Uncategorized

Говийн их элсэн цөлд 16 га талбайд мод тарьж ургуулан баянбүрд бий болгосон, Говийг ойжуулагч баатар Дэмчигийн Бараадууз

Хүн төрөлхтөн цөлжилттэй тэмцэж чадна гэдгийг Монголын 82 настай тариаланч Дэмчигийн Бараадууз батлаад байгаа юм. Түүний байгуулсан 16 га талбайтай баянбүрд нь Говийн элсэн цөлд дурайн тодоос тод харагдах ажээ. Баянбүрдийн эргэн тойронд хэдэн километр зайд өөр ямар ч амьд ургамал байхгүй. Энэ бол жинхэнэ гайхамшиг. Бараадууз, түүний гэр бүлийнхэн 30 жилийн турш нуруу тэнийлгэх завгүй хөдөлмөрлөсний үр шим юм. cloudinary.com Хэсэг газрыг ногоожуулах төсөл 1992 оноос эхэлжээ. Тариаланч маань байцай тарихаар шийдсэн ч бараг ихэнх ургац нь ургаж ч амжилгүй элсэн шуурганд өртсөн гэдэг. Ингээд Бараадууз гуай ургацаа хүчтэй салхинаас хамгаалах ёстой юм байна гэдгийг ойлгон модны суулгац тарьж эхэлсэн байна. Дараа жил нь моднууд ургасны ачаар тарьсан ногооны ургацаа хадгалж чаджээ. odditycentral.com Иймэрхүү байдлаар жил болгон мод нэмж суулгасаар л байв. Олон жилийн хөдөлмөрийн ачаар үр жимсээ өгөх мод, буттай ургацын талбай бий болжээ. Бараадуузын хөдөлмөрийн үр дүн үнэхээр бахархмаар: элсэн цөлд жинхэнэ баянбүрд бүрэлдэн тогтсон байна. Хийж байгаа ажил хөдөлмөртөө дурлаад зогсохгүй ач, зээ нартаа ч өвлүүлжээ. Өнөөдөр үр хүүхдүүд нь түүнтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байгаа юм. odditycentral.com 16 га талбайг Говийн зах хязгааргүй элсэн цөлтэй харьцуулахад өчүүхэн санагдах хэдий ч Бараадууз гуай өөрийн талбай дээр 400,000 гаруй мод тариад байна. Эдгээрийн зарим нэгийг нь түүний үлгэр дуурайллаар талбай дээрээ мод тарих хүсэлтэй хүмүүст худалдан борлуулдаг ажээ. amazonaws.com Элсэн цөлийг шим тэжээлгүй гэж ойлгож явсан бид Бараадуузын бий болгосон баянбүрдийг хараад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Арчилгаа, хамгаалалтгүйгээр энд ургамал ургах боломж бараг үгүй. Харин Бараадууз гуай энд үр жимсээ өгөх бутлаг мод ч ургуулж чадсан. cloudinary.com “Бидний амьдарч байгаа энэ нутаг өвөлдөө -30 хэм хүйтэн, харин зундаа +30 хэм хүртэл халдаг. Нэг ёсондоо хоёр туйл – маш хүйтэн бас маш халуун. Энд мод ургаж чадаж байна гэдэг чинь мод хаана ч ургаж чадна л гэсэн үг” гэж Бараадууз гуай нэгэн ярилцлагадаа хэлжээ. cloudinary.com odditycentral.com сайтад жирийн нэгэн Монгол хүний нөр их хөдөлмөрийг ийн өгүүлэн бичсэн байсныг танд хүргэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/426955/?fbclid=IwAR2qwWbt5kgPLBydL2nu4aF82o852HTIdTFbjZD8LfwFqyq_L8E7ndNS9_M © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!