPhotos   2. Лавандагийн тос Шүршдэг бодис бэлдэхийн тулд – 10-15 дусал лавандагийн тосыг 50 мл устай холино. Өөр нэгэн арга – лаванда цэцгийн шинэхэн навчийг бясаа үүрлэсэн газруудад байрлуулж бясааг устгана. © DepositPhotos   3. Цитронеллийн тостой шүршдэг бодис Багахан устай саванд 10 дусал цитронелийн тос дусаана. Уусмалыг шүршдэг саванд хийж сайтар сэгсэрнэ. Бясаа үржсэн байж болох газруудад үр дүн гартал шүршсээр байна. © DepositPhotos   4. Эвкалипт тостой шүршдэг бодис Шүршдэг бодисыг бэлдэхийн тулд 100 г ус, 70 г архи болон 30 дусал эвкалиптийн эфирийн тос нэмнэ. Шүршдэг саванд бүгдийг хийгээд сайтар холино. Бясаа явж байгаа газар руу уусмалаас шүршээрэй. Хоёр цаг тутамд шүршээрэй. © DepositPhotos   5. Ним модны навчны тос 50 г эфирийн тосны концентрацыг 200 г устай холино. Тал цайны халбага саван, эмульгаторын уусмал нэмээрэй. Сайтар холино. Бясаа үржсэн газруудад цацна. © DepositPhotos   6. Жирийн аир Жирийн аир – бясааны эсрэг үр дүнтэй бодис. Шүршдэг бодис бэлдэхийн тулд 100 г аир, 50 г нунтаг куркумаг 1 л усанд цаг буцалгана. Дараа нь уусмалыг таглаатай чигээр нь 24 цаг орхино. Дараа өдөр нь шүүгээд устай 1:10 харьцаагаар шингэлж цацна. © DepositPhotos   7. Жүржийн тос Жүржийн тосыг эрт дээр үеэс бясаатай тэмцэхэд өргөн ашигладаг байжээ. Жүржийн үнэр нь хүнд маш таатай мэдрэмж төрүүлнэ, харин урилгагүй гэрийн хортон шавьжийг дайжихад хүргэнэ. Шүрших уусмал бэлдэхийн тулд 50 г хар меласс, 100 г жүржийн тосыг 4 литр усанд хийж холино. © DepositPhotos   8. Гоньд Хэдэн навч гоньдыг даавуун олсоор багцалж боогоод бясаа үржсэн газар тавина. Эсвэл гоньдыг торон уутанд хийж хортон шавьж үржсэн газар өлгөнө. Гоньдоо гурван хоног тутамд сольж байх хэрэгтэй. Хүссэн үр дүндээ хүрэхэд багаар бодоход 1 сар орчим болно. © DepositPhotos   9. Хадаасан цэцгийн тос 1 цайны халбага хадаасан цэцгийн эфирийн тосыг 1 цайны аяга устай холино. Уусмалыг шүршдэг саванд хийгээд сайтар сэгсэрч бясаа үржсэн газар шүршинэ. © DepositPhotos   10. Жирийн пижма Пижма маш хүчтэй бодис: олон төрлийн хортон шавьж үргээдэг, үүнд шумуул ч мөн үргэнэ. Мөн бясаа уг ургамлын үнэрт дургүй. Шинэхэн тасдаж авсан пижма цэцгийг орныхоо доор эсвэл бясаа үүрлэсэн байж болох бусад тавилгуудад ч байрлуулна. 25 г пижма цэцгийг 1 стакан усанд хийж хандлаад шүршдэг бодис ч хийж болно. © DepositPhotos Эфирийн тос хэрэглэхээсээ өмнө харшилтай эсэхээ заавал шалгаарай. Үүний тулд шууныхаа дотор талд багахан эфирийн тос түрхэнэ. Хэрвээ түрхсэн газар харшлын шинж тэмдэг илрээгүй бол тосыг айх зүйлгүй хэрэглэж болох ажээ. Дээр бичиж байсанчлан бясааг устгахад амаргүй ажил. Зарим нэг тохиолдолд байрыг тусгай мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар ариутгасны үндсэн дээр л бясаанаас сална. Ардын уламжлалт аргаар бэлдсэн жороор бясааг 100 хувь устгах баталгаа өгөхгүй, гэхдээ амьдарч байгаа хүмүүст хор хөнөөлгүй бөгөөд багахан ч гэсэн таатай мэдрэмж өгч чаддаг. Үүнээс гадна эфирийн тос нь мэдрэлийн системийг тайвшруулж сэтгэл санаа сэргээдэг. Эдгээр аргуудыг хэрэглэх эсэх нь таны өөрийн л хэрэг. Өөрийн чадлаар бясаанаасаа салах тухай мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/227714/?fbclid=IwAR1xM6Y4Mcu0myznCZTLzF-Jw-oqeAQ6P0VfzeMyItg7NQuYNr0dcX3m9nA © XopoM News

Эмээгийнхээ зааж өгсөн аргаар амттай боорцог хийж сурснаас хойш гэрийнхэн маань дэлгүүрээс гурилан бүтээгдэхүүн худалдаж авахаа больсон!  Амттай бас зөөлхөн! Манай гэрийнхэн шарсан боорцогт дуртай. Энэ боорцгийг би ч гэсэн хийж идэх дуртай байдаг. Ерөнхий орц: Сахар – 1 хоолны халбага Ус – 50 мл Хуурай хөрөнгө – 1 хоолны халбага (5 гр) Бусад хэрэгтэй орц: Сүү, ус, кефир – 250 мл Өндөгний шар – 2 ширхэг Сахар – 2 хоолны халбага Давс – ½ хоолны халбага Гурил – 500 гр (илүү их эсвэл бага хэмжээтэй байж болно) Хүнсний тос – 2 хоолны халбага Хийх заавар: Аяганд хуурай хөрөнгөө хийж хутгаж, 1 хоолны халбага сахар болон 50 мл усыг дээрээс нь хийнэ. Дулаахан газар тавьж, өсөхийг нь хүлээнэ. Хэрэв хөрөнгө сайн өссөн байвал 15 минутын дараа гэхэд бэлэн болсон байна, харин эсрэгээрээ бэлэн болоогүй байвал хөрөнгийг өөрчилж болно. Бүлээн сүүг саванд хийнэ. Дээр нь сахар, давс, өндөгний шар, хүнсний тос зэргийг хийнэ. Эдгээрийн дээр нь хөрөнгөө хийж бүх орцыг сайтар холино. 2/3 хэмжээтэй гурилыг сонгон авч зуурах ба ингэхдээ зөөлхөн, бага зэрэг наалдамхай болгоно. Хольсон орцыг гурилтай холих хэрэггүй. Нунтаг хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй. Гурилыг 10-15 минутын турш сайтар зуурна (цавуулаг агуулаагүй гурил байх ёстойг анхаараарай). Зуурсан гурилаа саванд хийж, хүнсний тосоор сайтар тослож, гадуур нь уутаар ороож дулаахан газар тавьж өсгөнө. Хэрвээ шөнө болж байвал хөргөгчинд хийж болно. 1,5-2 цаг болсны дараа хүссэн хэмжээгээрээ гурилаа тасдаж, хэлбэрт оруулан, хайруулын тавганд тос хийж, халсны дараа шарахад л хангалттай. Ингээд таны амтат боорцог бэлэн боллоо!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/229029/?fbclid=IwAR1v901bTxMVPpXl3Fs5_RATUhJj4zTxgs_gMB7r_z02dAO7BHC0Gi7aD1I © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!