Uncategorized

Хошин шогийн жүжигчид хууль зүйн яамны гадаа жагсаж байна!!! П.Сайнзориг Хошин шогийн жүжигчид хэн нэгнийг доромжилдогоо…. гэх мэдээлэлтэй холбоотой байх

П.Сайнзориг: Хошин шогийн жүжигчид хэн нэгнийг доромжилдогоо урлаг гээд ойлгочихсон. Энэ нь буруу жишиг гэдгийг л хэлсэн

“Хүн доромжилсны төлөө төрөөс хошин шогийнхонд элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдгаа болих хэрэгтэй” хэмээн ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өөрийн цахим хуудсандаа бичсэнд зарим урлагийн төлөөлөл бухимдаж буйгаа илэрхийлээд байна.
Харин үүнд тэрбээр тайлбар хийв. Ингэхдээ “Хүний ярианы хэллэг, хүйсийн чиг баримжаа, ядуу ч байдаг юм уу тодорхой хэмжээний харагдах байдлаар нь доромжлох үзэгдэл их байна.

Ийм байдлыг хэвийн юм шиг ойлгодог болсон. Урлаг энэ байдлыг хэвийн юм шиг харагдуулж, ийм ойлголтыг хүүхэд, залуучуудад өгч болохгүй гэдэг зүйлийг бичсэн. Урлаг гэдэг зүйл ёс зүйтэй байх ёстой. Хүнд сэдвүүдийг хөндөж байгаа бол үзэгчдэдээ хэлж, тодорхой үзэгчтэй тайзан дээр тавих нь зөв.

Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, youtube суваг дээр тавьж байгаа бүх зүйл нь архидалт болон бусад юмсыг хэвийн мэт хошин шогийн байдлаар үзүүлж байна. Энэ нь зөв биш гэдгийг урлагийнхан ойлгож хүлээж аваасай. Агуулга дээрээ анхаараасай гэдэг санаагаар урлагийнхантай холбоотой зүйл бичсэн. Нэр зааж, аливаа этгээдийг доромжилсон зүйл байхгүй” хэмээжээ.


Related Articles

Back to top button
error: Content is protected !!