Uncategorized

ХҮЙТЭНИЙ УЛИРАЛД ВАКУМ БОЛОН БҮХ ЦОНХОО ДУЛААЛАХ ЗӨВЛӨМЖ

Байшингийн дулаалга мөн ямар төрлийн сууц гэдгээсээ шалтгаалан өөр өөр байна. Мэдээж барилга байгууламжаа барихаас өмнө дулаалгын материалаа зөв сонгоод анхнаасаа дулааны алдагдал багатай байшинд амьдарвал сайн хэрэг ч нэгэнт танай барилга дулааны алдагдал ихтэй бол нэмэлт дулаалга хийхээс өөр сонголт үгүй юм. Гадаа хасах хэм хүртэл хүйтэрсэн тохиолдолд барилгын гадна дуулаалага хийх бололцоо бага талаар мэргэжилтнүүд зөвлөж байна. Иймд дотроосоо дулаалахаас өөр сонголт үлдэхгүй нь. Дулаан алдаж байгааг хэрхэн мэдэх вэ? Таны амьдарч байгаа байшин, орон сууцны цонх болон хаалга, хана хөлөрч байвал дулаан алдагдаж байна гэж оношилж болно.
Вакум цонхны дулаан алдагдлыг бууруулахын тулд жийргэвч резинийг сольдог. Эсвэл цонхоо бүгдийг нь сольж сайжруулахаас өөр сонголт байхгүй гэнэ. Үүнээс гадна хамгийн энгийн байж болох нэгэн аргыг танилцуулахаар бэлдлээ. Энэ аргыг турших эсэх нь эрхэм уншигчийн шийдэх хэрэг бөгөөд Монголд ийм маягаар цонхоо дулаалсан тохиолдол байсныг харж байгаагүй учир үр дүнтэй болно гэж баттай хэлж чадахгүй юм. Гэхдээ энэ арга нь их хөрөнгө шаардсан эсвэл хохирол учруулахаар биш билээ. Ингээд тайлбартаа оръё.
Вакум цонх Монгол орны нөхцөлд гурван давхар шилтэй байх нь хамгийн зөв сонголт боловч бид санхүүгийн байдлаас шалтгаалан хоёр давхар шилтэйг сонгодог нь нууц биш. Энэ тохиолдолд цонхны жийргэвч резинээр дулаан алдахаас гадна шилнээсээ дулаанаа алддаг. Магадгүй таны гэрийн дулаан хангамж хангалттай сайн бол энэ төдийлөн мэдэгдэхгүй байж болох ч угаас дулаан алдагдал ихтэй бол энэ хэсгийн дулаан алдагдлыг доорх аргаар зогсоож болох гэнэ. Ингэхдээ юуны өмнө бидний сайн мэдэх амархан хагарч, гэмтдэг эд зүйлсийг савлаж хайрцаглахад хэрэглэдэг жижиг жижиг бөмбөлөгтэй гялгар цаасыг дулаалах цонхны хэмжээтэй бэлдэх шаардлагатай юм. Бид ийм гялгар цаасын бөмбөлөгийг хагалаж зугаацах дуртай байдаг шүү дээ. Магадгүй үүнийг гадуур метрлэж зардаг ч байж мэднэ.

1.Гадаа нартай дулаахан өдөр цонхны шилийг дулаалах талаас сайтар цэвэрлэх хэрэгтэй гэнэ. Ингэж цэвэрлэсэн цонхны шилийг чийгтэй алчуураар арчсаны дараа усыг хатахаас өмнө урьдчилан бэлдсэн бөмбөлөгтэй гялгар уутыг наах хэрэгтэй.

2.Наасан гялгар уутыг цонхны шилнээс бага зэрэг илүү гарган хутгаар зүсэж авах бөгөөд тэр хэсгийг скоч эсвэл энгийн цавуугаар наахад өвлийн турш цонхноосоо дулаан алдахгүйгээр амьдарч болох гэнэ. Энэ нь нарны гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэх тул өдөр гэрт орж ирэх байгалийн дулааныг бууруулахгүй тухай зөвлөсөн байна лээ. Мөн цонхыг нэлэхүйд нь энгийн гялгар цаасаар бүрж болох ч дээрх арга илүү гоёмсог харагдахаас гадна үр дүнгийн хувьд 1,5-2 хэмийн дулаан байсан гэн
Цонх угаах үргэлж л хэцүү ажил байсаар ирсэн. Хир буртгийг нь угааж цэвэрлээд, өнгөлж арчина гээд л барагдахгүй их ажил ордог. Хамгийн хэцүү нь зүдэрч угаасан цонх нь буцаад амархан бохирддог. Тэгвэл та цонхоо бидний танилцуулах аргаар нэг удаа угаасан байхад дараагийн хэдэн сардаа хир буртаг тогтохгүй цэвэрхэн байх болно. Хувцас зайлагч – 1 таг Бүлээн ус – тал аяга Глицерин – 1 халбага Усандаа хувцас зайлагч болон глицеринээ хийж сайтар хутгаж нэгтгэнэ. Үүнийгээ цааш тавьж 15 минут байлгаарай. Ингээд бэлтгэсэн уусмалаа угаагч пролон, сойтгондоо шингээж цонхоо угааж эхэлнэ. Сайтар угаагаад, араас нь арчиж нэг сайхан хичээл зүтгэл гаргаж байгаад цэвэрлэчих. Учир нь дараагийн хэдэн сар цаашлаад жил ч та цонхоо угаах шаардлагагүй болно. Учир нь өмнө бэлтгэсэн бэлдмэл нь цонхны гадуур гадарга үүсгэж, бохирдол, тоос шороог тогтоохгүй холдуулах юм. Хэрхэн цонхоо угаах аргаа сурч авсан бол амралтын өдрүүдээр амжуулаад аваарай.

Өвлийн улирал юу юугүй айлчлан ирж байгаа энэ үед, хүн бүрийн сэтгэлд жихүүн хүйтнийг хэрхэн давах вэ гэсэн асуулт эрхгүй төрдөг нь нууц биш юм. Шинэ он гарах мөчийг тэсч, ядан хүлээхдээ цас хаялсан хотын гудамжаар хайрттайгаа хөтлөлцөн алхах хичнээн сайхан ч, очих газар, орон гэр нь дулаахан бол сэтгэлд төдий чинээ өег шүү дээ. Иймд та бүхэндээ хүйтний улиралд гэрээ хэрхэн дулаалах болон дааралгүй дулаахан байх шалгарсан аргуудыг хүргэе гэж бодлоо.

<. Нарны дулаан элчийг ашиглах

Нарны дулаан элчийг ашиглах

Гадаа нартай үед, цонхны хөшгүүдээ нээж, гэртээ гэрэл гэгээ оруулаарай. Ингэсэн нөхцөлд нарны дулаан элч гэрийн тань цонхоор тусч, хүйтэн салхийг үлдэн хөөх болно.

3. Нар жаргахад хөшгүүдээ хаах

Нар жаргахад хөшгүүдээ хаах
Нар мандах үед хөшгүүдээ нээж, гэртээ нарны дулаан элчийг тусгасан бол нар жаргамагц хөшигнүүдээ хааж хэвшээрэй. Ингэснээр та гэртээ хуримтлагдсан дулааныг хадгалж үлдэх боломжтой төдийгүй дотроосоо дулаан алдахгүй давуу талтай.
. Үс ихтэй хивс сонгох

Үс ихтэй хивс сонгох
Үс ихтэй хивс сонгож, шалан дээрээ дэвсэх нь хөлийг тань дулаахан байлгах бөгөөд ханиад, томуу тусахаас сэргийлдэг байна.
Угаалгын өрөөний хаалгаа онгорхой орхих

Угаалгын өрөөний хаалгаа онгорхой орхих
Шүршүүрт орох, хувцас угаах зэрэг халуун ус ашиглах үедээ угаалгын өрөөнийхөө хаалгыг онгорхой орхиорой. Ингэснээр халуун уснаас гарах уур гэрийг тань дулаахан болгох болно.
9. Боодлын цаас ашиглах

Боодлын цаас ашиглах Гэрийн дулааныг хэвээр хадгалж, хүйтэн салхийг үлдэн хөөхийн тулд боодлын цаас ашиглах нь үр дүнтэй аргуудын нэг юм. Боодлын цаас гэж бидний дуугаргах дуртай жижиг бөмбөлөгнүүдтэй цаас гэдгээр нь та бүхэн сайн мэдэх болов уу. Гэрийнхээ цонхнууд дээр уг боодлын цааснуудыг нааснаар дахин гэртээ даарах нь юу л бол…лийнхөө доор халуун ус хийж унтах

Хөлийнхөө доор халуун ус хийж унтах
Ингэснээр та даарч, хөрөлгүй бүтэн шөнийн турш сэтгэл амар, тайван унтаж амрах ажээ. Үүний тулд усаа буцалгаж, халуун хүйтнээ барьдаг төрөл бүрийн сав ашиглаж, хөлийнхөө доор тавихад л хангалттай.
Зуухаа ашигласан бол онгорхой чигээр нь үлдээх

Зуухаа ашигласан бол онгорхой чигээр нь үлдээх
Энэ тохиолдолд зуухнаас гарах халуун уур гэрийг тань дулаахан байлгадаг байна. Гэхдээ та зуухаа унтраахаа мартаж огтхон ч болохгүй гэдгийг санаарай.
Дулаалга ашиглах

Дулаалга ашиглах
Дэлхийн олон улс оронд өвлийн улиралд дулаахан байхын тулд дулаалга түгээмэл ашигладаг байна. Ингэснээр даарах, цаашлаад ханиад томуу тусахаас сэргийлэх ач тустай юм. Цонх болон хаалганы завсрыг дулаалгаар дулаалахад нэн тохиромжтой.
Таазны сэнсийг эсрэгээр нь эргүүлэх

Таазны сэнсийг эсрэгээр нь эргүүлэх
Өвлийн улиралд таазны сэнсийг ердийн үед эргэдгээс эсрэгээр нь эргүүлж тавих хэрэгтэй бөгөөд ингэснээр гэр дэх дулааны температурыг нэмэгдүүлэх ач тустай ажээ.
Лаа хэрэглэх

Лаа хэрэглэх
Лааг цор ганц гэрэл, тоггүй болсон үед ашигладаг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Хүйтэн үед ч гэсэн лааг ашиглаж, гэрээ дулаацуулж болдог байх нь ээ. Өрөө бүртээ лаа асааж, гэрээ дулаацуулаарай. Харин гал алдах, хүүхэд хүрч, гэмтэх зэргээс урьдчилан сэргийлж, хаана тавихаа сайтар бодолцож, үзэх нь чухал юм.. Даавуун материалтай унтлагын хувцас өмсөх

Даавуун материалтай унтлагын хувцас өмсөх
Өвлийн хүйтэн улиралд даарахгүй байх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол даавуун материалтай, таны биеийг дулаан байлгах унтлагын хувцас өмсөх нь чухал юм.
“>16. Гэрийн дулааныг тохируулах

Гэрийн дулааныг тохируулах
Сүүлийн үеийн орон сууцнууд гэрийн дулааныг тохируулах тусгай төхөөрөмжтэй байдаг болсон билээ. Тиймээс та хувийн орон сууцанд амьдардаг, амьдрах гэж байгаа бол гэрийн дулаанаа өөрийнхөө хүссэн хэмжээнд тохируулахад л хангалттай юм.
. Ашигладаггүй өрөөнүүдийнхээ хаалгыг бүү онгойлго

Ашигладаггүй өрөөнүүдийнхээ хаалгыг бүү онгойлго
Тухайлбал харанхуй өрөө, эзэн нь түр өөр газар байгаа нөхцөлд тухайн хүний өрөө гээд айлуудад барагтай л бол ашиглаад байдаггүй өрөөнүүд гэж байдаг шүү дээ. Хэрвээ танайд тийм өрөөнүүд байдаг бол хаалгыг нь аль болох хаалттай чигээр нь байлгаарай гэж зөвлөх байна. Ингэснээр гэртээ хуримтлагдсан дулааныг хүн байхгүй өрөөнд алдахгүй байх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
18. Ноосон материалтай оймс өмсөх

Ноосон материалтай оймс өмсөх
Ноосон материалтай оймс өмссөнөөр даарахгүйгээс гадна бүтэн өдрийн турш дулаахан байх бөгөөд хүн хөлнөөсөө даарснаас болж, олон төрлийн ханиад томуу тусдаг болохыг та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Тиймээс өвлийн хүйтэнд ноосон материалтай оймс өмсөж хэвшээрэй.19. Цонхны завсрыг бөглөх

Цонхны завсрыг бөглөх
онхны завсрыг бөглөснөөр салхи сийгэхээс сэргийлэх бөгөөд гэрийн дулааныг хэвээр хадгалах ач тустай байдаг байна. Хөвөн чихэх, цонхны тусгай наалт наах болон силкон шахах зэргээр цонхны завсрыг бөглөх боломжтой юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!