Uncategorized

Жүжигчин А.Гэрэлцэцэг саяхан амаржиж ихэр хүүхэдтэй болжээ

Хошин урлагийн салбарын хамгийн та.чаангуй бүсгүйчүүдийн нэг гэдэг Маск продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг сүүлийн үед чимээ аниргүй байх болсон. Хамтлагийнхаа тоглолтдоо оролцохоо ч байж, энд тэндхийн үйл ажиллагаанд ч төдийлөн харагдахаа байсан түүнийг хамтлагаасаа гарч, хувийн карьераа хөөх болов уу ч хэмээгдэж байв. Харин урлагийн салбарын бүсгүйчүүдийн гэнэт сураг тасардаг ганц л шалтгаан байдаг нь хувийн амьдарлаа зохицлоох байдаг. Тэгвэл жүжигчин бүсгүйн хувьд ч мөн гэр бүлээ зохиож, үүгээр ч зогсохгүй дөрвөн сарын өмнө ихэр хүүхдийн зулай үнэрлэжээ. жүжигчин А.Гэрэлцэцэг Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор э.н.гэрээ мялaaсан нь саяхан билээ.Жүжигчин А.Гэрэлцэцэг багын л урлаг соёл гэж гvйдэг хүүхэд байсан гэдэг. Араваа төгсөхдөө Гэрэлээгийн ангийнхан “Сургуулиа төгсөж байгаа юм чинь энэ жилийн урлагийн ү.з.лэгт тэргүүн байрыг нь авна шүү. СУИС-аас жүжигчний ангийн гурван хүүхэд авч байгаа. Сайн бэлтгэнэ шүү” гээд их ач холбогдол өгч бэлдэцгээсэн гэдэг. Тэгээд хоёрдугаар курсын гурван хүүхэд ирж ангийнхныг нь бэлдүүлэхэд тэд “Чи СУИС-д шалгалт өг. Чи жүжигчин л болох хүн байна” гэсэн аж. Тэр үед л жүжигчин болъё гэж бодон ангийнхаа нэг охинтой хүүхдийн ордны драмын дугуйланд бүртгүүлж байжээ. Ингээд багшийнхаа ачаар 2000 онд СУИС-д элсэн орж, 2004 онд найруулагч, жүжигчний мэргэжлээр төгссөн.Тэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхантай хамтын а.м.ьдралаа эхлүүлжээ.  Гэрэлцэцэгийн х.а.ниар тодроод буй Г.Батсайхан анхны эхнэрээ х.а.рамсалтайгаар а.л.даж, олон жил ганц б.и.е амьдарсан даруухан нэгэн аж. 1974 онд төрсөн тэрээр 1998-2000 онд ХБНГУ-ын Хумболдтын их сургууль, Удирдлагын академи, ГЭЗДС-ийн Гaaлийн эрх зүйн ангийг дүүргэсэн Герман, Англи хэлтэй шаггүй боловсролтой. Гаалийн Ерөнхий Газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, “BG” Констракшин ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Г.Батсайхан 2016 оноос ДИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч, ДИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!