Uncategorized

С.Эрдэнэ: Женко гэх улс төрийн наймаачинд АН ямар өртэйг гайхаж байна

Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр /2021.07.21/ ээлжит бусаар хуралдаж, Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.Тэрбээр “Архангай аймгийн асуудал үнэхээр улс төрийн үүрэг хариуцлагаа ойлгохгүй, эрх мэдэл ашиг хонжоо харсан хүмүүс тэр дотроо Женкогийн бэлдсэн урвагч нар МАНгаруудтай нийлж АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна даа. Үнэхээр Женко хэмээх Эрэлийн намаас орж ирсэн улстөрийн наймаачинд АН ямар өртэйг гайхаж байна” гэсэн байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!