Uncategorized

Хүслийг биелүүлэгч бурханы мандал хээ.

Лам нарын ур ухааныг шингээсэн элсэн “мандал” хэрхэн бүтдэг вэ?
Мандал бол орчлон ертөнцийг илэрхийлсэн, түүний доторх өөр өөр хэсэг нь Бурханы шашны сургаалын олон өөр талуудыг харуулах нарийн бүтэц бүхий дугуй хэлбэрийн дүрслэл юм. Хэдэн мянган жилийн өмнө Хиндү болон Буддын шашны гүнзгий түвшний бясалгалын тодорхой бүтээлүүдэд хэрэглэгдэх байдлаар Энэтхэгт анх үүссэн мандлыг өнгө өнгийн элсээр бүтээдэг байна.Түвдийн лам нар өнгөт хивс мэт гайхамшигт элсэн мандал бүтээхэд маш олон цагийг зарцуулдаг ч төд удалгүй үгүй хийдэг. Мандал бүтээх нь үнэндээ дорнын шашнуудад гэгээрлийн утга агуулсан бясалгалын нэг хэлбэр юм.Мандал дээрх дүрс нь бурхдын орныг бэлгэдэх ба илүү өргөн утгаараа манай орчлон ертөнцийн загвар гэж үзэж болох аж.XIX зууны Мандал: голд нь Пражнапарамита бурхан, түүний эргэн тойронд Анагаах ухааны бурхан Манал
Мандал нь эртний Хиндугийн тахилын ширээ, сүм хийдүүд дээрх дүрсээс үүдэлтэй. Хамгийн энгийн загвар нь энгийн дөрвөлжин доторх тойрог хэлбэртэй байдаг. Гэхдээ оюун санааны хэв маяг, эртний бэлгэдлээр чимэглэсэн илүү нарийн загвар бүхий мандалууд бас бий.Дашрамд хэлэхэд орчин үеийн зах зээлийн ачаар мандлыг илүү олон өнгөөр “будах” болжээ. Гэхдээ мандалыг зөвхөн будахаас гадна мод, зуурмаг, чулуу зэргээр өнгө оруулан бүтээдэг. Үүний жинхэнэ мэргэжилтнүүд бол Түвдийн лам нар юм. Хүслийг биелүүлэгч бурханы мандал хээ.Харсан даруйдаа хадгалаад аваарай

Related Articles

Back to top button
error: Content is protected !!