Uncategorized

Дэлгүүрийн талх үнэд орсон энэ үед гэрийн нөхцөлд талх барих энэхүү жороор хөвсгөр зөөлөн, шинэхэн талхаа өөрсдөө хийж идэцгээе

Аль дээрээс л гэртээ барьсан талх идэхсэн гэж бодоод байсан явсан юм. Өөрийгөө чадахгүй байх гэсэн айдастай явсан болохоор нэг л зориг хүрэхгүй удаан хойшлуулжээ. Шарах шүүгээнд гэрийн талх барьж болно гэдэгт энэ удаад яагаад ч юм итгээд. Үнэхээр анхны оролдлогоор чадсан шүү. Таныг ч гэсэн энэ жороор гэртээ талх барихыг зөвлөж байна. © Depositphotos   Шарах шүүгээнд болгох гэрийн талх Орц: 500 гр гурил 350 мл ус 2 ц.х сахар 2 ц.х хөөлгөгч 1 ц.х давс 3 х.х ургамлын тос   Бэлдэх арга 1. Урьд нь талх барьж үзээгүй ч гэсэн та чадна гэдэгт итгэлтэй байгаарай. Өөдрөг сэтгэл санаатай байж жорыг ягштал баримтлахад л болно. Гурил зуурах ажлаас эхэлцгээе. Юуны түрүүнд бүлээн усанд сахараа хийнэ. Дээрээс нь хөөлгөгчөө нэмж 5 минут амрааж орхиорой. © Depositphotos 2. Хугацаа болсны дараа хөөлгөгчтэй усыг хутгаад давсаа нэмнэ. Гурилаа шигшиж зуурах савандаа хийнэ. © Depositphotos 3. Гуриланд нүх гарган хөөлгөгчтэй усыг зөөлөн хийнэ. Гурилыг халбагаар зуурна. Зуурмаг нэгдэх үед тосоо нэмэх юм. Одоо гурилыг гараараа нухна. Хэдэн минут амраасны дараа дахиад нухна. Гурилын зуурмаг наалдахгүй, жигд болох ёстой. Гурилыг дулаан газар 30 минут амрааж орхино. © Depositphotos 4. Одоо гурил бэлдэх хавтанг тосоор тослоод гурилаа тавина. Гурил хөнгөн, хөөсөн байх ёстой. Гурван хэсэг хуваагаад гурвууланг нь бөмбөлөг болгоорой. Гурилаа дахин амрааж хөөлгөхөөр 20 минут тайван орхино. © Depositphotos 5. Шарах шүүгээг 240 хэмд халааж бэлдэнэ. Бэлдсэн гурил дээрээ хуурай гурил цацан жижгэвтэр зүсэлт хийнэ. Халсан шарах шүүгээнд 15 минут болгосны дараа хэмийг нь 200 болгон бууруулж дахиад 15 минут болгоно. © Depositphotos Талх хөрсний дараа зүсэж идэж болно. Таны гэртээ шарах шүүгээнд хийсэн талх амжилттай болсон гэж найдаж байна. Танд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/425724/?fbclid=IwAR3ttzwDJ32eVMDEyBht42-JuT4hJ8-OBmPiVwUYIzV3AQ522rA_yNjVsLU © XopoM News

Эмээгийнхээ зааж өгсөн аргаар амттай боорцог хийж сурснаас хойш гэрийнхэн маань дэлгүүрээс гурилан бүтээгдэхүүн худалдаж авахаа больсон!  Амттай бас зөөлхөн! Манай гэрийнхэн шарсан боорцогт дуртай. Энэ боорцгийг би ч гэсэн хийж идэх дуртай байдаг. Ерөнхий орц: Сахар – 1 хоолны халбага Ус – 50 мл Хуурай хөрөнгө – 1 хоолны халбага (5 гр) Бусад хэрэгтэй орц: Сүү, ус, кефир – 250 мл Өндөгний шар – 2 ширхэг Сахар – 2 хоолны халбага Давс – ½ хоолны халбага Гурил – 500 гр (илүү их эсвэл бага хэмжээтэй байж болно) Хүнсний тос – 2 хоолны халбага Хийх заавар: Аяганд хуурай хөрөнгөө хийж хутгаж, 1 хоолны халбага сахар болон 50 мл усыг дээрээс нь хийнэ. Дулаахан газар тавьж, өсөхийг нь хүлээнэ. Хэрэв хөрөнгө сайн өссөн байвал 15 минутын дараа гэхэд бэлэн болсон байна, харин эсрэгээрээ бэлэн болоогүй байвал хөрөнгийг өөрчилж болно. Бүлээн сүүг саванд хийнэ. Дээр нь сахар, давс, өндөгний шар, хүнсний тос зэргийг хийнэ. Эдгээрийн дээр нь хөрөнгөө хийж бүх орцыг сайтар холино. 2/3 хэмжээтэй гурилыг сонгон авч зуурах ба ингэхдээ зөөлхөн, бага зэрэг наалдамхай болгоно. Хольсон орцыг гурилтай холих хэрэггүй. Нунтаг хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй. Гурилыг 10-15 минутын турш сайтар зуурна (цавуулаг агуулаагүй гурил байх ёстойг анхаараарай). Зуурсан гурилаа саванд хийж, хүнсний тосоор сайтар тослож, гадуур нь уутаар ороож дулаахан газар тавьж өсгөнө. Хэрвээ шөнө болж байвал хөргөгчинд хийж болно. 1,5-2 цаг болсны дараа хүссэн хэмжээгээрээ гурилаа тасдаж, хэлбэрт оруулан, хайруулын тавганд тос хийж, халсны дараа шарахад л хангалттай. Ингээд таны амтат боорцог бэлэн боллоо!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/229029/?fbclid=IwAR1v901bTxMVPpXl3Fs5_RATUhJj4zTxgs_gMB7r_z02dAO7BHC0Gi7aD1I © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!