Uncategorized

ТОС ШАТВАЛ ХОРТ ХАВДАР ҮҮСДЭГ!!! ЯМАР ТОСООР ХООЛОО ШАРЖ ХУУРАХ ВЭ?

ТОС ШАТВАЛ ХОРТ ХАВДАР ҮҮСДЭГ!!! ЯМАР ТОСООР ХООЛОО ШАРЖ ХУУРАХ ВЭ? Тосыг хэт халаах үед тос шатаж шим тэжээлээ алдаж улмаар элдэв хорт хавдар үүсгэх элементүүд үүсээд эхэлдэг.
Хоолыг шарж хуурахад хамгийн тохиромжтой тос бол шар тос юм.Шар тос нь өндөр хэмд тэсвэртэйгээс гадна, биеийн дархлааг тэтгэх сайн өөх тос болон олон амин дэмийг агуулдаг.
Дэлхийд бол ховор тансаг зэрэглэлийн хүнс. Харин бидний хувьд өдөр тутам хэрэглэх боломжтой хүнс юм.Мөн өөхөн тос 170°-200° хүртэлх өндөр хэмд тэсвэртэй байдаг.
Тиймээс хоолныхоо ногоог хуурахдаа, хуушуур боорцогоо хайрахдаа шар тос, сүүлний тос, өөхөн тос, авокадо, усан үзмийн тос, кокосын тос ашиглах нь эрүүл мэндэд тустай юм.
Харин өндөр хэмд тэсвэргүй ургамлын тоснуудыг хоолоо хийсний дараа хольж хутгаж хэрэглэнэ.

Хортой өөхнөөсөө салах хамгийн үр дүнтэй арга бол хөдөлгөөн, эрүүл хооллолт гэж өмнө хэлсэн. Юуны өмнө гурван цагийн зайтай, бага хэмжээгээр хооллох хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Ингэж зөвлөдөг нь цаанаа учиртай. Гурван цаг бол хоол шингэхэд хангалттай хугацаа. Тэр үед нь хооллохгүй бол хүний бие өөхөө хуримтлуулж эхэлдэг аж. Тэгэхээр хоолоо сойно гэдэг тийм ч сайн арга биш гэсэн үг. Хүн өдөрт дор хаяж 2-3 литр шингэн уух ёстой гэж үздэг. Гэхдээ кофе, жүүсээ шингэний хэмжээнд тооцож болохгүй. Аль болох цэвэр ус ууж, шингэнээ нөхөхийг хичээгээрэй. Өөхний “мангас”-уудын нэг нь ногоон цай. Ногоон цай нь зөвхөн арьсан доорх өнгөн өөхийг хайлуулаад зогсохгүй хамгийн аюултай гэгддэг дотор өөхийг ч бас хөөдөг. Ногоон цайны найрлаганд байгаа бодисууд бодисын солилцоог сайжруулдаг учраас өөхнөөсөө хялбар салах энгийн арга болно. Байгалийн кофеины өндөр агууламжтай учраас биеийн бодисын солилцоог 15-20 хувиар өсгөдөг гэсэн судалгаа бий. Өдөрт гурван аяга ногоон цай уугаад хэвшсэн хэн ч жингийн асуудлаа шийдэж чадна. Хэвлийн өөхийг хайлуулдаг хүнсэнд гадил, иогурт, өргөст хэмх, папайя жимс багтдаг. Папайя жимсэнд папаин гэдэг цагаан бодис ихээр агуулагддагийг судалгаагаар тогтоожээ. Энэ бодис гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг тогтворжуулдаг аж.
Уураг, уураг бас дахин уураг
Булчинлаг биетэй бол өөх шатаах асуудал биш. Идээд байгаа хэрнээ таргалдаггүйн нууц ердөө энэ. Өөх шатаагч булчин уургаас тогтдог. Уг нь хүний биеийн далан хувь нь булчин байх ёстой. Гэтэл сүүлийн үед өөхний хувь нь ихэсч, булчингийн хувь нь буурсан хүмүүс олшроод байгаа. Тэгэхээр өөхөө шатаахын тулд булчингаа бүтээх учиртай. Дахин хэлэхэд булчингийн хоол нь уураг. Өөхийг биеэс үлдэн хөөх бас нэг “мангас” нь уураг гэсэн үг. Хүн өдөрт нэг кг жин тутамдаа 2.2 грамм уураг хэрэглэх ёстой гэсэн тооцоо бий. Мах, өндөг, тараг, сүү, тахианы цээж мах гэж ирээд жагсаавал уураглаг хүнс олон байгаа. Бас шар буурцганд уураг өндөр хувьтай агуулагддаг. Нэг зүйлийг сануулахад уураг амьтны болон ургамлын гэж хоёр янз байдаг. Амьтны уургийг төгс, ургамлынхыг төгс бус уураг гэж нэрлэх нь бий. Амьтны гаралтай уургийг мэдээж мах, өндөг, сүү гэх мэтээс, ургамлынхыг шар буурцаг, самар зэргээс авна гэсэн үг. Өдөрт хэрэглэж буй нийт уургийн далан хувийг ургамлаас, 30 хувийг амьтнаас авах хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.
Ханаагүй өөх тосноос татгалз
Дотор өөхөө шатаая гэвэл ханаагүй өөх тосноос татгалзах хэрэгтэй. Өөх тос мэдээж хэрэгтэй. Гэхдээ ханасан өөх нь. Өөх хүний эсийн мембран бүрхүүлийн бүтцэд ордог учраас хүнснээсээ ор тас хасаж болохгүй хоол. Ханасанд нь амьтны гаралтай царцаж хатуурдаг өөх, тос ордог. Малын өөхийг хайлуулж гаргасан тосонд боорцог хайрч идэх нь хүний биед холестерилийн нийлэгжлийг идэвхжүүлдэг. Холестерин судас бөглөж, даралт ихэсгэдэг аюултай. Ханаагүй өөх гэдэгт ургамлын гаралтай тос багтдаг. Omega-3 ангилалд багтах тосны хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэвэл дотор өөхөндөө баяртай гэж хэлэх боломжтой. Загас, далайн хясаа, маалингын үрний тос гээд өчнөөн сонголт бий. Маргариныг болж өгвөл хэрэглэхгүй байхыг зөвлөе. Маргариныг энгийнээр хэлбэл химийн аргаар хатууруулсан ургамлын тос. Хүний эрүүл мэндэд жирийн амьтны гаралтай тосноосоо илүү хор хөнөөлтэйг саяхнаас тогтоосон. Нью Иорк хотын мэр ресторанд маргарин хэрэглэхийг хориглосон нь ийм учиртай. Ер нь тос худалдаж авахдаа hydrogenated plant oil, transfat зэргийг агуулсан эсэхийг нь шалгаад үзчихэд гэмгүй.
Эслэг
Дотор өөхийг хайлуулахад гол үүрэг гүйцэтгэдэг зүйл бол яах аргагүй эслэг. Өтгөн нь хатаад гардаггүй хүмүүс жингийн илүүдэл ихтэй байдаг. Ийм зовиуртай хүмүүс эслэгийн хэмжээгээ нэмээд үзээрэй, үр дүн нь тэр дороо гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Эслэг уусдаг болон уусдаггүй гэсэн хоёр янз байдаг. Уусдаг эслэг нь цусны холестерилийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл цусыг цэвэрлэдэг онцгой зүйл. Уусдаг эслэг нь вандуй, шар буурцаг, хөх тариа, овъёос, арвай, чавга, гадил, алим, чавганы дотор зөөлөн хэсэг, брокколи, лууван, амтат төмс, сонгино, таван салааны үрийн хальсанд агуулагддаг. Уусдаггүй эслэг нь гэдэс

Related Articles

Back to top button
error: Content is protected !!