Uncategorized

Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээд, өршөөж бүгдийг уучлаад урагш тэмүүл! Бүх зүйл хувирч өөрчлөгддөг

Үлгэн салган битгий амьдар! Бусдыг бүү шүүмжил! Бусдыг шүүвэл өөрөө шүүгдэнэ! Шүүмжлээд буй зүйлээ өөрөө хийгээд үз! Өөрөө хийдэггүй хүнээс үг амархан унамтгай байдаг! Бусдыг битгий буруутга! Гээндээ ч бий гоондоо ч бий! Үргэлж өөрийн бодол санаа, үг үйлдлээ анзаар!Бусдад битгий гомд! Таныг гомдоосон хэн нэгэн тухайн үедээ ямар байдалтай байсныг та мэдэхгүй! Бусдыг ойлгоход суралц! Бусдад бүү гомдолло! Таныг гомдоох нөхцөл бүрдсэн байлаа ч, гомдож он цагийг элээх хэрэг юун. Та чинь ухамсарт хүн шүү дээ! Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээд, өршөөж бүгдийг уучлаад урагш тэмүүл! Бүх зүйл хувирч өөрчлөгддөг.Та бид хэн нь ч зөвхөн хэн нэгнээс шалтгаалан буруудаж, зөвдөж амьдардаггүй юм.Хүнээс шалтаг хайж бус, өөрөөсөө шалтгааныг олж байж л хүн хүмүүн шиг амьдарч эхэлдэг юмаа!Таныг зовоож, цөхрөөж буй энэ л сэтгэлийн атгагуудаас ангижирсан цагт та амьдралыг таньж эхэлнэ! Амьдралын өнгө бүхэн гайхамшигтай, амьдралд тань ирж буй дүр хувирал бүхэн үнэ цэнэтэй!Хайрласан шиг хайрла! Амьдралыг амталсан шиг амтал!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!