Uncategorized

“Д.Сумъяабазарын надад 500 сая төгрөг амалсан бичлэг бий”

Сонгуулийн санал тоолох хар машины программыг шинэчилж, хүссэн нэр дэвшигчээ ялуулах боломжтой болгон хакердсан тухай маш ноцтой мэдээллийг иргэн Г.Ган-Очир дэлгэж байв. Түүнтэй манай сэтгүүлч Э.Сосорбум ярилцсан юм. Хар машины программыг өөрчилж, хакердсан тохиолдолд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах гэх зүйл ангиар 16-20 жилийн ял авахаар хуульчилсан. Та хэвлэлээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан, хотын дарга Д.Сумъяабазар нарын нэрийг цохож, зарласан. Энэ бүхнийг нотлох баримт байгаа гэж найдъя. Та хүн гүтгээгүй биз дээ? -Би иргэн хүнийхээ хувиар хохирогч, МАН-д ажилласнаараа хэрэгт холбогдогч. Одоо бол тус хэрэгт я.л.лагдагчаар татагдсан. Надаас бусад хүмүүс ч гэсэн нотлох баримт цуглуулсан мөртлөө хав дарсан. Өөрсдийнхөө хийсэн хэргийг юу гэж илчлэх вэ дээ. Гэтэл хэрэгт хамт оролцсон хүмүүсээс би ганцаараа гэрчээр яллагдагчаар татагдсан. Намайг анх энэ ажилд зуучилж, санал тавьсан хүн бол өдгөө Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа Б.Сэмжидмаа юм. Би МАН-аас хакердуулахаар өгсөн хүмүүсийн нэрсийг Сонгуулийн Ерөнхий хорооны IT инженер Мөөгий, Мөнхбат гэх хоёр залууд өгдөг байсан.Тэд IT залууст МАН-ыг олонх болгож, АН-д бүлэг үүсгэх хэмжээний суудал өгнө. Гэхдээ ганц хоёр бие даагч гарга гэж хэлдэг байсан. Үүний ч дагуу болсон. Сонгуулийн хар машиныг хакердаж, хүмүүсийн нэрийг оруулахад 15-20 хоног шаардагддаг гэж сонссон. Нэг дүүргийг нэг тэрбумаар хакердсан. Өөрөөр хэлбэл, би МАН-ыг төлөөлж нууц мэдээллүүдийг нь өгдөг байсан. Түүнээс биш хакердах ажилд оролцоогүй. Улмаар 2020 оны есдүгээр сард нотлох баримт болох зураг, видео, флаш, хэрэгт холбоотой хүмүүсийн нэрсийг цагдаа болон Тагнуулын байгууллагад өгсөн. Гэвч дээрх хэргийг 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд хохирогчгүй хэрэг гэх нэрийдлээр хаасан. Угтаа бол хохирогч нь Монголын ард түмэн шүү дээ. Хуулийн байгууллагад өгсөн баримтууд эх хувиараа надад байгаа. Нийгэмд дэлгээгүй маш олон баримт, мэдээллүүд ч бий. Удахгүй олон нийтэд дэлгэнэ. -Нотлох баримтуудыг цуглуулах шалтгаан явцын дунд үүссэн хэрэг үү. Таныг олж авсан баримтаа дэлгэнэ гэж АН, МАН-ыхныг шантаажилсан гэх мэдээлэл гарч байсан. Харсан л байлгүй.Тэр бол худал мэдээлэл. Би Д.Сумъяабазарын хэлснээр 500 сая төгрөгийг Тусгаар тогтнолын ордноос аваад явсан бол, Д.Пүрэвдаваагаас мөнгө аваад, Баянзүрхийн сонгуульд я.луулчихсан бол өнөөдөр энэ хэргийг битгий илрээсэй гээд залбираад сууж байх байсан биз. Харин ч би энэ гэмт хэргийг илчлэх зориг гаргаж, ардчилсан сонгуулийн тогтолцоог хадгалахын тулд шүгэл үлээсэн. Хэрэв шантаажилсан нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол би өнөөдөр энд биш шо.ронд байх байлаа. Би нэгэнт том асуудалд орооцолдсон гэдгээ мэдсэн учраас хэргийг илчлэх нотлох баримтыг цуглуулж эхэлсэн. Ард иргэдийн үзээгүй утасны яриа, мөнгө төгрөг солилцож байгаа бичлэг, Д.Сумъяабазарын надад 500 сая төгрөг амалсан бичлэг, хар машинд хийх хүмүүсийн нэртэй флашууд болон өөр бусад бичлэгүүд надад бий. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.Эдийн засагч Отгочулуу: АЗТАЙ НЬ СОЛОНГОСТ, АЗГҮЙ НЬ ЭРЭЭНД ОЧИХ ИРЭЭДҮЙГ ҮЛДЭЭХ НЬЗасгийн газраас Дубайн гэрээг цуцална гэснээ чимээгүй болчихлоо. Одоо энэ талаар дуугарахаа больсон. Энэ гэрээний талаарх таны байр суурь юу вэ? -Дубайн төлөвлөгөөг цуцалж болно. Гэхдээ Оюутолгойг 10 давхар барилгатай зүйрлэвэл зөвхөн хоёр давхрыг нь барихтай холбоотой л зохицуулалт юм. Эхлэх, дуусах хугацаа нь ойлгомжтой. Гэтэл ажил нь дуусаж байхад уг баримт бичгийг хүчингүй болговол бид өөрсдөө муухай харагдана. Хоёрдугаарт, Монгол Улсын хөгжлийг дэмждэг гуравдагч хөршийн гэх улсуудын хөгжлийн агентлагууд, экспорт импортыг дэмжих банкнууд, төрийн сангууд нь Дубайн төлөвлөгөөнд үндэслэж манай улсад хөрөнгө оруулалт хийсэн. Тэдэнд жижигхэн Монголыг мөлжих ямар ч сонирхол байхгүй. Ашиг олъё гэсэн бол Монголоос илүү эрсдэл багатай, ашигтай төсөл дэлхий даяар түм түмээрээ бий. Тэд Монголын ардчиллыг, гуравдагч хөршийн бодлогыг дэмжиж хөрөнгө оруулсан. Тэгэхээр Дубайг шууд цуцална гэдэг нь гуравдагч хөршийн бодлого руу нулимж буй хэрэг л дээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд уг нь гадаадын хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй байна гээд заасан. Энэ төрийн бодлогоо баримталмаар байна. Өөрөөр хэлбэл, сонгуульд зориулсан улс төрийн жижиг сонирхлоо дарж сурмаар байна.Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар “Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгоно” гэж сонгуульд зориулаад баахан амлачихсан. Энэ мэт мэдээлэлд автаад цөөнгүй хүмүүс сонгуулиар эрх баригчдад санал өгчихсөн байдаг. Хоёрдугаарт, Засгийн газар өөрөө “тролл” армитай, өөрсдийг нь дэмждэг веб хуудаснуудтай. Түүгээрээ дамжуулаад дээрх асуудлыг хөөргөсөөр байгаад Оюутолгой гэх “мангастай” болчихсон. Одоо ингээд өөрсдөө зохиомлоор бүтээсэн мангастаа өөрсдөө бууж өгөхөөр муухай харагдах гээд ичээд байх шиг байна л даа. Эрх баригчид ийм өчүүхэн сонирхлоор эдийн засгийн стратегийн том төсөлд хандаж байгаа нь буруу юм. Зах зээлийн хүч гэж байдаг. Бид зах зээлийн хүчийг ойлгохгүй мунхаглаад байвал эргээд өшөөгөө хатуухан авна. Тэрний төлөөсийг “поп-ууд” төлөхгүй. Ирээдүйд ажлын байргүй болох залуучууд, орон зайгүй болох дундаж давхаргынхан төлнө. Монголын нийгэм дундаж давхаргынханд, жижиг дунд бизнесийнхэнд халтай болчихлоо. Улс төрөөр замнаж баяжсан хэт баян цөөнх, нийгмийн халамжаар амьдардаг хэт ядуу олонх гэсэн үндсэн хоёр давхаргатай болжээ. Дундаж буюу бүтээлч давхаргынханд орон зай алга.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!