Uncategorized

Б.Уранбилэг: Шатаар явах, удаан суугаад босоход өвдөж байвал өвдөгний үедээ анхаарах цаг болсных

Өвдөгний мөгөөрсний гэмтлээс урьдчилан сэргийлэх арга, эрт үеийн эмчилгээ, сэргээн заслын талаар Гэмтэл, сэргээн засах, эрт илрүүлгийн “Улаанбаатар Медика” эмнэлгийн эмч Б.Уранбилэгтэй ярилцлаа.
“Ингэж өвдөж байгаад зүгээр болчихдог юм” гэсээр эцсийн мөчийг нь тулгаж эмнэлэгт ханддагХөл өвдлөө, өвдгөөр хатгалаа гэсээр эмнэлэгт хандаж буй иргэдийн ихэнх нь өвдөгний үеийн эргэшгүй өөрчлөлтөд орсон хойноо, заавал үе солих хагалгаа хийлгэх шатанд хүрсэн байдаг. Монголчууд “Энэ яахав заримдаа ингэж өвдөж байгаад зүгээр болчихдог юм” гэсээр эцсийн мөчийг нь тулгаж эмнэлэгт хандаж байна.Өмнө нь ахимаг насныхан л энэ төрлийн зовууртайгаар эмнэлэгт ханддаг байлаа. Сүүлийн үед бидний амьдралын хэв маягаас шалтгаалж өвдөгний үений өвчлөл залуужсан. Бичлэг үзэх: Саяхан 35 настай эмэгтэй гэхэд өвдөгний үе солиулах дээрээ тултал хүндэрчихсэн ирсэн. Голдуу сууж ажилладаг учраас ачаалал төдийлөн авдаггүй ч багахан явахад л зовууртай. Уг нь нэлээн хэдэн жилийн өмнөөс өвдөгний үеэр өвдөж эхэлсэн ч тоохгүй явсаар өвдөгний үе нь аль хэдийн 3,4 дүгээр үеийн өөрчлөлттэй болчихсон хэрэг. Хүмүүс өөрт нь нэг л эвгүй алхаад байна гэхээр л эмнэлэгт хандсан байгаа юм. Харамсалтай нь оройтож үзүүлж, оношлуулсан тул өвдөгний үе солих хагалгаа хийлгэхээс өөр сонголтгүй.Олон улсын зөвлөмжөөр бол, өвдөгний үе солих мэс заслын эмчилгээг 60-аас дээш насныханд зөвлөдөг. Гэтэл Монгол Улсад 50-аас дээш насныханд өвдөгний үе солих мэс засал хийж байна.35-хан настай хүн хагалгаа хийлгээд 50 насандаа дахиад үе солиулна гэхээр насаараа л эмнэлгээс хамааралтай болж байгаа юм. Тиймээс л олон улсад өвдөгний үе солих хагалгаа аль болох хийхээс таталзаж, нэлээн хожуу үед нь солихыг зөвлөдөг. Хөгшин залуу гэлтгүй л аль болох эртнээс өвдөг, өвдөгний үеэ хайрлаж, үзүүлж, оношлуулж байх хэрэгтэй. Явж чадахаа болихоор хүн өөрийн эрхгүй сэтгэл санаагаар шаналж, ганцаарддаг
“Ходоод гэдэс эвгүйрхлээ, ханиад хүрчхэж, толгой өвдчихлөө” гээд эмийн сангаас эм аваад явж байдаг шүү дээ. Гэтэл хөл өвдсөн хүнд шууд л суучихдаг, зовуураасаа болоод хөдлөх ч дургүй болчихдог. Ялангуяа настай хүмүүс шууд нийгмээс тусгаарлагдаж тэр хэрээсээ сэтгэлээр унаж, ганцаардана.Манай эмнэлэгт өвдөг нь өвддөг, хазганаж алхдаг настай хүмүүс нэлээд ирж үзүүлдэг. Зовуур шаналааг нь асуугаад ярилцахаар өрөвдмөөр. Заримынх нь өвдөгний өвдөлт нь бүр хүндэрчихсэн, ашиглалтаас гарчихсан бүр явж ч чадахгүй болчихсон байдаг.Асуухаар найз нөхөдтэйгөө ч уулзаж чаддаггүй, гарч орж чаддаггүй гээд зовлонгоо учирлаж хэлдэг юм. Хүний гарт орчихсон, хүүхдүүд нь гаргаж оруулахыг л хүлээнэ.Гэтэл үр хүүхдүүд нь ч бас ажил амьдралтай шүү дээ. Гэхдээ ийм болтол нь хүндрүүлэхгүй, анхаарбал боломж бий.Хүн болгонд захиж хэлэхэд ээж ааваасаа “Таны хөл яаж байна, эмчилгээ нь нэмэртэй байна уу, явж болж байна уу” гээд өдөртөө биш юм аа гэхэд ядаж долоо хоногтоо ганц удаа ч болов асууж, санаа тавьж байгаарай.Хагалгаа хийлгэх үр дүнтэй ч хамгийн гол нь нөхөн сэргээх эмчилгээ чухалСэргээн засах эмчилгээг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ эмчилгээ өвдөгний бүх төрлийн хагалгаанд орсон хүнийг хэвийн амьдралд нь шилжүүлдэг хамгийн чухал алхам. Энэ чухал шатыг алгассанаар хагалгааны үр дүн буурдаг. Бүр 100 хувь гарах ёстой үр дүнг 50 хувь эсвэл 30-40 хувь болгодог гэдгийг анхаараасай.Хүмүүс ихэнх нь “Өвдөгний үе солих хагалгаагаа хийлгэчихсэн, би одоо алхаж чадна” гээд л орхичихдог. Бас хагалгааны дараах өвдөлтөөс болоод хөдлөхөөс ч айдаг. Зарим хүн хөдлөхгүй байсаар хагалгаагаа ямар ч үр дүнгүй болгодог. Мэдээж бусад хүмүүст “Үе солиулах хэрэггүй юм билээ, үр дүнгүй хагалгаа” гэж эндүү ташаа ярьдаг. Үнэндээ нөхөн сэргээх эмчилгээ үр дүнд хүргэх хамгийн чухал зүйл гэдгийг олон эмчилгээнээс харагдлаг. Манай “Улаанбаатар Медика” эмнэлгийн сэргээн засах тасагт гэхэд 14 хоногийн өмнө өвдөгний үе солих хагалгаанд орсон хүн эмчилгээгээ хийлгээд өнөөдөр гэхэд зүгээр алхаад явж байна. Сэргээн засах эмчилгээ ийм л үр дүнтэй. Тухайн хүн бүр дээр өвдгийг нь яаж хөдөлгөх вэ, хэдэн градус өргөж, хэдэн алхам гишгэж болох вэ гээд нарийн тооцоолдог.
Урьдчилан сэргийлэх арга байна уу?ДАСГАЛ ХИЙЖ ӨВДӨГНИЙ ҮЕНИЙ БУЛЧИНГАА ЧАНГАЛӨвдөгний үе 10-30 жилийн турш аажим аажмаар элэгддэг удаан процесстэй. Тэр дундаа 35-аас дээш настай хүмүүс өвдөгний үений ясанд ачаалал бага өгөхийн тулд булчингийн масаа нэмэгдүүлэх шаардлагатай. Тогтмол дасгал хөдөлгөөн хийхэд ясанд очих ачааллын 50 орчим хувийг буурдаг. Хөдөлгөөн сайн хийгээрэй гэхээр хүмүүс “Би өдөрт 5 давхар шатаар байнга өгсдөг. гэртээ зүгээр суудаггүй” гэдэг юм. Эдгээр хөдөлгөөн нь дасгал биш, өөртөө үйлчлэх чадвартай байгааг л илтгэж байгаа хэрэг. Дасгал хийнэ гэдэг нь өвдөгний булчиндаа ачаалал авахын тулд зорьж хийхийг хэлээд байгаа юм. Хайчин суулт, хөлдөө мөрний хэмжээтэй зай авч доошоо босож суух дасгал хамгийн үр дүнтэй.Энэ хоёр дасгалыг тогтмол хийх тусам өвдөгний булчин хөгжинө. ЖИНГЭЭ ХАС, ГЭХДЭЭ ОГЦОМ АЧААЛАЛ ӨГӨХГҮЙГЭЭРЖингийн илүүдэлтэй байхын хэрээр эрт өвдөгний асуудалтай нүүр тулдаг. Гэхдээ огцом их дасгал хийснээр, биеэ бүр дордуулдаг.
Жишээ нь хэт таргалалттай хүмүүс богино хугацаанд турах гээд спиннинг, кардио гээд хүчний дасгал хийх хэрэггүй. Спиннинг бол зүгээр суучхаад хөлөө жийгээд байгаа юм биш. Бүтэн 1 цаг 30 минут өвдгөндөө ачаалал авч буй процесс. Хэрэв өвдөгний даах ачааллыг хэтрүүлбэл үе богино хугацаанд эрчимтэй элэгдэх эрсдэлтэй. Үүнийг наанатай цаанатай бодож дасгал хийгээрэй. Тийм болохоор тодорхой жинд очтолоо хоолоор нь хасаад биеэ дасгал хийхэд бага багаар дасгах хэрэгтэй.
Хэзээ ч бүү даар, ялангуяа өвдгөөрөө. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдардаг бид хоёр улиралтай халуун, дулаан орны иргэд шиг нимгэн нүцгэн хувцаслах нь тохиромжгүй. Даарах нь шууд өвдөгний өвчинд нөлөөлдөг. Өвлийн 3 сар гадаа ажилладаг хүний өвдөгний үе энгийн хүмүүсийнхээс 5 жилээр илүү элэгддэг.Дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж, хооллолтдоо анхаарвал өвдөгний үеийн элгэдэлтээс сэргийлэх 100 хувь боломжтой.
Өвдгөнд зовиур үүссэн даруйд мэргэжлийн эмчид хандШатаар явахад, удаан сууж байгаад босоход, хол зайд алхахад өвдвөл өвдөгний үеэндээ анхаарах болсон юм байна гэдгийг илтгэж байна гэсэн үг.
Үүнээс гадна санамсаргүй байдлаар өвдөгний зөөлөн эдээ гэмтээсэн тохиолдолд Хэрвээ өвдгөнд нь зовиур үүсээд эхэлсэн бол мэргэжлийн эмчид хандаад схем эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Өвдөгний үений мөгөөрсний гэмтлийн үед олон төрлийн эмчилгээ хийж өвдөлтийг зогсоож болдог. Хамгийн сүүлийн арга нь л мэс заслын эмчилгээ.Тэгэхээр тухайн хүнийг яаж мэс засалгүйгээр олон жил авч явах вэ гэдэг эмчилгээний стандарт л баримтлах нь чухал.
Жишээ нь хамгийн эхлээд булчингийн массаа хэрхэн нэмэх вэ, амьдралын зөв хэв маягт яаж шилжих вэ, өвдөг өвдөөд элэгдээд эхэлсэн бол ямар эмчилгээ авах вэ гээд анхан шатны зөвлөгөө, тусламжийг өгнө.
Тэгэхээр өвдөгний үе дөнгөж өвдөж эхлэх үед манайд хандах юм бол өвдөгний үеийг хэвийн байдалд нь шилжүүлэх, амьдралын хэв маягийг нь өөрчилж удаан байлгах эмчилгээг хийлгэхэд үр дүнтэй сайн.
Харин өвдөлт нэлээн даамжирсан бол өвдөгний шингэн нөхөх тэжээл, тарилга хийснээр өвдөгний мөгөөрсөн гадаргуу гэмтэхээс сэргийлж чадна.
Энэ эмчилгээг зөвхөн Монголд хийж байгаа юм биш дэлхий нийтээр хийж байгаа судалгаатай, шинжилгээтэй, үр дүнтэй эмчилгээ.Б.Халиун 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!