Uncategorized

ДАЛАЙ БАГШ: Ямар нэгэн хорон муу үг сонсох юм бол нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж бай. Сэтгэлдээ битгий хадгал

ДАЛАЙ БАГШ: Ямар нэгэн хорон муу үг сонсох юм бол нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж бай. Сэтгэлдээ битгий хадгал. Сэтгэлдээ хадгалаад байвал улам л түгших болно. Тэгээд сэтгэлээр унана. Тэгээд уурлана


Далай багш: Монголд улаан хувьсгалын дараа зарим лам нар эхнэр авч байсан. Үүнийг бол ойлгож байна. Шашин уламжлалаа авч үлдэхийн тулд шүү дээ. Харин сүүлд нь Монголын Бурхан шашны Төв хийдийн тэргүүн лам нь надад охиноо танилцууллаа (бүх хүмүүс инээлдэв). Би үнэхээр гайхсан. Тэгээд түүнд хэллээ. “чи лам юм бол сахилаа сахих хэрэгтэй” гэж. Орчин үед эхнэр авч болно гэж зарим лам нар нь ярьдаг болсон гэнэ (дахиад бүгд инээлдлээ). Сахилыг Бурхан багш тогтоосон. Үүнийг хэн ч өөрчлөх эрхгүй.

Шашныг либералчилаад энэ насандаа жоохон таашаал авч магадгүй. Дараа нь харин тамд унана шүү дээ гэж айлджээ. Миний бодол. – Шашны шинэчлэл ЗӨВХӨН орчин үеийн нийгмийн нөхцөл байдалд сургаал ном хэрхэн буух вэ гэдэгтэй л холбоотой. Өөрөөр хэлбэл нийгэмд ямар нүгэл зонхилж, хүмүүс юуг буруу ойлгож байна. Үүнтэй уялдуулж сургаал номлол явах ёстой. Тэрнээс биш огт халж сольж, ДООРДУУЛЖ болдоггүй зүйл гэж Бурхан шашинд байдаг. Хэрвээ доройтуулах эхийг хатгах юм бол маш олон галавт тамд оршдог тухай Шулуун онолт (үйлийн үрийн тухай) сударт маш тодорхой бичсэн байгаа. Өөрсдөө тухайн номтой холбоотой цам нямба хийж бүтээгээгүй бол бусдад хуурай заах юм уу ном уншиж, зан үйлийг хийх нь доройтох нэг шалтгаан мөн гэж бодож байна. Сар жилээр цам нямба хийх болбол эхнэртэй лам нарын хувьд бас хэцүү. “Юуны төлөө сууж байгаа юм бэ, хамаг амьтны төлөө гэнэ ээ, би хамаг амьтаны чинь тоонд орохгүй юу, хүүхдүүд чинь бас орохгүй юу, ЗҮГЭЭР л гүрэм хийж мөнгө олохоо бод” гэвэл юу гэж хариулах вэ?


Нэгэнт ийм болсон болохоор ариун гэлэн сахилтай, гэвш эрдмийн зэрэг цолтой, бясалгал бүтээл хийсэн лам нарыг Монгол оронд морилоход саад тотгор хийхгүй (хэрвээ ирэхэд нь дургүйцэж хүлээж авдаг, энүүхэн хавиараа болгочих гээд оролдоод байдаг бол) байх. Зорьж саад хийж очирт барилдлага таслах нь Аюун тамд олон мянган галавт орших НҮГЭЛ мөн гэдгийг сайн ойлгосон байх хэрэгтэй гэж бодож байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!