Uncategorized

ЗӨГИЙН ЖИЛИЙ – БАЙГАЛИЙН ХАМГИЙН ХҮЧТЭЙ АНТИБИОТИК

Зөгийн үүрний 10 гайхамшигийн нэг бол Прополис буюу Зөгийн жилий юм. Зөгий жилий нь 100 гаруй төрлийн өвчин үүсгэгч нян (бактери, вирус, мөөгөнцөр)-ийн өсөлт, үржлийг дарангуйлах үйлчилгээтэй.
Зөгийн жилий гэж юу вэ?Зөгий хус, улиас, улиангар, хар мод, гацуур, нарс, жодоо зэрэг модны ялгаруулах давирхайлаг бодисыг цуглуулан, шүүрэлтэйгээ хольж зөгийн жилийгээ боловсруулдаг. Зөгий жилийгээрээ үүрээ чигжиж тоос шороо, ус чийг орохоос хамгаалахаас гадна үүрээ халдваргүйжүүлэн, зөгийн бүлээ өвчлөхөөс сэргийлдэг байна.-Зөгийн жилий нь бие махбодийн хүрээлэн буй орчны таагүй хүчин зүйл (хөрс, ус, агаарын бохирдол, стресс, ачаалал гэх мэт) физиологийн тогтворжилтыг нэмэгдүүлнэ.-Дархлаа сэргээж, чөлөөт радикал эсийг гэмтэхээс хамгаална. Иймд хорт хавдрын эсийн өсөлт, үржлийг дарангуйлна.-Зөгийн жилий нь аливаа үрэвсэл, улайлт, (ходоодны шарх)шархны эсрэг хүчтэй үйлчилгээтэй.-Хоол, эм, архины хордлого тайлна.-Өвчин намдаах, тайтгаруулах, загтнаа намдаах үйлчилгээтэй.-Арьс, салстыг нөхөн сэргээх гайхалтай үйлчилгээтэй.ХЭРЭГЛЭХ ЗААВАР:200гр цэвэр цөцгийн тосыг маш зөөлөн галаар хайлуулаад түүн дээрээ 20гр зөгийн жилийгээ жижиглэн хийж хайлтал нь сайтар хулгана. (Хэт их халааж болохгүй!) Хайлсан бэлдмэлээ жижиг саванд хийж царцаагаад 10 тэнцүү хуваагаад (ёотон шиг) өдөрт 1 ширхэгийг өглөө өлөн дээрээ амандаа хүлхэж иднэ. Эсвэл халуун бүлээн ус юмуу сүүнд хийж ууна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!