Uncategorized

Өвлийн ханиад өмнө ЦУСЫГ ШИНГЭЛЭХ АРГА

ЦУСЫГ ШИНГЭЛЭХ АРГА
Өвлийн ханиад болон амьсгалын замын халдварт өвчнийг үүсгэдэг вирус, бактери зүрхний судсыг гэмтээж үрэвсүүлдэг .Ялангуяа өвлийн ханиадны дараа шигдээс , зүрхний дутагдал жил бүр ихэсдэг гэсэн статистик байдаг. Тиймээс ковидын дараа шигдээс, цус харвалт ихсэх нь гайхаад байх зүйл бишээ. Цус өтгөрөлт болон судасны хана гэмтэх нь зэрэг явагддаг тул эмчилгээ бас хамт явагдах ёстой . Цусанд фибриноген ихсэхэд фибрин их болж цусыг өтгөрүүлж бүлэн үүсгэдэг . Фибриноген нь зүрх судасны өвчний нэг бие даасан үндсэн шалтгаан болдог гэдгийг олон эрдэмтэд баталсан байдаг. (Kannel ба бусад 1987, Tunstall-Pedoe ба бусад 1997, Nyyssonen ба бусад 1997 , Bielak ба бусад 2000, Paramo ба бусад 2004) Фибриноген их болоход судасны хатуурал ихсэхийн хамт гэнэт цус өтгөрөн бүлэн үүсэж судсыг бөглөх тохиолдол элбэг байдаг.


1991 онд Rath, Pauling нар С-витамины дутагдал Липопротеин( а) болон фибриногенийг ихэсгэдэг болохыг баталсан байдаг. Khaw, Woodhouse нар 1995 онд организмд С-витамин дутагдахад фибриноген ихэсдэг гэж баталсан . Hume ахлагчтай эрдэмтэд 1982 онд цус харвасан өвчтөнүүдэд судалгаа хийхэд фибриноген нь эрс ихсэж витаминууд нь маш бага болсон байжээ.
Америкийн Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн(NIH) эрдэмтэн др. Ed Boyle цусны улаан эсүүд хоорондоо наалдаж цус өтгөрөх шалтгаан болдгийг баталсан байна. Цусны улаан эсийн гадаргуу нь хасах цэнэгтэй байж хоорондоо түлхэлцэж байдаг бол ямар нэг гаднын шалтгаанаар зарим эсийн цэнэг өөрчлөгдөж эерэг цэнэгтэй болж эсүүд хоорондоо наалддаг. Үүнээс болж хэмжээ нь томорч хялгасан судсандаа багтахгүй болж улам томрох хандлагатай болдог. Үүнээс гадна судасны хана болон цусны эсүүд нь ижил цэнэгтэй байж хоорондоо түлхэлцэж байдаг бол цус өтгөрөх үед цэнэгийн ялгаа багасч цусны зуурамтгай чанар ихэсч урсгал нь удааширдаг байна.


Цус өтгөрсөн үед өвчтөний царай цонхийж, бие нь хүйтэн болж цээжээр нь давчдаж, хөлрөмтгий болдог. Хялгасан судаснууд цусгүй болж зөвхөн том судаснуудаар цус эргэлддэг. Эд эсийн цусны эргэлтийн 80%-г хангадаг хялгасан судас хаагдахад организм хүчилтөрөгчийн дутагдалд ордог.
Dr. Ed Boyle цус нь өтгөрсөн өвчтөнүүдэд В12 вит өндөр тунгаар (1-5 мг-р) булчинд тарихад хоорондоо наалдсан эсүүд салж хэмжээ нь жижгэрдэг болохыг бас баталсан байдаг.
В3-вит (ниацин) 1 гр-р 3 удаа юм идсэний дараа уулгахад бөөгнөрсөн цусны улаан эсүүдийг салгаж дахин наалдахаас нь сэргийлдэг ба нүүр, цээж улайж хялгасан судаснууд тэлж цусны эргэлт сайжирдаг байна.


Зайлшгүй чухал ханаагүй тосны хүчил буюу Омега-3 уулгахад цусны эсийн бүрхүүлийг зөөлөн уян хатан болгодог болохыг Dr. Ed Boyle бас баталсан байдаг.
Цусны эсийн гадаргуу уян, зөөлөн болоход хялгасан судсаар багтан орж чаддаг.


-С-вит нь хоорондоо наалдсан цусны эсүүдийг салгадаггүй боловч цусанд байгаа бактери, вирусыг устгаж химийн хорт бодисуудыг саармагжуулдаг тул цусны бохирдлыг багасгаж, судасны ханыг гэмтэхээс хамгаалж, хатуурлыг нь багасгаж байдаг тул зайлшгүй уух шаардлагатай. Яг одоо цусны өтгөрөлттэй бол 1гр-р өдөрт 10-20 удаа ууна.(С-вит тухай 20 оны 3 сарын 29-д бичсэн байгаа)
Цусыг шингэлэхийн тулд ходоодыг хүчиллэг болгох ёстой. Ходоодыг хүчилгүй болгодог эмнүүдийг цус өтгөрсөн хүмүүст өгөх нь цусыг улам өтгөрүүлж шигдээс, цус харвалт болох эрсдэлийг ихэсгэдэг тул ковидоор өвдсөн юмуу вакцин хийлгэсэн хүмүүст өгөхөө хойшлуулаарай.


Элгэнд цусны хөгширч хэрэггүй болсон улаан эсийг задалж оронд нь шинэ залуу эс үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг ба элэгний сувгууд бөглөрсөн үед гемоглобиныг задалж чадахгүй болж цусны хөгширч хэрэггүй болсон эсүүд хэт олон болж хоорондоо наалдаж цус өтгөрөх бас нэг шалтгаан болдог . Тиймээс элэгний ажиллагааг сэргээхийн тулд Кларкийн аргаар элгээ цэвэрлэж цусыг шингэлэх нэг нөхцлийг бүрдүүлнэ.


Эрдэмтэд хоногт 200 тэрбум улаан эс үүсэж , мөн тийм хэмжээний улаан эс хөгширч үхдэг гэж тооцоолсон байдаг. Үүнээс гадна маш олон тооны дархлааны эсүүд шинээр үүсэж , зарим нь хөгширч хэрэггүй болдог. Энэ эсүүд бас л цусанд байж цусыг өтгөрүүлдэг. Олон тооны химийн бодисууд болон бактери, вирус шимэгчид, мөөгөнцөр болон тэдний ялгаруулдаг хорууд бас цусыг өтгөрүүлдэг. Тиймээс цусыг шингэлэхийн тулд эдгээрээс цусыг цэвэрлэнэ. Үүнд бидний ходоодны хүчил, С-витамин болон хүчилтөрөгчийн бэлдмэлүүд болох 3%-н Н2О2-г 5-10 дуслыг 1/2 аяга усанд хийж өдөрт 2-3 удаа ууна , мөн озоны эмчилгээ хэрэгтэй. Озон нь цусанд байгаа вирус бактерийг устгаж цусны хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж цусыг шингэлдэг.
Академич Б.В.Болотов давсны хүчил 3-5%, витамин, хүнсний хүчил, хуучны аргаар торхонд исгэсэн вино , давсалж дарсан ногоонууд, сүүний шар ус, мукополисахаридын төрлийн бодисууд болох хиалурины хүчил, хүхэрт хондройтин, глюкозамин , гепарин цусыг шингэлнэ гэж хэлсэн байна.


Академич Болотов организмд хөгширч хэрэггүй болсон эсүүд хуримтлагддаг болохыг батлаад, ийм үхсэн эсийг оношлодог багаж зохион бүтээж үүнийгээ олон хүн дээр туршиж үзсэн байна. 1 настай хүүхдэд 1%, 10 настай хүүхдэд 7-10%, 50 настай хүнд 40-50% хөгширсөн эсүүд байдаг болохыг баталсан байна. Нас ахих тутам хөгширсөн эсүүд олширч цусыг өтгөрүүлдэг ба үүнээс сэргийлэхийн тулд пепсинийг ихэсгэх ёстой гэсэн байна . Пепсин нь зөвхөн хүчил ихтэй үед ялгардаг тул ходоодны хүчлийн ялгаралтыг ихэсгэхийн тулд алимны эсвэл виноны цууг юм идэх үедээ 1 том халбагыг 1/2 аяга усанд хийж ууна, эсвэл Болотовын бальзамыг 1 том халбага ууна. Халуун ногоо, горчиц, хрень, цинамон , цагаан гаа зэрэг гашуун , халуун амттай амтлагчдыг хоолондоо хэрэглэх ёстой. Хоолны давс нь ходоодны хүчлийн ялгаралтыг дэмждэг тул хоол идээд 30 минутын дараа 1 гр давс амандаа хийж уусахаар нь залгина. Энэ үйлдлийг өдөрт 10 хүртэл давтан хийнэ. Давс нь цагаан давс биш байгалийн цэвэршүүлээгүй давс байна. Ходоодонд ялгардаг ходоодны хүчлийн 2% нь махыг задлахад оролцож үлдсэн 98% нь ходоодны ханаар цусруу шимэгдэж бактери , вирус, шимэгчдийг устгаж канцерогенный бодисуудыг саармагжуулахаас гадна хөгширсөн эсүүдийг хайлуулж организмаас гадагшлуулдаг үндсэн үүрэгтэй. Хүний организмд залуу эсийн тоо хөгширсөн эсээс олон байвал цус шингэрч организмыг залуужуулна гэж Академич Болотов бичсэн байна.


Ходоодны хүчил бага болоход В6,В9,В12-г махнаас авч чадахгүй болж организмд Гомоцистеин их болж цусыг өтгөрүүлж судасны ханыг гэмтээдэг. Тиймээс В-витамины комплекс болон дээрхи 3 витаминыг хэрэглэж гомоцистеинийг багасгана.
Е-витамин(токоферолын холимогууд) цусыг шингэлж судасны ханыг хамгаалдаг болохыг Канадын ах дүү 2 эмч Shute нар баталж 30 мянгаад өвчтөнийг эмчилсэн байдаг. Энэ 2 эмч Е-вит цусыг шингэлж,цусны бүлэнг зугуухан задалдаг ба цаашилбал судасны хатуурлыг арилгадаг болохыг баталсан гавьяатай хүмүүс юм. Шар буурцгаас Японы эрдэмтдийн гарган авсан Наттокиназа гэдэг бэлдмэл цусыг шингэлж , цусны бүлэнг 18 цагийн дотор задалдаг. Үүнээс гадна судасны ханыг уян хатан болгож цусны даралт ихсэхийг багасгадаг байна.


Шар тан (3-үрийн тан, брайвсүм тан) бас цусыг шингэлж цусанд хуримтлагдсан хэрэггүй бодисуудыг багасгадаг.
Хүнсний сод уухад бас цусыг шингэлдэг тухай би бичсэн байгаа.
Цусыг шингэлдэг ийм олон аргууд бий. Цус өтгөрөлттэй үед С-вит наад зах нь өдөрт 1гр-р 5-6 удаа ууж эхлээд дозоо ихэсгэнэ. Үүний хажуугаар шар тан юмуу, эсвэл Е-вит, В-вит комплекс өндөр тунгаар ууна. Гадаадад байгаа хүмүүс С-вит, Наттокиназа, Е-вит, В-комплекс , Ниацинамид ууна. (Америкт В-вит комплекс “100” гэж өндөр тунтай вит бий)
Эдгээрийн хажуугаар ходоодыг хүчиллэг болгож, элгээ цэвэрлэж, бактерийн бэлдмэл уухаа мартаж болохгүй. Цусыг хэт шингэлчихвэл цус алдана гэж манай эмч нар ярьж байсан, бөөрний дутагдал , цусны өвчин зэрэг цөөн тохиолдолд цус бүлэгнэлт багасч цус гарамттай болдог болохоос цус шингэлсэн болгонд цус алдаад байдаггүй юм. Цус хэт шингэн болох үед шүд угаахад буйлнаас цус гарамттай болдог тул үүгээр баримжаалж болно. Цус өтгөрч бохирдоход судасны хана гэмтэж хатуурал эрчимтэй явагддаг тул судас цэвэрлэх эмчилгээ хийх ёстой. Энэ тухай дараа сард бичиж тавихаар бэлдэж байна. Энд би эмч нарын ярьдаггүй зүйлийг бичлээ, бусад аргуудыг манай эмч нар мэдэж байгаа. БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ хот 09-10-2022

Related Articles

Back to top button
error: Content is protected !!