Uncategorized

Нэгэн эмэгтэй хэтэрхий их витамин, хүнсний нэмэлт тэжээл хэрэглэж байснаасаа болж элгээ гэмтээжээ. Тэр өөрийнхөө алдааг бусад хүмүүс бүү давтаасай гэж хүсчээ

Одоо цагт маш их амин дэм хэрэглэх болжээ, өөрийнхөө бие махбодийг тухайн амин дэмийн дутагдалд орсон, үгүйг ч мэдэхгүй байж хамаагүй ууна. Ихэнх тохиолдолд мөнгөө дэмий үрэхээс гадна эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгааг анхаарах хэрэгтэй. 1989studio / Shutterstock.com Орчин үед амин дэмийн дутагдалд орох нь тун ховор тохиолдол болсон, бид ямар нэгэн байдлаар тэнцвэртэй бөгөөд эрүүл хоолны дэглэм барих гэж дор бүрнээ л хичээж байгаатай холбоотой болов уу. Харин амин дэмийн илүүдэл гэх асуудал олон хүнд тулгараад байна. Ямар нэгэн хараа хяналтгүйгээр төрөл бүрийн амин дэм дур мэдэн хэрэглэх нь эрүүл мэндэд ашиг тус авчрахаасаа илүүтэй хор болж байгааг анзаарахгүй байна. Ялангуяа элэгний эрүүл мэндэд маш их муугаар нөлөөлөх ажээ. Emily frost / Shutterstock.com   Бодит тохиолдол Өрх толгойлсон Энни Гилберторп гэх эмэгтэй нэмэлт хүнс болон амин дэм хэрэглэж эхэлжээ. Үүнд С амин дэм, эхинцея түлхүү хэрэглэж стресстэйгээ тэмцэхэд тусална гэж найдсан бололтой. Эдгээр бэлдмэлүүд нь хаана ч зарагдана, жоргүйгээр авч болох тул хүссэнээрээ авч ууж байхдаа эрүүл мэндээрээ хохирно чинээ бодоогүй нь мэдээж. Нэг удаа нүдний цагаан нь нэг л шаргал өнгөтэй болсон байхыг анзаарав гэнэ. Тэр өдрөө эмчид үзүүлж, эмч түүнийг цусны шинжилгээ өгөхийг хүссэн байна. Нэг өдрийн дараа Гилбертроп элэгний өвчлөлтэй байж болзошгүй гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүйд хүрэв. Эмч нар Эннид элэг шилжүүлэн суулгах шаардлага гарч болзошгүй гэж анхааруулсан байна. Туд удалгүй эмэгтэй комд оров. Түүний гэр бүлийнхэнд салах ёс гүйцэтгэхэд буруудахгүй гэж эмч нар зөвлөжээ. Аз болж элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болж Гилбетроп хөл дээрээ босож чаджээ. Эннигийн эрүүл мэнд яагаад ингэж муудав? Эмч нарын дүгнэснээр тоо томшгүй хүнсний нэмэлт тэжээл хэрэглэсэнтэй нь холбоотой гэжээ.   Зөв амин дэмийг хэрхэн сонгох вэ? Lallapie / Shutterstock.com Амин дэм сонгохдоо дараах зүйлүүдийг анхаарахад илүүдэхгүй: Өдрийн хэрэглээний амин дэм, эрдэс бодисыг 100% хангана гэсэн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзана Тухайн бүтээгдэхүүнд орсон ургамлын орц ашиг тус өгөхөөсөө илүүтэй үнэ нэмэгдэхэд л нөлөөлнө А амин дэмийн хувьд олон улсын нэгж болох МЕ-ээр хэмжигдсэн, 3000-3500-аас ихгүй хэмжээтэйг хэрэглэхийг зорино. Цэвэршилтийн дараах үе явагдаж байгаа эмэгтэйчүүд 50%-тай поливитамин эсвэл өдрийн хэрэгцээний төмрийг бага хувиар авахыг зөвлөж байна. kubais / Shutterstock.com Ямар ч амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн авахаасаа өмнө мэргэжлийн эмчтэй заавал зөвлөхийг хүсэж байна. Мөн их байх тусам сайн гэсэн ойлголт буруу шүү. Зарим нэг төрлийн хүнсний нэмэлтүүд нь өөр бусад амин дэм, эрдэс бодисыг шимэгдэх үйл явцад сөргөөр нөлөөлдгийг ч мэдэж байх хэрэгтэй. Поливитамин хэрэглэхээс илүүтэй моно бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү үр дүнтэй гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй болов уу?

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/231952/?fbclid=IwAR0qMXC7NqdOhqXn_OKliaF7bXFQmrqJRZfjyHwVsnoPcYwpj088QVS2wyg © XopoM News

Эмээгийнхээ зааж өгсөн аргаар амттай боорцог хийж сурснаас хойш гэрийнхэн маань дэлгүүрээс гурилан бүтээгдэхүүн худалдаж авахаа больсон!  Амттай бас зөөлхөн! Манай гэрийнхэн шарсан боорцогт дуртай. Энэ боорцгийг би ч гэсэн хийж идэх дуртай байдаг. Ерөнхий орц: Сахар – 1 хоолны халбага Ус – 50 мл Хуурай хөрөнгө – 1 хоолны халбага (5 гр) Бусад хэрэгтэй орц: Сүү, ус, кефир – 250 мл Өндөгний шар – 2 ширхэг Сахар – 2 хоолны халбага Давс – ½ хоолны халбага Гурил – 500 гр (илүү их эсвэл бага хэмжээтэй байж болно) Хүнсний тос – 2 хоолны халбага Хийх заавар: Аяганд хуурай хөрөнгөө хийж хутгаж, 1 хоолны халбага сахар болон 50 мл усыг дээрээс нь хийнэ. Дулаахан газар тавьж, өсөхийг нь хүлээнэ. Хэрэв хөрөнгө сайн өссөн байвал 15 минутын дараа гэхэд бэлэн болсон байна, харин эсрэгээрээ бэлэн болоогүй байвал хөрөнгийг өөрчилж болно. Бүлээн сүүг саванд хийнэ. Дээр нь сахар, давс, өндөгний шар, хүнсний тос зэргийг хийнэ. Эдгээрийн дээр нь хөрөнгөө хийж бүх орцыг сайтар холино. 2/3 хэмжээтэй гурилыг сонгон авч зуурах ба ингэхдээ зөөлхөн, бага зэрэг наалдамхай болгоно. Хольсон орцыг гурилтай холих хэрэггүй. Нунтаг хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй. Гурилыг 10-15 минутын турш сайтар зуурна (цавуулаг агуулаагүй гурил байх ёстойг анхаараарай). Зуурсан гурилаа саванд хийж, хүнсний тосоор сайтар тослож, гадуур нь уутаар ороож дулаахан газар тавьж өсгөнө. Хэрвээ шөнө болж байвал хөргөгчинд хийж болно. 1,5-2 цаг болсны дараа хүссэн хэмжээгээрээ гурилаа тасдаж, хэлбэрт оруулан, хайруулын тавганд тос хийж, халсны дараа шарахад л хангалттай. Ингээд таны амтат боорцог бэлэн боллоо!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/229029/?fbclid=IwAR1v901bTxMVPpXl3Fs5_RATUhJj4zTxgs_gMB7r_z02dAO7BHC0Gi7aD1I © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!