Uncategorized

Ж.Ганбат: Төрд ажиллах ахмадууд нэг бол тэтгэврээ, нэг бол цалингаа сонгоно

УИХ дахь МАН-ын бүлгээс төрийн албанд ажиллаж буй тэтгэврийн насны иргэдийг чөлөөлөх тухай мэдэгдсэн. Уг асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Х.Баделхан тавьж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариулав.

Тэрээр “Төрийн албаны тухай хуульд зааснаар тэтгэврийн насанд хүрээд чөлөөндөө гарсан тохиолдолд үргэлжлүүлж ажиллах боломжгүй. Тэтгэврээ тогтоолгоод тэтгэврээ авч байгаа бол аль нэг төрийн байгууллагад ажиллаж болохгүй. Харин тэр хүн хүсвэл тэтгэврээ тогтоолгохгүйгээр үргэлжлүүлэн ажиллах нь нээлттэй. Тэтгэврээ тогтоолгочихоод давхар төрийн албанд ажиллаж цалин авах нь зохимжгүй гэж үзсэн учраас хуулийг нь тодорхой болгож өгч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан атлаа үргэлжлүүлэн албаа хашиж байгаа нийт 5.1 мянган хүн байна. Үүнд 72.9 тэрбум төгрөгийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Иймд тэтгэврээ тогтоолгосон нөхцөлд төрийн албанаас чөлөөлөгдөхөөр холбогдох хуульд нь тусгаж өгсөн” гэж хариуллаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!