Uncategorized

Тархины цусан хангамжийг сайжруулах ардын уламжлалт арга: оюун ухаан муудах, уймраа болох, хүчгүй болоход “Үгүй” гэж хэлье!

Архаг цусны даралт болон судас хатуурах – тархины цусан хангамж муудахад нөлөөлөх үндсэн хоёр шалтгаан. Чухам үүнээс болж бие хатангирших, хараа муудах, биеийн тэнцвэр алдагдах, хөдөлгөөн саатах, цус харвалт зэрэг асуудал үүсдэг. Судасны архаг өвчлөлүүд нь тархины үйл ажиллагааг эрс бууруулдаг байна. Ямар шинж тэмдэг илрэх вэ? Анзааралгүй орхиж огт болохгүй! Уг өвчний шинж тэмдэг маш удаан явцтай бөгөөд эргэн тойрныхонд ил тод харагдаад байдаггүй. Зарим нэг тохиолдолд өвчтөн ч өөрөө анзаарахгүй байх нь бий. Үгүй ээ, бас сүүлийн үед юм мартдаг болжээ. Нэг л сонирхол татахаар ном олдохгүй юм. Компьютерын шинэ программыг нэг л өөрийн болгож чадахгүй байна шүү – бодвол орчин үеийн

“дэвшилтэт” залуучуудад зориулсан юм болов уу даа… Хүн өөрөө өөрийгөө ингэж өмөөрдөг, өөрөөр хэлбэл яагаад юм мартаад эсвэл уймраа болоод байгаагийнхаа үндсэн шалтгааныг хайж олохыг боддоггүй. Яагаад гэвэл одоохондоо ажлын чадвараа алдчихаагүй л яваа. Тэр ажлын чадвар өмнөх туршлага дээрээ л нэг юм дүүжигнээд байгааг мэдэхгүй. Урьд өмнө нь ямар ч төвөггүй хийдэг байсан ажлаа хийхэд хүндрэл гараад эхлэнгүүт аюулын харангын дохио дэлдэнэ: хэрвээ тархины гэмтсэн судсуудыг нэн даруй эмчлэхгүй бол эргэлт буцалтгүй үр дагаварт хүргэх аюултай. Оюуны, ажлын чадвараа эрт алдана, зарим нэг тохиолдолд хүний гарт орох хүртэл дүр зураг ч бий. Тархины судасны архаг өвчлөлийн бас нэгэн таагүй үр дагавар – энэ бол хөдөлгөөний идэвх эвдэгдэнэ, ялангуяа алхах чадвараа алддаг. Гуйвсан, хөл алдсан алхаа – үнэндээ зөвхөн өтөл наснаас болж байгаа юм биш. Залуу хүнд ч илэрч болно, хэрвээ тухайн хүний тархины цусан хангамж муудсан бол шүү дээ. Хөл өвдлөө гэж өвчтөн гомдол хэлэхгүй, үе мөчний захын эрхтэн мэдээгүй болохгүй, харин тэнцвэрээ олох болон алхахад нэг л биш. Цусны өндөр даралттай явах ч гэсэн тархины судаснуудын үйл ажиллагаа гэмтсэнтэй холбоотой байж болно. Тамхидалт, өөхлөлт, цусан дахь өндөр холестерины хэмжээ

“– эрсдэлийн хүчин зүйлс болно. Цаг тухайд нь эдгээр хүчин зүйлүүдийг эмчилж арилгаж байх хэрэгтэй. Эмчилгээний жор Судсыг бэхжүүлэх, ой санамжаа сайжруулах, тархины цусан хангамжийг нэмэгдүүлэх, дархлааг сайжруулахад тустай. Нунтаглаж жижиглэх: 500 г цангис (хөлдөөсөн байж болно), 350 г зөгийн бал, 1 ширхэг дунд зэргийн (ойролцоогоор 150 г) нунтагласан тунхууны үндсийг холино. Бүгдийг миксерээр нунтаглаад тагтай шилэн саванд хийж хөрөгчинд хадгалаарай. Өдөрт гурван удаа хоолны дараа 2-3 ц.х-аар десерт байдлаар халуун цайгаар даруулж хэрэглэнэ. Илүү амттанд дуртай бол зөгийн балыг 500 грамм хүртэл нэмэгдүүлж болох юм. Чоёо/барвоник цусны эргэлтийг идэвхжүүлнэ Чоёо нь артерийн цусан хангамжийг нэмэгдүүлэх бөгөөд тархины хялгасан судасны эргэлтийг сайжруулдаг. Мөн судасны хананд бөглөрөл үүсгэхээс урьдчилан сэргийлдэг байна. Үүнээс гадна уг ургамлыг Паркинсонны өвчний үед эмчилгээнд өргөн хэрэглэдэг ажээ. Толгой эргэх, өвдөх зэрэг таагүй мэдрэмжийг дарна. Чоёо цэцэг нь зөвхөн цусан хангамжийг идэвхжүүлж нэмэгдүүлээд зогсохгүй тархины үйл ажиллагаанд бүхэлд нь сайнаар нөлөөлдөг байна. Чоёо ашиглан гэрийн нөхцөлд спиртийн ханд бэлдэх боломжтой: 100 г нунтагласан ургамал дээр 70%-ийн 1 л спирт хийнэ. 20 хоног харанхуйд, тасалгааны хэмд хандалж орхино. Өглөө, өдөртөө 10 дуслаар 1/3 стакан усаар шингэлээд ууна. Курс эмчилгээ 5-6 сар. Мөн бэлэн хандыг ч эмийн сангуудаас аваад хэрэглэх боломжтой. Жишээ нь «Склеровиш» нь тархины үйл

“ажиллагааг сайжруулах заалттай. Хориглох заалт Бүх төрлийн чоёо – том, жижиг, ягаан, навчит – бүгд хүчтэй хортой ургамалд тооцогддог. Тэдний хорны үйлчилгээ нь кураретэй эн зэрэгцэх тул хэрэглэх тунг маш нарийн хэмжиж болгоомжтой хэрэглэнэ. Вегетодистония өвчний үед хэрэглэхийг эрс хориглоно. Мөн брадикарди өвчний үед хэрэглэхийг хориглох заалттайг анхаараарай. Сонгинотой чацаргана – судас хатуурах, сарнимал хатуурлын эмчилгээнд Судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд адил хэмжээгээр авсан шинэхэн сонгины шүүс болон зөгийн балыг хэрэглэдэг. 1 ц.х бэлдмэл дээр 5 дусал чацарганы үндэсний ханд нэмнэ. Өдөрт 3-4 удаа 1 ц.х-аар хэрэглэнэ. Шинэхэн сонгино идэх нь маш тустай – ногоон, бөөрөнхий. 1 х.х чацарганы үндэсний хандтай уусмал болон 1 х.х бэлдмэлээ (сонгино, зөгийн балын) өдөрт 3 удаа хоолны дундуур ууж болно. Судас хатуурсан үед 1-2 сар нь курс эмчилгээ болдог байна. Хандыг харанхуй сэрүүн газар хадгална. Чацарганы үндэсний хандыг хэрхэн бэлдэх вэ? Үндэсний ханд: 100 г чацарганы хуурай үндсийг 200 мл спиртэнд хийгээд харанхуй газар 2-оос багагүй долоо хоног хандалж орхино. Хандыг үе үе сэгсэрч байх шаардлагатай. Дараа нь шүүгээд аваарай.


Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/227463/?fbclid=IwAR09arkEcGWGfFPuV0B-3pgkK7Nk-do825G_yzg3JMBGS5L1ByfUARtHWTk © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!