Uncategorized

М.Оюунчимэг: Зайсанд хүртэл утаа үнэртээд эхэллээ!!! Эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг цуцалж болохгүй

УИХ-ын өнөөдрийн чуулганы эхэнд зарим гишүүн санал гаргаж, үг хэлсний нэг нь УИХ-ын М.Оюунчимэг байлаа. Тэрбээр 2023 оны төсвийн төсөлд иргэдэд үзүүлдэг эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт хасагдаж орж ирсэн талаар байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу нийслэл, аймаг, сум гээд 10,000-аас дээш хүн ам төвлөрсөн сум суурин газрын гэр хорооллын иргэдийн шөнийн тарифыг хөнгөлж ирсэн ч 2023 оны төсөв дээр Эрчим хүчний сайдын багцад тусгагдаагүй орж ирсэн асуудал иргэдийн шүүмжлэл дагуулж байна. Үүнийг Төсвийн байнгын хороо анхаарах хэрэгтэй” гэлээ.
2022 оны мэдээллээр Улаанбаатар хотод 125,000, орон нутагт 48,000 айл өрх 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд хамрагдсан байна. Гэтэл Төрийн хэмнэлтийн тухай хууль нэрээр эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг цуцалж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа УИХ-ын гишүүн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!