Uncategorized

Өөрийгөө аз жаргалтай байлгах 10 жижиг зүйл❣️

Өөрийгөө аз жаргалтай байлгах 10 жижиг зүйл❣️Эдгээр 10 жижиг зүйлийг тогтмол хийж заншвал үр дүн нь жижиггүй байх болно.💝1. Дуртай хоолоо авч идэх. Ресторанд байнга хооллодоггүй ч гэлээ заримдаа гадуур явж дуртай хоолоо идэж, ходоодоо шагнахад гэмгүй.💝2. Өөртөө тохирсон дасгалыг тогтмол хийх. Дасгал хийх нь аз жаргалын гормон допамин ялгаруулж, стрессийг тайлдаг.💝3. Өрөөгөө тогтмол цэвэрлэх. Өөрөөгөө цэвэрлэж, тоосонд дарагдсан хэрэггүй зүйлээсээ салбал сэтгэл санааг ч бас цэлмээдэг.💝4. Өөртөө зорилго тавих. Зорилгоо биелүүлэх болгондоо өөртөө жижиг бэлэг авч өөрийгөө шагнах. 💝5. Мартаж сурах. Амьдралын тааламжгүй, чухал биш жижиг зүйлсийг мартаж орхи.
💝6. Хуримтлал үүсгэх. Халаасанд мөнгөтэй үед ямар ч үед тулгамдахгүй. Мөнгө бидэнд итгэл зориг, аюулгүй байдлын мэдрэмжийг өгч чадна.💝7. Цэцгийн баглаа хийж сурах. Хийх эвийг нь олохгүй бол бэлнийг худалдаж авсан ч яахав. Цэвэрхэн гэртээ цэцэг аваад тавьчихвал урам зориг тань улам сэргэнэ.💝8. Эрт унтаж, эрт босох. Сайхан нойрсох нь сэтгэлийг сэргээгээд зогсохгүй өөрт чинь гоо сайхныг бэлэглэдэг.
💝9. Хошин шог, ток шоу эсвэл савангийн дуурь үзэх. Инээмсэглэл танд аз авчирдаг.💝10. Аялах. Хол явах боломжгүй бол дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнгээрээ алхсан ч болно. Ингэснээр та өөрийгөө чөлөөлөхийн зэрэгцээ байгалийн өгөгдлөө сэргээх болно.
Эх сурвалж: Б.Алтаннавч

Related Articles

Back to top button
error: Content is protected !!