Uncategorized

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ‘Петрочайна дачин тамсаг’-т 700 тэрбумын татварыг “уучилсан” ийм асуудалд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байнга саад болдог

Татварын ерөнхий газрын том татвар төлөгч газрын байцаагч нарын 2018 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн хурлаар “Петрочайна дачин тамсаг” ХХК-тай холбоотой асуудлыг “нууц”-аар хэлэлцэж байжээ. Тухайн хурлаар уг компанийн гурван их наяд 600 гаруй тэрбум төгрөгийн зөрчилд 312 тэрбум төгрөгийн татварын акт ногдуулсан аж. Гэвч актыг “Петрочайна дачин тамсаг” компани хүлээн зөвшөөрөхгүй, татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргажээ. Улмаар татварын маргаан таслах зөвлөл нь бидний судлах боломжоос хэтэрсэн асуудал гэж үзээд татварын байцаагч нарын актыг түдгэлзүүлсэн байна.Тус баримт цахим хуудаснаа түгсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын маргалдах шалтгаан болжээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Татварынхан 700 тэрбумын татварыг “уучилсан” нь өнөөдөр ил болж байна. Прокуророор хянуулахгүй, тийм хуулийг УИХ-аар оруулж ирдэггүй эсэргүүцдэг нөхөр бол Ч.Хүрэлбаатар.Татвар тавьж барьцтай болно. Татварын маргаан үүсгэж барьцаа ахиулна. Татварыг цуцалж “уучлал” үзүүлнэ. Татварын гэмт хэрэг, зөрчлийг Прокуророор хянуулахгүй өөрсдөө шийднэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байнга саад болдог. Авлигаа хянуулахгүй, өөрөө шийдэх л амбиц байна” гэж сошиал хаягаараа мэдээлсэн.
Тэгвэл хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Энхбаяр аа, татварын гэмт хэрэг үйлдэгдсэн бол мөрдөн байцаагчид, прокурор, шүүх ажлаа хийх нь нээлттэй хэвээрээ байгаа. Мэдсээр байж нийгэмд гүтгэлэг тараах хэрэг байгаа юм уу. Харин татварын жижиг зөрчлөөр хэдэн ААН-үүдээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгож шоронжуулах шаардлагагүй” гэсэн юм.
2018 онд дээрх асуудал үүсэхэд Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байсан юм.УИХ-ын гишүүн Б.Энхбаяр татварын маргаан шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг 2016 оноос хойш авах хүсэлтэй байгаагаа Сангийн сайдад уламжилжээ. Хүсэлтийг хавсаргав

Related Articles

Back to top button
error: Content is protected !!