Uncategorized

Хуян хөөрөхөд, нүдний даралт байнга ихсэж, нүд улайдаг Энэ нь тархинд ачаалал өгч байна гэсэн үг

олон цаг хөдөлгөөнгүй суух үед хүзүү хөшиж, улмаар тархиар хатгуулдаг. Энэ нь тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийссантай холбоотой. Үүнийг бид “хуян хөөрөх” гэж нэрлэдэг.Хуян хөөрөх эмгэгийг эмчилж, урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөн хийхгүй бол тархи руу урсах цусны хэмжээ багассан, тархины тараагуур судаснууд үхжих буюу унаж, улмаар мэдрэлийн үйл ажиллагаа алдагдан, үе шохойжиж, цус харвалтын шалтгаан болдог байна. Мөн хуян хөөрөхөд, нүдний даралт байнга ихсэж, нүд улайдаг. Энэ нь тархинд ачаалал өгч байна гэсэн үг юм.Иймээс энгийн өдөр тутмын ямар арга хэмжээг авснаар хуян хөөрөлтийг багасгаж, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэе.Иллэг хийх Нуруундаа өөрөө иллэг хийх хэцүү учраас та тусгайлан массажинд цаг захиалж бариулах хэрэгтэй. Ингэвэл нурууны булчингийн зангирч, хатуурсан хэсэг нь тайвширдаг.Массажинд орохоос өмнө 10 минут халуун усанд орж биеийн булчингаа суллаарай. Бага зэрэг халаасан олив, наргил модны эсвэл гичний тосыг өвдөж буй газрууддаа түрхэнэ. Тос түрхсэн хэсгүүддээ гурил нухаж байгаа юм шиг зөөлөн дарж, гулгуулан тойрог хөдөлгөөнөөр иллэг хийх зэргээр массажилна. Үүний дараа бүлээн алчуураар бигнэж, нурууг тосноос нь салгаад, нурууг тайвшруулж 5 минут тайван хэвтээрэй.
Нуруу өвдөхөө больтол 7 хоногт 2-3 удаа иллэг хийх хэрэгтэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!