Uncategorized

ҮХЭР ЖИЛТЭН Уур хилэнд автах нь ховор. Нэг автвал аймшигтай! Аль болох дарга, захирал болохыг хүсдэг.

Хулгана Түүнтэй урт удаан хугацаанд харьцаад ирэхэд тэр өөрт нь байдаг хийрхэг, тогтворгүй, түргэн зангуудаа гаргаж эхэлнэ. Тэр хэрүүл маргаан, шуугиан дэгдээдэг хүн. Найз нөхдийн хүрээнд байж, хов ярих, муу хэлэх дуртай. Тиймээс түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү танил олон байдаг. Өөрөө ч хүнд тэр бүр итгэж өөрийн нууцыг, ажлынхаа талаар ярьдаггүй. Ямар ч юмнаас хувийн ашиг хонжоо олохыг хамгаас илүүд үздэг. Өөрийн гоо үзэмжийг чадварлагаар ашигладаг. Тэр ирээдүйн амьдралдаа байнга санаа зовдог. Энэ жилд төрсөн эмэгтэй юм хурааж,
цуглуулдгаараа бусдаас ялгардаг. Хулгана жилтнүүдийн уран сэтгэмж нь сайн хөгжсөн байдаг. Үүсгэн байгуулагч, зохион бүтээгч нар болж чадах ч хамгаас гайхалтай шүүмжлэгч нар болно. Тэр хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгдөг. Зарим нэг нь аюултай шийдвэр гаргадаг, өөрийн таашаалыг хүртэхийн тулд бүхнийг устгаж чадна. Түүнийг яльгүй бэртэгчин зантай гэж хэлж болох ч үнэнч шударга. Ажил нь нурах хандлагатай байсан ч эцсийг нь хүртэл нь явдаг. Хэрвээ зам зуурын цэнгэлд татагдахгүй, байнга чамлаад байхгүй бол өөрийн амьдралаа зохиож, түүндээ сэтгэл хангалуун байж чадна. Хулгана жилтнүүд хөдөлмөрөөр бус харин заль хэрэглэж амьдрахыг эрхэмлэх талтай. Бусдын нөр их хөдөлмөрийг ашиглан олон зүйлийг олж авдаг. Хулгана улс төрд амжилт гаргаж чадна, алдартай жүжигчин ч болно. Биеийн хүчний ажлаас илүү оюун ухааны ажил түүнд зохино. Сайн эргэцүүлэн боддогоосоо гадна уян хатан байдаг. Хайртай хүмүүстээ агуу сэтгэлтэй ханддаг. Зөвхөн хайр дурлалд л өөрийгөө илэрхийлдэг.
Үхэр Хүмүүсийг илэн далангүй байлгаж чадах авъяастай. Үхэр бол бясалгагч, тиймээс ч ганцаардлыг эрхэмлэдэг байж магадгүй. Түүний тайван гадаад байдал нь хуурмаг, тайван байдлын цаана жинхэнэ түргэн зантай хүн байдаг. Уур хилэнд автах нь ховор. Нэг автвал аймшигтай! Аль болох дарга, захирал болохыг хүсдэг. Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй. Тэр ноёрхог зантай тул амьдралын уламжлалыг хадгалахыг илүүд үзнэ. Тэр маш ажилсаг, гэр бүлдээ сайн сайхныг авчирна. Биеийн хүний ч оюун ухааны ч ажлыг хийнэ. Хөдөө аж ахуйн салбарт илүү чадварлаг. Худалдаа болон харилцааны хүрээнд ажиллах нь түүнд хүндрэлтэй байдаг. Эрүүл мэнд болон сэтгэлийн тайван байдлаа алдах учраас
аялалтай ажил сонгох хэрэггүй. Эмэгтэй үхэр бол гэрсэг, санаа тавьдаг, гэр орноо үнэлдэг хvн байдаг. Гайхалтай сайхан гэрийн эзэгтэй. \”Гэр бүлийн усан онгоцыг\” тэр л жолооддог. Түүнд итгэж, найдаж болно. Их зөрүүд. Гэр бүлийнхээ төлөө юугаа золиослоход бэлэн. Эелдэг, ялдам, үнэнч, мэдрэмжтэй. Хайр дурлалын сээтэгнүүр явдлыг үзэн яддаг. Гэр бүлийн хүндээ үнэнч байх нь түүнд чухал. Бар Бусдыг өөртөө татах гайхалтай чадвартай ч нэг их итгэл өгөөд хэрэггүй. Барын үйлдэл нь бусдыг сүйрэлд хүргэж магадгvй. Тэр эрсдэлд дуртай. Тиймээс ч бодлогогvй, бодомжгүй үйлдэл хийх нь олонтаа. Захирагдах дургүй. Харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг. Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. Түүнийг хүндэлдэг, түүнд зоригтойгоор үнэн үг хэлэх нь ховор. Аливаа үйлийг хийхээсээ өмнө бодвол, бусдын үгийг дагаж болгоомжтой байвал их амжилтанд хүрнэ. Тэр төрөлхийн тэмцэгч, түргэн ууртай, огцом зантай хүн. Тэр хэнд ч итгэж найддаггүй, бусдыг ямагт тэргүүлдэг, эрх мэдэлтэй. Эрсдэлтэй бүхэн түүнд тохирно. Энэ жилд төрсөн эмэгтэйчүүд ямагт түрүүлж дайн зарладаг эсвэл эрх дархыг өөрийн болгож авдаг. Тэр их дайчин ч эмзэг, сэтгэлийн хөөрөлтэй, гүн бодолд, хүчтэй хайр дурлалд автдаг. Оргилуун тул тэр хайр дурлалдаа аз жаргалтай байх нь ховор. Бар хэзээ ч мөнгө төгрөгийг шууд сонирхоод байхгүй ч хөрөнгөтэй байж чадна. Хэрвээ таны гэр бvлд бар жилтэн байдаг бол тэр таныг гурван дайралтаас хамгаалдаг гэнэ. Хулгайч нараас, галаас, зальтай этгээдээс. Туулай Түүний нэг чухал дутагдал нь хуумгай зан, мөн түүний хамгийн сайн чанарууд нь ч хуумгай. Дээд язгууртны дунд байх дуртай, бусдад ч таалагддаг. Эмэгтэй туулай өөрийн соёлын түвшинг харуулах дуртай. Од болон гялалзах зорилгоор хүссэн салбараа гүн судалж амжилтад хүрч чадна. Ер нь туулай бол их тайван хүн. Түүнд жинхэнэ мэдрэцээс илүү нялуун зан байдаг. Найз нөхдийн чухал асуудлаас илүү өөрийн жижиг, таагүй явдлууд түүнийг бухимдуулна. Ялихгүй зүйл түүнийг уйлахад хүргэдэг ч тайвшруулах амархан. Туулай төрөлхийн хуучинсаг үзэлтэй, тайван байдлыг нь алдагдуулах, хүндрэлд хүргэх бүхнээс айдаг. Тав тух, өөрийн аюулгvй байдлыг хамгаас илүү үнэлдэг. Болох болохгүйг харьцуулалгүйгээр хэзээ ч шийдвэр гаргадаггүй. Ийм болгоомжлол нь бусдад шагшин гайхах сэтгэл, итгэл найдварыг төрүүлдэг. Туулай ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. Санхүүгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог. Мэдрэх авъяас нь хөгжсөн тул тэр боломжийг хэзээ ч алддаггүй сайн худалдаачин болно. Тайван туулай нь ажил хэрэгч хүн гэдгээрээ аюултай өрсөлдөгч байж болох юм. Хайртай хүмүүсдээ тусч, эелдэг байдаг ч найз нөхдийнхөө ашгийн төлөө ойр дотны хүмүүсээ амархан орхиж чадна. Гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай гэдгээ мэдэрдэггүй. Төрөл төрөгсөд, гэр бүл, хүүхдүүдтэйгээ хөндлөнгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг байдаг. Харин найз нөхөдтэйгээ илүү дотно харьцахыг эрхэмлэдэг. Тэр дайсан байх
дургүй.
Луу Энэ хүн маш итгэмтгий учраас түүнийг мэхлэхэд амархан. Луу бол боловсон, уужим сэтгэлтэй, зориг төгөлдөр, хатуужилтай, бардам хүн. Тэр их эмзэг, гэхдээ ихэвчлэн худал шалтгаанаас болж санаа нь зовдог.Түүний төгс төгөлдөр рүү тэмүүлдэг зан нь түүнийг өөртөө болон бусдад хэрэгтэй хүн болгодог. Луу юм бvхэнд хэт нямбай, ихийг шаарддаг ч шаардсанаасаа илүү ихийг өгдөг. Луу жилд төрсөн хүн хэлээ дарж чаддаггvй, шууд хэлчихдэг, түүний үг нь бодол санаанаас нь түрүүлээд гарчихдаг. Луу чухал зөвлөгөө өгч чаддаг. Амьдралд тэр юугаар ч гачигдахгvй. Эмч, улс төрч, жүжигчин, байлдагч, лам, ер нь ямар ч ажил сонгосон түүндээ амжилттай байж, ямагт гялалзаж байх болно. Луу өөрөө хэн нэгэнд дурлах нь ховор, ихэвчлэн бусдын хайрыг татдаг. Хайр дурлалын уй гашуу, сэтгэл гонсойх зэрэг явдал түүнд хэзээ ч байдаггүй. Харин өөрөө эмгэнэлийн учир шалтгаан нь болдог. Залуу насандаа гэрлэх нь ховор, ганц бие байхыг эрхэмлэдэг.
дургүй.
Тэр ганцаараа байвал илүү аз жаргалтай.Түүний амжилт нь агуу их шигээ гуниг гутрал нь төдий бага байдаг. Тэр их хэцүү зантай, сэтгэл хангалуун байж чадаагүйгээсээ болж их зовдог. Могой Могой нь үргэлж гоёмсог хувцасладаг. Энэ жилд төрсөн эмэгтэй гоёмсог зvйлсэд маш дуртай. Могой эргэцүүлэн бодох нь их, бага ярьдаг, оюуны чадавхи өндөр, гүн ухаанч хандлагатай. Мэргэн ухаантайгаас гадна гайхалтай зөн билигтэй. Энэ хүн бусдын туршлага, зөвлөгөө, санал бодол, баримт зэргээс илүү өөрийн сэтгэгдэл, зөн билигт итгэдэг. Өөрийн зөн билигт итгэдэг шигээ амссан туршлагадаа итгэдэггүй. Тэр юм бүхэнд шийдэмгий, эхэлсэн ажлаа дуустал нь хийдэг. Уг хүн нь тайван ч шийдвэр гаргахдаа хурдан. Зорьсондоо хүрэхийн тулд газрыг хөмрүүлж ч чадна. Гэхдээ тэр бас залхуу. Санхүүгийн тал дээр тэр хэзээ ч санаа зовдоггүй. Хөгшрөхийн цагт харамч болдог. Хайр дурлалдаа ханиа өөрөө сонгодог. Хэдий тэр хүндээ хайргvй байсан ч хардаж, тэсвэр тэвчээргүй ханддаг. Хөдлөх ямар ч боломж гаргадаггүй.
дургүй.
Тэгсэн мөртлөө өөрөө их хөнгөмсөг. Энэ жилд төрсөн эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч гэр бүлээс гадуур холбоо тогтоохыг эрмэлздэг. Хэрвээ тэр энэ тэмүүлэлээ дарж чадвал амьдрал нь илүү эвтэй байна. Морь Магтаалын үг хэлж чаддаг, хамт олны дунд хөгжилтэй, чалчаа, олонд нэртэй. Тэр их гялалзсан хүн, хүмүүсийг удирдах дуртай бас чаддаг. Хүмүүсийн санаа бодлыг тэднийг хэлэхээс нь өмнө тэр хурдан таачихдаг. Улс төрд амжилт олно, энэ нь ч түүнд таалагдана. Заримдаа өөрийнхөө хүч чадалд итгэдэггүй. Тэр их халуун цустай, түргэн зантай.
дургүй.
Амжилттай байхын тулд тэр уур хилэнгээ дарж сурах ёстой. Тэр их аминч, тиймээс зам дээр нь саад болсон хүнийг юу ч бодолгүйгээр бяц гишгэнэ. Тэр их нэрэлхүү, дээрэлхүү зантай. Өөрийнхөө асуудлыг хамгаас чухалчилдаг. Бүхэнд өөрийгөө хамгийн түрүүнд тавьдаг. Тэр өөрийн тааллаар болдог, хэний ч зөвлөгөөг дагадаггүй. Тэр залуу насандаа биеэ дааж амьдрахын тулд гэрээ орхих хэрэгтэй. Харамсалтай нь тэр хувирамтгай зангаасаа болж хийж буй ажлаасаа хурдан залхдаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа дутуу үлдээсэн ажилдаа эргэн орж амжилттай дуусгадаг. Хүмүүсийн дунд байх ямар ч ажил мэргэжил тvvнд тохирно. Учир нь бусдаар хүндлүүлэх, магтуулах дуртай. Тэр хайр дурлалын төлөө бүхнийг хаяж чадна. Хайр дурлал нь агуу, өөр юм бүхэн түүнд хамаагүй болдог.
Хонь Хонь өөрийн амьдралд хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Тэр олон ааштай бас байнга дургүйцлээ илэрхийлдэг болохоор эргэн тойрныхныгоо бүр цөхрөхөд хүргэдэг. Тэр бол түрэмгийлэн эзлэгч зантай, өөрөө үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггvй. Хонь байнга хоцордог, цаг хугацааны мэдрэмжгүй, сахилга батгүй. Хэрэгтэй үедээ бусдад таалагдаж чаддаг. Эелдэг зөөлөн, аймтгай, хэт нялуун тэрээр гомдоллох их дуртай. Аль чиглэлийг сонгож, аль тал руу нь хөдлөхөө огт мэддэггүй хүмүүс учраас бусдад найдах нь бий. Эдгээр хүмүүсийг гутранги үзэлтэй гэж хэлж болно. Ихэнхи нь шашин шүтлэгтэй хүмүүс байдаг ба зурхай,
дургүй.
уран зөгнөлтэй, ер бусын, далд хүчний юм бүхнийг их сонирхдог. Тэр мэргэн цэцэн, эелдэг байж чадна. Түүний амьдрал өөрөөс нь биш, эргэн тойрныхноос нь шалтгаална. Хонь санаачлагагүй, зориггүй, шийдэмгий бус, хариуцлагагүй. Тэр сонголт сайтай, авъяастай. Уран болон техникийн чадвар шаардсан ажлыг амжилттай хийдэг сайн мэргэжилтэн болно. . Хонь ухаантай ч хэзээ ч гол дүрд тоглодоггүй. Тэр их уран сэтгэмжтэй тул хатуу зоригтой байх хэрэгтэй. Тэр тайван амьдралтай байхыг мөрөөддөг. Бич Өөрийгөө бусдаас дээгүүр гэж vздэг бич нь
дургүй.
ихэрхэг зантай хүн. Бич оюуны чадавхи өндөртэй. Тэр ном, сонин их уншдаг. Гайхамшигтай ой тогтоолттой. Урьд өмнө харсан, сонссон зүйлийнхээ өчүүхэн хэсгийг ч санадаг. Тэр уран сэтгэгч, хамгийн хэцүү асуудлуудыг гайхалтай хурдан шийддэг. Бүх жилтнүүдээс хамгийн сүр хүчтэй, хатуужил тэсвэртэй, арга мэхтэй. Бич сэтгэл татам, бусдад таалагдах урлагт сайн. Ямар ч мэргэжилд амжилттай байна. Дээд боловсролтой л бол ямар ч ажлыг хийнэ. Өөрийнхөө эв дүй, авъяасаа дагах юм бол алдар нэртэй ч болдог. Оргилуун зантай тэрээр амархан дурладаг, цатгалдах нь ч хурдан байдаг. Тиймээс дараагийн хүнээ хайдаг. Тахиа
дургүй.
Тэр үнэхээр илэн далангуй, бодсоноо л хэлдэг. Бусдын анхаарлыг өөртөө татах дуртай. Өөрийгөө юм бүхэнд ямагт зөв, юу хийж байгаагаа сайн мэддэг гэж боддог. Хэнд ч итгэж найддаггvй зөвхөн өөртөө л найддаг. Харин зөвлөгөөг харамгүй өгнө. Тэр биелэшгүй, хачин төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг, мөрөөдөмтгий. Хүмүүс түүнийг сонирхолтой гэж боддог ч сэтгэл нь гонсойж болзошгүй. Тэр үргэлж өөрийнхөө боломжийг хэтрүүлж ярьдаг. Ажиглан суух зантай, залхуудуу. Гэхдээ бас агуу хөдөлмөрч хүн, чадлаасаа хэтэрсэн юм хийхийг хүсдэг, хийж чадахгvй болонгуут маш их бухимддаг. Тэр их идэвхитэй, хөдөлгөөнтэй. Өөрийгөө хангалуун байлгахын тулд тэр ажиллах ёстой. Ажил нь түүний хувьд сайн байвал тэр баян болж чаддаг. Тахиа мөрөөдөлдөө автаад залхуурах юм бол хог ухдаг зугаатай тэнүүлчин гүн ухаанч болно. Эрэгтэй тахиа өөрөө гялалзаж, гунхалзаж, өөрийгөө хайрлуулж болох тийм эмэгтэйчүүдийн хүрээг эрхэмлэдэг. Эрэгтэй найз нартайгаа ховор харьцдаг. Тахиа ядуурлаас баяжих руу, төгс төгөлдөр хайраас жигшмээр зан руу дагуулах замыг туулна.
Нохой Нохой их гутранги үзэлтэй тул амьдралаас ямар ч сайн сайхан юм хүлээж найддаггүй. Нохой бол шударга ёсын төлөө тэмцэгч тул шударга бус явдлын эсрэг зоригтой зогсдог. Тэр өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхний төлөө зовнидог. Хүйтэн сэтгэлтэй мэт санагдавч үгүй юм. Хэдий тэр олон дутагдалтай ч түүнд хүний бүх сайхан ариун чанарууд бий. Энэ бол үнэнч, шударга, итгэлтэй, төвийг сахисан, үүрэг хариуцлагын мэдрэмжтэй хүн юм. Танаас хэзээ ч урвахгүй. Нууц хадгалж чаддаг, даруу төлөв зантай. Нохой шиг сонсож чаддаг хүн байхгүй. Бусдын төлөө боломжтой бүгдийг хийнэ. Тийм болохоор хүмүүс нохойг их хүндэлдэг. Тэр агуу сэтгэлтэй, хайр харамгүй өгдөг хүн. Нохой нь сайн удирдагч, нийгмийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч
дургүй.
болж чадна. Ямар ч мэргэжилд тэр төгс, үнэнч шударга байна. Хүн удирдах гайхамшигтай чадвартай. Хайр дурлалдаа ч тэр их үнэнч, ухамсартай. Гахай Та түүнд итгэж болно, тэр хэзээ ч танаас урваж, хуурч мэхлэхгүй. Тэр их гэнэн, итгэмтгий, өөрийгөө хамгаалах чадваргүй. Сул дорой бол биш тэр эвтэй найрсаг байхыг хүсдэг. Мэдлэгийг чухалчилдаг. Их уншина гэхдээ замбараагүйгээр. Тэр их мэдрэмтгий, сэтгэлийн болон эдийн таашаал авах дуртай. Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэрүүл, маргаан үүсгэхгүйн тулд ямар ч буулт хийхэд бэлэн байдаг. Гахайн сайхан сэтгэлтэй гадаад төрхийн цаана зориг, эрх чөлөө бүр эрх мэдэл ч байдаг. Түүний зорилго, шийдвэр ямар ч байлаа гэсэн тэр бүгдийг нь бүх хүч чадлаа зориулан бүрэн гүйцэтгэдэг. Тэр ямар нэгэн шийдвэр гаргасан бол түүнийг юу ч зогсоохгүй. Тэр ямар нэгэн шийдвэр
дургүй.
гаргахаасаа өмнө болох болохгvй бүгдийг харьцуулан үздэг. Тэр ямар ч мэргэжилд, салбарт үнэнч хариуцлагатай ажиллана. Гахайд найз нөхөд бага ч байгаа найз нөхдөдөө бүх насаараа үнэнч байдаг. Найз нөхдөө их үнэлдэг.ҮХЭР ЖИЛТЭН1. Модон үхэр1985 онд төрсөн үхэр жилтнүүдийг модон үхэр гэж нэрлэнэ. Азын тоо нь 2, аз хариулах тоо нь 8 аж.Ухаантай, биеэ даах чадвар өндөртэй бөгөөд нийгэмд дээгүүр байр суурь эзэлж, хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж чаддаг юм. Бусдад үзэл бодлоо илэрхийлэхдээ огт эмээдэггүй.2. Гал үхэр1997 онд төрсөн үхэр жилтнүүдийг гал үхэр гэж нэрлэнэ. Азын тоо нь 14, аз хариулах тоо нь 20 аж.Бүтээлч, эрч хүчтэй тэдний зан чанар нь амжилтанд хөтөлж, зөв шийдвэр гаргахад тусладаг. Хүн бүрт чадах чинээгээрээ туслх тэд бусдын хайр хүндэтгэлийг хүлээж явдаг билээ.3. Шороон үхэр1949 болон 2009 онд төрсөн үхэр жилтнүүдийг шороон үхэр гэж нэрлэнэ. Азын тоо нь 26, аз хариулах тоо нь 32 аж.
дургүй.

Тэвчээртэй, дотроо бодолтой бөгөөд өөрийн мөрөөдөл рүүгээ удаан боловч урагшилж, алхаж чаддаг байна.4. Төмөр үхэр1961 онд төрсөн үхэр жилтнүүдийг төмөр үхэр гэж нэрлэнэ. Азын тоо нь 38, аз хариулах тоо нь 44 аж.
дургүй.

Эцэж цуцахаа үл мэдэн ажиллаж, хөдөлмөрлөж чаддаг байна. Шудрага ёсыг эрхэмлэж, хүн бүртэй адил тэгш харьцдаг бөгөөд бусдаас үргэлж урмын үгсийг сонсдог аж.5. Усан үхэр1973 онд төрсөн үхэр жилтнүүдийг усан үхэр гэж нэрлэнэ. Азын тоо нь 50, аз хариулах тоо нь 56 аж.Бага зэрэг зөрүүд зантай боловч маш тэвчээртэй. Өөрийн үзэл бодолдоо тууштай бат зогсож чадах бөгөөд хэн нэгний үгээр байх дургүй./ажил, гэр бүл, эх орон/Үхэр жилтэн нь тэвчээртэй, дуугүй, удаан, төлөв төвшин, нямбай, даруу, томоотой, хатуу эрэмбэтэй. Түүний энгийн гадаад төрхний цаана өвөрмөц, гоц ухаан байдаг. Хүмүүсийг илэн далангүй байлгаж чадах авъяастай. Үхэр бол бясалгагч, тиймээс ч ганцаардлыг эрхэмлэдэг байж магадгүй.Энэ жилд төрсөн хүмүүсийн ихэнх нь хэт шүтлэгтэй шашин бүлэглэлийн хүмүүс, үндэсний дээрэнгүй үзэлтэнгүүд мөн хуурмаг сүсэгтэнгүүд байдаг. Тиймээс түүнд ихэвчлэн дургүй байдаг, түүнийг шүүмжлэн хэлэлцдэг.Түүний тайван гадаад байдал нь хуурмаг, тайван байдлын цаана жинхэнэ хурдан зантай хүн юм. Уур хилэнд автах нь ховор харин автвал аймшигтай! Энэ үед нь эсэргүүцэх, зөрчих хэрэггүй, маш аюултай байдаг.Эхэлсэн ажил нь нурсаныг ч тэсвэрлэхгүй хүртлээ зөрүүд харин зам дээр нь байгаа хүнийг л өрөвдмөөр. Аль болох дарга, захирал болохыг хүсдэг. Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй. Тэр шинэчлэлд дургүй учир нь үүнээс болж тэнцвэрээ болон сэтгэлийн тайван байдлаа алддаг. Урлаг, моодонд оруулсан хэт орчин үеийн зүйлсийг шүүмжилдэг хүмүүсийн нэг. Иймэрхүү зүйлсийг гэр бүлдээ нэвтрэн оруулахыг зөвшөөрөхгүй. Тэр ноёрхог зантай тул амьдралын уламжлалыг хадгалахыг тэмүүлнэ. Тэр маш их ажилсаг, өөрийн гэр бүлд сайн сайхныг авчирна. Ер нь өөрийн ажил гэж түүнд байдаг. Биеийн хүчний ч оюун ухааны ч ажлыг хийнэ. Хөдөө аж ахуйн салбарт илүү чадварлаг. Худалдаа болон харилцааны хүрээнд ажиллах нь түүнд хүндрэлтэй байдаг. Эрүүл мэнд болон сэтгэлийн тайван байдлаа алдах учраас аялалтай ажил сонгох хэрэггүй.Эмэгтэй – Үхэр бол гэрсэг, санаа тавьдаг, гэр орноо үнэлдэг хүн байдаг. Гайхалтай сайхан гэрийн эзэгтэй. “Гэр бүлийн усан онгоцыг” тэр л жолооддог. Түүнд итгэж, найдаж болно харин түүнээс зориг, урам сэтгэмж хүлээсний хэрэггүй.
дургүй.

Эргэн тойрныхоо хүмүүст ойлгогддоггүй хүн. Их зөрүүд. Гэхдээ тэр гэр бүл, гэртээ хайртай, хүүхдүүдээрээ бахархдаг. Гэр бүлийнхээ төлөө юугаар ч золиослоход бэлэн. Гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа тулгадаг, аргалж харьцаж чаддаггүй, учир нь тэр гэрийн эзэн тиймээс өөрийн эрх мэдлээ харуулах шаардлагатай гэж үздэг.Тэр ерөөсөө ч романтик хүн биш. Эелдэг, ялдам, үнэнч, мэдрэмжтэй байж л чаддаг. Хайр дурлалын сээтэгнүүр явдлыг үзэн яддаг. Амьдралд материалист ёсоор хандах нь түүний хувьд олон асуудлуудын эх үүсвэр болж байдаг тэр дундаа эхнэр нөхрийн. Гэр бүлийн хүндээ үнэнч байх нь түүнд чухал өөрөө ч үнэнч, гэвч түүний энэ чанар нь хангалттай үнэлэгдээгүй.Хүүхэд залуу насанд нь онцгой үйл тохиодоггүй. Амьдралын хоёрдугаар үед гэр бүлтэй холбоотой асуудалтай тулгарна. Үхрийн талаас романтик бус болон тоомсоргүй зан гарах учраас сонгосон хүн нь уйдаж, гэр бүлээс гадуур романтик явдал хайх болно. Энэ үед зан байдлаа өөрчлөхгүй бол гэр бүлээ алдахад хүргэнэ.Гэрсэг ба хөдөлмөрч Үхэр өөрийн ба бусдын бодол санал нь ялгаатайг ойлгож чаддаггүй.Амьдралын гуравдугаар үед их том асуудалтай тулгарна, гэхдээ өөрөө үүнийг зөв шийдэж чадвал хөгшин насандаа тайван амьдрах болно. Өвөл төрсөн Үхэр зун төрсөн Үхрээсээ илүү аз жаргалтай учир нь ажил бага байна. Зун төрсөн нь амьсгаа авахгүйгээр ажиллах болно.Хоорондын харилцааҮхэр Тахиатай тохирно, учир нь Үхэр түүнийг гялалзахад нь зөвшөөрнө. Хоёулаэ хуучинсаг үзэлтэй тул бие биеэ сайн ойлгоно.Хулганатай ч сайхан харьцаатай байна. Дурласан Хулгана үхэн үхтлээ түүнд үнэнч байна. Могой нь түүнд үнэнч биш байх ч үүнийгээ нууж чадна. Тэгээд ч түүнийг орхихгүй, Гэсэн хэдий ч хоорондоо эв найргүй байна.
дургүй.

Үхэр Хоньтой болгоомжтой байх хэрэгтэй, учир нь Хонь хөнгөмсөг, олон ааштай, хувирамтгай зангаасаа болж хоорондын харьцааг сүйрэлд хүргэнэ.Үхэр ерөөсөө Бартай холбогдож болохгүй. Эдгээр 2-ын тэмцэл салалтаар дуусна. Илүү хүчтэй Үхэр нь Барыгаа устгах хүртэл нь дарамтална. Ээж нь Үхэр хүүхэд нь Бар бол хэзээ ч харилцан ойлголцож чадахгүй тиймээс Бар-хүүхэд ээж аавынхаа гэрийг орхих ёстой болдог.Үхэр жилтний төөрөг арван хоёр жилд
Үхэр жилтэй хүмүүний Хулгана жилийн өнгө – ажилд идэвх сайн биш ч ноднин бага сага юм хэмнэсэн нь ашигтай юм болж амьдрал хөгжил бадралтай нэгэн жил. Яршигтай учралууд арилж, аз завшаан учрах мөртөө гэрийн хүмүүст ч баяр баясгалан тохиолдоно.
дургүй.

Үхэр жилтэй хүмүүний Үхэр жилийн өнгө – онцын сайхан жил болох боловч бэрхшээлтэй учирч аливаа санасан хүссэн зүйл чинь хойшлох буюу саадтай зүйл олон тохиолдох магад. Эрх мэдэлд итгэл найдвар буй, эхнэргүй бол өрх гэрээ төвхнүүл, гадагш явах учир таарвал анхаарал болгоомжтой бай.Үхэр жилтэй хүмүүний Барс жилийн өнгө – тааруухан хүнд бэрхшээлтэй жил болно, Олон юм санаж сэдэж азаа үзэлгүй энэ жилийг гэтлэгтүн. Аливаа үйлс чинь саад бэрхшээлтэй учирна. Хэрэг учир чинь үр дүнгүй боловч тэсвэрлэж чадах хэрэгтэй, энэ жилд аливаа үйлсээ дахин төсөвлөх хэрэгтэй.Үхэр жилтэй хүмүүний Туулай жилийн өнгө – уран мэхийг уралдуулан байж өөрт гай болж мэдэх уршигт явдлаас ангижирч, аливаа үйлс нилээд сайн болох нэг жил болно. Яршиг төвөгтэй асуудал нэг мөсөн арилаад санасан хүссэн зүйл чинь бүтэж өвчин зовлонгүй сайн явна.Үхэр жилтэй хүмүүний
дургүй.
Луу жилийн өнгө – дэндүү их эрх мэдлээсээ болж бие тань муудаж олон хувиралт гаргах жил. Яршигтай учралууд тохиолдох бөгөөд аливаа үйлс чинь бүтэх нь удаан, бусдын дэмжлэг байвч голдуу өөрийн чармайлтаас аливааг бүтээнэ. Гэвч үүнийг давах тэнхэл бий.Үхэр жилтэй хүмүүний Могой жилийн өнгө – сайн завшаан ирэх нэгэн жил боловч овоо залхуурах бийвий. Апиваа санасан хүссэн үйлс чинь аажимдаа арилж, сэжиг мадаг арилж бүрэн ойлголцох болно. Энэ жилийг улиран одтол байзнаж л байг.Үхэр жилтэй хүмүүний Морь жилийн өнгө – хайр дурлалд их өгөөжтэй жил, ажил үйлс бүтэмжтэй ч ямар ч үйлд тогтворгүй нэгэн жил, бие ч сайнгүй, хамаг ажил үйлсийг намар хичээх хэрэгтэй.Үхэр жилтэй хүмүүний Хонь жилийн өнгө – тааруухан жил ч аливаа үйлсийн эхлэлтийн нэгэн жил болно. Хэдийгээр өвчин эмгэг, хэрүүл маргаангүй гэр бүлээрээ эв найртай боловч олсон зүйлээ алдахаас хичээх хэрэгтэй.Үхэр жилтэй хүмүүний Бич жилийн өнгө – Аз завшааныг олох нэгэн жил, зуучлуулж байгаад л бэршээлээс гарчихна. Бүх хүмүүсийн итгэл хүндэтгэлийг олж хөгжил бадралтай нэгэн гэрээр амьдарна. Сайн чимээ сонсч шинэ амжилт олох нь хувь завшаан буй. Үхэр жил түүнд найзархаг хандана.Үхэр жилтэй хүмүүний Тахиа жилийн өнгө – баяр хөөр жаргалтай болох нэгэн жил, аливаа үйлс чинь нилээд бүтэмжтэй ажиллаж чадах боловч, их мөнгө зарсан ажил үүсгэвэл өгөөжгүй мөнгөө буцаан авч дийлэхгүй, найздаа мэхлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.Үхэр жилтэй хүмүүний Нохой жилийн өнгө – тааруухан асуудлууд арвин тохиолдох жил болно, гэвч хүнд бэрхшээлийн дундаас сайн бүтээмж олох буй.Үхэр жилтэй хүмүүний Гахай жилийн өнгө – тун яаруу нэгэн жил болно. Нарийн хянамгай чармайлтаар хожмын хөгжилтөнд суурь тавьж гэр даяараа цөм баяр хөөртэйгөөр нэгэн жилийг өнгөрөөнө. Хураах
дургүй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!