Uncategorized

ЦАЛИН ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 1 САЯ БОЛГОЁ ДЭМЖИЖ БАЙВАЛ ШЭЙР

С.Бямбацогт: Төрийн үйлчилгээний албан хаагчдын урамшуулал алга болчихлоо‼️ Ч.Хүрэлбаатар: Үндсэн цалинг л олгочихоод нэмэгдлүүд өгөхгүй байна‼️ “Тэтгэврийн доод хэмжээ ₮500.000 болсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮680.000 болж нэмэгдэнэ. Төрийн үйлчилгээний албаныхан хамгийн бага цалин авдаг. Гэтэл нэмэлт урамшуулал нь алга болчихлоо” гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэв. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар тайлбар хийлээ. Төрийн үйлчилгээний алба ба Урамшуулал .Бямбацогт: Төрийн үйлчилгээнийхэн хамгийн бага цалинтай, шоовдорлогдсон‼️ А.Ариунзаяа: Гүйцэтгэл, үнэлгээ дээр суурилсан санхүүжилт батлагдсан‼️ “Төрийн үйлчилгээний албаныхан сард ₮420.000-ын цалинтай. Гэтэл тэтгэврийн доод хэмжээ ₮500.000 болчихлоо. Индексжүүлэхгүй бол болохгүй. Бодлого уялдах ёстой” гэж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт сануулав. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тайлбар хийлээ. Цэвэрлэгч, үйлчлэгч, галч, манаачдын эрх ашиг ? гэх мэт хэлэлцүүлэг өрнөв цахим орчинд харин ийм постууд байна ҮГҮЙ ДЭМЖИХГҮЙ ! цалингийн доод хэмжээ 2сая байх ёстой. УИХ гишүүн 2.3 сая +4тэрбум дээрээс нь хэдэн 100тэрбумаар нь хулгай хийдэг. Тэгээд зогсохгүй тансаглана. Сүүлдээ дархан хилд халдаж газар нутаг наймаалцаж УРВАСАН. Гэтэл ард түмэн яахаараа 600м төгрөг авах ёстой юм бэ? Хууль бус ИХ,ЗГ-ын гишүүдээс илүү цалин авч баян тансаг амьдрах ёстой. Бид хэмжээлшгүй баян ард түмэн шүү ! Манай ардыг бага доромжлоорой Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ
news.mn 2022 02 13 Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг. 2019 онд 320 мянга, 2020 онд 420 мянган болгож нэмэгдүүлж байв. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо энэ сарын 10-нд хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тал дээр тооцоолол хийх, санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажиллахаар болжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ юм. Эдгээр хүмүүсийн цалин хөлс тогтоосон хэмжээнээс доош байж болохгүй. Түүнээс дээш хэмжээтэй байх ёстой юм байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр нийгмийн даатгалын сарын доод шимтгэл дагаж нэмэгддэг. Тухайлбал 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг байх үед нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 43.200 төгрөг байсан бол 2020 онд 56.700 төгрөг болж нэмэгдсэн билээ. Дашрамд дурдахад, сар шинийн өмнө улсын төсөвт тодотгол хийж ахмадын тэтгэврийн хэмжээг нэмсэн билээ.Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ-ны удирдлага, төлөөлөл УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнө хүрсэн түвшнээс дордуулахгүй батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр тус хорооны төлөөлөл нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн хяналт, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбоотой саналаа уламжлав. Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчин бий болгох, шинэчлэн батлах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог гардан хариуцаж, хөгжүүлэхэд МҮЭХ-ны гүйцэтгэх үүрэг их гэдгийг Ерөнхий сайд тодотголоо. Мөн Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, эргэж буцдаг хууль гаргахгүй байхад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэтгэврийн зөрүүг арилгахтай холбоотой судалгаа хийж, тэтгэвэр, дундаж цалинг үе шаттай нэмэх шаардлагатайг онцлов. МҮЭХ-той хөдөлмөрийн харилцааг жигд, тэгш хүртээмжтэй байх чиглэлээр бодлогын түвшинд хамтарч ажиллахаа хэллээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдын цалин хөлс, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудал, Монголын тээвэр, холбоо, газрын тосны холбоо хэмнэлтийн горимд ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй байхад Засгийн газар анхаарахыг хүсэв. Уулзалтад МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа нар оролцлоо. Ерөнхий сайд ойрын хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн бусад байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!