Uncategorized

Л.Гүндалай: ХҮЧЭЭ НИЙЛЖ ХУЛГАЙ, ЛУЙВАР ХИЙЧЭЭД!!! ХҮҮХДИЙН 100000 ТӨГРӨГИЙГ ӨГВӨЛ БҮГДЭНД ӨГ!!! гэв дэмжиж байвал шэйр

Өнөөдөр /2022.10.20/ хүүхдийн мөнгө бууж байна. Сүүлийн үед хүүхдийн мөнгөний олголтыг 20 хувиар бууруулах, эсвэл тусгай карт болон хүнсний талон хэлбэрээр олгох асуудал хөндөгдөж байна. Мөн орлого өндөртэй бизнес эрхлэгчид, дарга, сайд нарын хүүхдүүд энэ мөнгийг авч байгаа нь буруу хэмээн үзэж байгаа нэр бүхий гишүүд гарч ирсэн.Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа. Тэрбээр 2004 оны сонгуулиар АН-ын мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгө олгохыг санаачлан оруулж ирсэн.Бид түүнийг Тэрэлжид гольф тоглож байх үед очиж ярилцсан юм. Мөн ганцхан хүүхдийн мөнгө бус одоогийн улс орны нөхцөл байдал зэрэг зарим сэдвийг хөндлөө.Жижиг намын хүмүүсээр хүүхдийн мөнгөний асуудлыг яриулж эхэлсэн нь цаанаа зогсоох зорилготой байх.
-Хүүхдийн мөнгийг бууруулах асуудлууд яригдаж эхэлсэн байна. Энэ асуудлаас яриагаа эхэлье. Та санаачилсан хүний хувьд ямар байр суурьтай байна?
-Хүүхдийн мөнгө нь хамгийн чухал нүдээ олсон халамжийн нэг гэж би боддог. Монгол Улсын сая гаруй хүүхдэд энэ мөнгө их ач тусаа өгсөн. Сая коронавирусийн хүнд үеэр хүүхдийн мөнгийг 100 мянга болголоо. Ихэнх хүмүүс энэ мөнгийг амь тариа гэж авч үздэг. Миний хувьд 2004 онд хүүхдийн мөнгийг санаачилж АН-ын мөрийн хөтөлбөрт оруулсан хүн шүү дээ. Анх 10 мянган төгрөг олгодог байсан бол 20, 100 гэх мэтээр шат дараатай ахисан. Гэтэл саяхнаас хүүхдийн мөнгийг өгөхөө болъё, багасгая гэх мэт яриа гараад эхэллээ. Энийг ярих ярихдаа жижиг намын хүмүүсээр яриулж эхэлж байх шиг байна. Үүний цаад санаа нь хүүхдийн мөнгийг бүр мөсөн болиулах санаа байх шиг. Хүүхдийн мөнгийг хасах биш харин ч нэмэх ёстой.-Нэмээд хэд болгох уу?
-Яг тэд эд гэсэн тоог бас нарийн судалж байж гаргах байх. Өнөөдрийг хүртэл маш олон халамжийн бодлого явсан. Шинэ гэр бүл ч гэх шиг халамжийн бодлого хэрэгжүүлж л байсан. Тэр бүхэн хэрэггүй болж хоцроход ганцхан хүүхдийн мөнгө өнөөдрийг хүртэл оршин тогтнож ирсэн.-Одоо заримыг нь ар гэрийн орлого харж өгнө гэж ярилцах болж. Энэ тал дээр санаачилсан хүний хувьд та ямар байр суурьтай байна?-Ялгаварлан гадуурхаж хүүхдийн мөнгийг өгнө гэдэг бол зөв зүйл биш. Дэлхийн бусад улсуудад ч гэсэн хүүхдийн мөнгө байдаг. Америк, Герман гэх улсууд хүүхдээ ялгаварлан гадуурхдаггүй. Хүүхэд хохирох гадуурхагдах ёсгүй. Хүн амаа өсгөх бодлого шүү дээ. Хүүхдийн мөнгө бол ариун, сайхан, нүдээ олсон халамжийн бодлого. Энийг болиулах хандлага, бодлого явж байгааг буруу гэж боддог. Монгол Улс үйлдвэрийн орон биш учраас ажилгүй, ядуурал ихтэй байна. Тэгэхээр хүүхдийн мөнгө чухал болж таарч байгаа биз. Халамжийн бодлогыг явуулах ёстой ч гэж боддог. Эмзэг бүлэг болоод Монголын ард түмэнд олон хүүхэдтэй ар гэрт маш хэрэгтэй. Тиймээс мөнгийг нь нэмээд сайхан авч явах ёстой. Би өөрийгөө хүүхдийн мөнгөний эцэг гэж бодож явдаг. Санаачилсан хүний хувьд байнга дэмжинэ, үгүй хийх гэвэл эсэргүүцнэ. Хүүхдийн мөнгө мөнх оршин тогтнох болно.
Хүүхдийн мөнгийг битгий багасгаасай-Хүүхдийн мөнгийг нэмэх шаардлагатай гэж бараг хоёр удаа хэллээ. Тэгвэл нөгөө талд хүүхдийнхээ мөнгөөр ар6хи уудаг эцэг эхчүүд байна гэдэг асуудал яригддаг шүү дээ. Энэ асуудалд та эмзэглэдэг үү?-Манай нийгэмд архидалтаас авхуулаад сөрөг үзэгдлүүд их бий. Тэрийг заавал хүүхдийн мөнгөтэй уялдуулах гээд байх шаардлагагүй. Тийм зүйл ганц нэг гэр бүлд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ заавал түүгээр далимдуулж ярьж болохгүй байх. Тийм учраас ядахдаа л хүүхдийн мөнгийг битгий багасгаасай эмзэг гэр бүл, өрх толгойлсон айлуудад нэмж өгөх хэрэгтэй. Монголын айл болгонд очдог мөнгө учраас би их бахархдаг. Талхаа, хүүхдэдээ хэрэгтэй эд зүйлсээ авдаг гэж бодохоор тун таатай. Хүүхдийн мөнгө тараахад эдийн засаг хөдөлж байна гэсэн үг. Зах зээлд мөнгө шударга хуваарилагдаж байгаа биз дээ. Түүнээс биш манай олигарх, 30 гэр бүл гэдэг шиг цөөхөн хэдэн хүн өрмийг нь хамж байгаа биш бүх айл өрхөд тэгш очиж байгаа нь чухал байхгүй юу даа.
Та хүүхдийн мөнгийг өөрөө санаачилсан хүн. Төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд өөрийнхөө хүүхдүүдийн мөнгийг юунд зарцуулав?

-Би гурван хүүхэдтэй. Хүүхдийнхээ мөнгөөр тэдэндээ гоё юм авч өгнө, дугуй авч өгнө гэх мэтчилэн зарцуулсан. Цуглуулж байгаад хүүхдүүдээ баярлуулах, дансанд нь үлдээх гэх мэтчилэн гоё юм хийнэ шүү дээ. Миний хувьд сайн сайхан зүйлд л зарцуулсан байдаг. Харин одоо энэ УИХ-ын гишүүд юу хийдэг болоод заримаас нь хасъя гэдэг юм бүү мэд.-Таны хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдож, нэгэн үе парламентад дотор нь сууж явсан хүн одоо гишүүдийг болон нөхцөл байдлыг гаднаас нь харахад юу бодогдох юм?
-Одоогийн парламент бол үндсэн хуулийг ч өөрчлөх тийм их хүчтэй нэг намаас бүрдсэн засгийн газартай. Гэтэл эд нар юу ч хийж чадахгүй байгаа нь харагдаж байна. Ухнатаад л доороо эргээд байх юм. Маш их авлигал хээл хахууль, хууль бус наймаа гэх мэтчилэн олон сөрөг зүйлийг гаргах юм. Дээгүүрээ идэж ууж дураараа загнаж байхад ард иргэдийнх нь амьдрал доройтож байна. ЖДҮ, Хөгжлийн банкнаас ч гадна олон олон асуудлууд бий. Энэ бүхэн тэдний ажлын үр дүн. Ард түмний амьдрал ямар байгаагаар тэднийг дүгнэхэд болно доо.
-Та өөрөө ард түмнээ төлөөлөөд сууж байхдаа нэг ч удаа мөнгө идэх, авлига хээл хахууль, хууль бус наймаа ч гэдэг юм уу ямар нэг зүйлийг хийж байв уу. Ер нь хэр шударга гишүүн байсан гэж өөрийгөө боддог вэ?-Би хувьдаа аль болох зөв сайхан явах юм сан гэж бодож явдаг. Элдэв бүлэглэлд орохгүй, нэр хавчуулагдахгүй явах юм сан гэж хичээж явдаг. Энэ нь ч миний төрөлх зан, хүмүүжил. ЖДҮ, Хөгжлийн банк гэх мэт юмнуудаас нэг ч зээл авч байгаагүй. Нэг ч тийм асуудалгүй болохоор миний сэтгэл сайхан байдаг юм л даа. Улс төрд эргээд ороход ч гэсэн намайг буруутгаж цоллох асуудал байдаггүй. Харин өрсөлдөгч болоод атаархагчид янз бүрээр дайрч хэлэх, доромжлон гутааж, гүтгэдэг. Гэхдээ ард түмэн харж, ойлгож байгаа байх аа.Би Зайсанд газар эзэмшиж, зараагүй.

-Зайсангийн газрыг эзэмшээд, зардаг гэх хэл аманд багагүй орж байсан. Үнэн үү. Танд атаархагчид болон өрсөлдөгч нар чинь ийм үг гаргаад байдаг юм уу. Одоо газрын асуудал байгаа юу?-Энэ улс төрд тиймэрхүү гүтгэлэг зөндөө байдаг. Дараагийн улс мөрд Гүндалайг гаргахгүй гэж байгаа царай нь тэр. Зайсанд газар эзэмшээд, зардаг гэх гэж байгаа бол баримт хэрэгтэй. Хоосон чалчаад байж болохгүй. Газар кадастртай нэртэй устай байдаг. Түүнийг гаргаад ирэх хэрэгтэй. Харин тэнд манай нэг дулааны шугам байдаг юм. Тэндээс олон компаниуд дураараа дайрч хулгайгаар авдаг. Тэрийгээ дарах гэж л тийм яриа гаргадаг гэж би боддог.-Таныг уураа хүрэхээр дулаанаа өгдөггүй гэх юм билээ. Айл өрхүүд цаана нь хохирдог байх даа?
-Гүндалай хүний дулаан хаах эрхгүй. Гэхдээ хүний хөрөнгөөрөө барьсан дулааны шугамаас зөвшөөрөлгүй, хулгайгаар авч болохгүй шүү дээ. Тэрнээс биш би ямар газрын дулааныг хаагаад хөлдөөгөөд зовоосон юм. Хэний газрыг авч, дээрэмдэж зарсан юм. Нэг ч нотлох баримт байхгүй шүү дээ. Тийм болохоор улс төрийн зорилготой явуулга л гэж хардаг.Миний нас залуу байна. Тиймээс 2024 оны сонгуульд нэр дэвшинэ. Улс төрдөө эргэж орох болно
-Ингэхэд улс төрд буцаад орох бодол санаа байх юм уу?-Монгол Улсын нийгэм эдийн засаг муу байна. Манай нийгэмд өөрчлөх шинэчлэх, засах сайжруулах ажил их байна. Өнөөдрийн эрх баригчид тэр ажлыг хийхгүй юм. Тийм учраас дараагийн улс төр, сонгуульд орох болов уу гэж бодох юм. Хичээгээд үзнэ. Яагаад гэхээр надад туршлага, мэдлэг, боловсрол, сэтгэл зүрх бүгд байна. Энэ их зүйлээ орхиод хаяад явмааргүй байна. Одоо улс төрд толгойлж байгаа хүмүүсийг харахаар мэдлэг боловсрол, сэтгэл, оюун, зориг бүх л юм дутаж байна. Тиймээс тэр орон зайд ормоор байна. Ард түмэн улс оронд хэрэгтэй зүйл хийнэ. Миний нас ч залуу байна даа. Энэ болохгүй байгаа юмыг зөнд нь хаяна гэхээр төвдөхгүй, санаа зовох л юм.-Улс төрдөө эргээд орчихвол хамгийн түрүүнд юу хийх юм бэ дээ?

-Хамгийн гол нь нам нь ялж бодлого тодорхойлох эрхтэй болно. Хэрвээ ялчих юм бол ядуурлаас гаргах, монголчуудыг зовхи нь өөдөө болгох, төрийн бодлогыг, оновчтой болгох гэх мэт олон л ажил гарч ирнэ шүү дээ.-Та аль АН-ын хүн бэ. Намаасаа нэр дэвших биз. Тэгэхээр намынхаа хагарлыг юу гэж харах юм?
-Ёстой тэр нь зөв энэ зөв гэх юм алга. Яагаад гэхээр АН-ыг хоёр дарга, тамганы асуудал шүүхээр шийдэгдэх болсон. Шүүхийн шийдвэр гараагүй учраас хэлэх юм алга. Харамсалтай нь хоёр тал болсон зүйл. Цаашлаад эвлэлдэн нэгдээсэй. Дээгүүрээ л хэдэн хүмүүс хагараад байгаа болохоос анхан шатан дээрээ хоёр хуваагдсан юм байхгүй. Дээрээ учраа олчихвол анхан дунд шатандаа нэг цул байгаа. Би бол ажиглаж л байгаад л шийднэ.-Тэгвэл эсрэгээрээ эрх баригч нам болоод өнөөгийн нийгэм, улс төрийн байдлыг хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ?

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал өнөөдөр үнэхээр хүнд байна. Манай улсын дотоод байдлаас болж байгаа ч асуудал бий. Гадаад байдал буюу цар тахал, геополитикийн асуудал ч байна. Манай улс эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус улс биш. Хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-аас бүрэн хараат, үйлдвэрлэгч үндэстэн биш байгаа нь өнөөдөр эмгэнэл дагуулж байна. Үйлдвэрлэгч улс орон биш учраас эдийн засгийн нөхцөл байдал нь хэзээ ч сайнаар шийдэгдэж байсан түүх байхгүй. Сүүлийн үед дайны нөхцөл байдлаас үүдэн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ болоод бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа. Тиймээс манай улс наад зах нь дотооддоо бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болмоор байна. Хүний гол хэрэглээ нэгдүгээрт хүнс, хоёрдугаарт орон байрны асуудал шүү дээ. Цаашлаад эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц гэх мэт асуудлыг эрэмбэлж болох байх. Угтаа гуравхан сая хүнийг аятайхан амьдруулах боломж байгаа шүү дээ. Энд хүрээд бидний яриа өндөрлөх тийшээ хандсан юм.Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэлд төдийлөн ам нээх дургүй болсон түүний хувьд “Ах нь хүүхдийн мөнгө гэхээр чинь л ярилцлагын саналыг чинь зөвшөөрсөн. Харин ч хоёулаа олон сэдвийн хүрээн ярилцах шиг боллоо. Хамгийн гол нь хүн эрүүл саруул байвал юу ч алсдаа болж, бүтнэ шүү гэдгийг л хэлэхийг хүсэж байна” гэсээр үлдлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!