Uncategorized

Жүжигчин Б.Хулан: Хайр халамж, халуун тэврэлт дутагдаж явсан надад нөхөр маань бүгдийг өгсөн

Жүжигчин Б.Хулан: Хайр халамж, халуун тэврэлт дутагдаж явсан надад нөхөр маань бүгдийг өгсөн
2022 оны 10 сарын 17Нэгэн үе “Х ТҮЦ” продакшнд харьяалагдаж явсан үзэсгэлэнт жүжигчин Б.Хулан сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд хүчээ сорих болсон. Тэрээр Дэггүй хөрш олон ангит кинонд эмч бүсгүйн дүрд хамгийн сүүлд тоглосон. Тэгвэл СТА тэмдгээр энгэрээ цоолсон жүжигчин бүсгүйн амжилтын ард түүний ээж, эгч нь байдаг ажээ. Харин түүний өмөг түшиг нь хүү охин хоёр нь гэдэг. Хүү охин нь ээжийгээ усны дусал мэт дуурайсан гэдэг.
Хоёр ч амьдрал зохиогоод үзчихсэн Б.Хулан сүүлийн үед нам гүмхэн амьдрах болсон. Түүний анхны нөхөр нь охинтойгоо уулзах гэж ирж байгаагүй бөгөөд салалтандаа харамсдаггүй гэнэ. Харин хоёр дахь нөхөр нь жүжигчин бүсгүйгээс 12 насны зөрүүтэй гэдэг. “Ах байлаа гээд халамжтай байна гэж байхгүй байх аа. Эмэгтэй нь л хамаг юм аа хийх ёстой гэсэн уламжлалт сэтгэлгээг тaaшаадаггүй, яагаад хамтдаа хийж болдоггүй юм бэ гэх зэргээр сэтгэлээ уудлан ярилцаж байсан удаатай.
Б.Хулан өдгөө Н.Соёлтхүү хэмээх өөрөөсөө арав гаруй насаар ах хүнтэй ханилж, удам залгах нуган үр төрүүлээд байгаа. Тэрбээр сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа асуудлыг эрс үгүйсгэсэн бөгөөд саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа хувийн амьдралынхаа нууцыг ийнхүү задалжээ. “Би амьдралдаа нэг удаа алдсан. Гэхдээ энэ алдаа минь тийм нoцтой юу гэвэл үгүй ээ. Хүмүүс миний тухай янз бүрээр ярьж, бичихийг хараад хааяа хүүгээ унтуулчихаад өрөөндөө сэм уйлах үе байсан. Миний нөхөр надаас арав гаруй насаар ах, Шанхайд кино найруулагч мэргэжлээр суралцсан Соёлтхүү гэж хүн бий. Мэргэжлээрээ ажилладаггүй, өөрийн гэсэн хувийн бизнестэй ч тэгтлээ баян биш. Намайг оюутан байхад хайрлаж, дурлаж явсан гэдэг юм билээ. Тэр хүн маань тодорхой хэмжээнд амьдрал үзчихсэн болохooр надад амар байдаг юм. Хайр халамж, халуун тэврэлт дутагдаж явсан надад нөхөр маань бүгдийг өгсөн” гэж сэтгэгдэлээ хуваалцаад амжсан.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!