Uncategorized

“Ц.Нямдорж Ерөнхий прокурор болно” гэдэг нь засгийг ганхуулах гэсэн бор шувуу юу?

“Удахгүй намрын чуулган эхэлж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орно” гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий. Энэ нь бодитой болон бодитой бус хэд хэдэн шалтгаантай. Бодит шалтгаан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдохдоо “Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийхгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа.Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам байгуулна.Эдийн засаг, хөгжлийн яам томоохон төсөл, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой ажлууд, эдийн засгийн харилцааг авч явах бодлогын яам байна.Цахим хөгжлийн яамыг байгуулснаар төрийн албаны данхар бүтцийг 30-35 хувиар цомхтгох боломж бүрдэнэ. Их хэмжээний цаасыг хэмнэнэ.Цахимд төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлэх зорилт тавина.Урьдчилан тооцоолж байгаагаар хоёр яам байгуулах асуудлыг намрын чуулганаар хэлэлцүүлнэ” гэж хэлсэн явдал.Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригч МАН МАХН-ыг эгнээндээ нэгтгэсэн. Ингэснээр эрх баригчид МАХН-ын гишүүдийн өмнө гэрээгээр үүрэг хүлээсэн юм.Гэрээний үүргээ биелүүлж эхнээс нь заримыг нь албан тушаалд томилж байгаа.Гэхдээ энэ нь тэдэнд хангалтгүй.Э.Эрдэнэжамъяангаас эхлээд сайд болох хүсэлтээ хэвлэлээр дамжуулан илэрхийлэх болсон.Дээрх хоёр шалтгаан нь намар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орно гэсэн хүлээлтийг бий болгоод байна.Үүний хажуугаар бодит шалтгаан дээр дөрөөлсөн бодитой бус шалтгааныг зориудаар гаргах болов.Точхондоо үүгээр далимдуулан засгийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж сайд болох гэсэн санаархалтай хүмүүс Засгийн газарт өөрчлөлт оруулах бүхий л арга залийг хэрэглэж байна. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө “Засгийн газрыг огцруулах саналд АН-ын бүлгийн гишүүд, МАН-ын бүлгийн дөрвөн гишүүн гарын үсэг зуржээ” гэсэн бор шувуу нисгэсэн. Хамгийн сүүлд л гэхэд өнөөдөр “ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Ерөнхий прокурор болж, Шадар сайд С.Амарсайхан ЗГХЭГ-ын дарга болно. Шадар сайдын суудалд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилно” гэсэн мэдээлэл гарлаа.Гэвч энэ нь огт ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг эх сурвалж мэдээллээ.Энэхүү мэдээлэл нь Засгийн газрыг ганхуулах гэсэн ээлжит бор шувуу бололтой.Зохион байгуулалттайгаар янз бүрийн мэдээлэл гаргаж,Засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт хэлж байлаа.Тэрээр УИХ-ын гишүүдтэй уулзахдаа “Одоо бол бүгд нийлээд ажил л хийх цаг.Засаг төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, хаа хаанаа хариуцлагатай, сахилга баттай, нягт холбоотой ажиллахыг анхааруулж байна” гэсэн юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!