Uncategorized

АЙРАГ, АР.ХИЙГ НЭГ АЯГААР ТОЙРУУЛЖ УУДГИЙГ ХОРИГЛОХ ХУУЛЬТАЙ БОЛМООР БАЙНА

Коронавирусийн аюулт цар тахал хүн төрөлхтний соёл иргэншилд айхавтар том өөрчлөлт оруулж буйг бид харж байна. Ковидын дараа дэлхий ертөнцөд урьд өмнө байгаагүй дүрэм журам үйлчилж, цоо шинэ амьдрал өрнөнө гэдгийг эрдэмтэн судлаачид бичиж байгаа. Хамгийн наад захын жишээ гэхэд гар барьж мэндчилдэг ёс байхгүй болж, хүн төрөлхтөн буддистууд шиг алгаа хавсран мэндчилэх болсон. Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, уулзалт зэргээс улс орнууд татгалзаж онлайн хэлбэрт шилжсэн. Ази, Европыг хамран жил бүр тогтмол болдог өндөр хэмжээний уулзалтууд цахимаар явагдаж, тухайн орны төрийн тэргүүн, Ерөнхий сайдууд бодлого шийдвэр, байр сууриа нүүр тулан уулзаад ярьж байгаа мэт дэлгэцийн цаанаас маш чөлөөтэйгөөр илэрхийлж байна. Албан газар, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ч өөрчлөгдөж, нэг танхимд бөөнөөрөө цуглаж хуралддаг байдал онлайнд шилжсэн гээд хүн бүхний мэдэх олон зүйлийг дурдаж болно. “Өдрийн сонин” ч энэ тухай зөндөө бичсэн.Харин монголчуудын аялал зугаалга нэртэй архидалт, дээрээс нь үсний найр, одонгийн угаалга, насны ой, аварга малчны баяр гээд найр наадаан хот хөдөөд тасрахгүй, хорио цээрийн үед улам даамжирч, гаарч байна. Хүн төрөлхтний соёлд эргэлт ирж байгаа бол монголчуудын ахуй амьдрал, зан заншил урьдынхаараа мунхаг бүдүүлэг, ой гутам хэвээр байна. Үндсэндээ бид айргаа нэг аягаар, ар.хиа нэг хундагаар тойруулан ам дамжуулан ууж, нэгнийхээ нус шүлсийг амталж залгилсан хэвээр байна. Коронавирусийн аюулт цар тахлаас хэрхэн сэргийлэх зөвлөмжид хамгийн түрүүнд гараа сайтар савандаж угаах, бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх, аяга халбагаа халуун усаар сайтар угаахыг онцгой анхааруулсан. Мөн коронавирус нь агаар дуслын зам, агаараар дамжих зам, ахуйн хавьтлын зам гэх гурван замаар голлон халдварлаж буйг Эрүүл мэндийн байгууллагаас гурав дахь жилдээ тасралтгүй мэдээлж байгаа. “Ковидоор өвчилсөн хүн ханиаж найтаахад гадаад орчинд вирус тархаад хүн хоорондын зай бариагүй, амны хаалт зүүгээгүй хүн шууд халдвар хурдан авна. Иймд цахилгаан шатанд суухдаа нуруугаа харуулж зогсох, чанга дуугаар ярихгүй, шүлсээ үсэргэхгүй байх хэрэгтэй. Хүний үсэрсэн шүлс агаарт 15 минут буюу тодорхой хугацаанд байдаг учир амны хаалттай явах, нэг орчинд 15 минутаас хэтрэхгүй байх”-ыг дахин дахин зөвлөсөөр байгаа. Мөн ахуйн хавьтлын замаар, бохир гараар дамжих халдварт хүний гар хүрдэг эд зүйлс бүгд ордгийг хэлж, аяга таваг, халбага сэрээгээ өөр хоорондоо сольж болохгүйг анхааруулан, халуун усаар савандаж угаахыг цаг минут бүр сануулж байгаа.Гэтэл монголчууд бид юун аяга тавгаа солихгүй, бохир гараар хүрэхгүй байх вэ. Гэр дүүрэн, танхим дүүрэн найрчид цуглаад тэнд байгаа эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд хамаагүй бүгд нэг аяганаасаа ууж дэлхий нийтийг сөхрүүлсэн аюулт цар тахлаар өвчилж болох гурван гол замын халдварыг нь дээд зэргээр зөрчиж байгаа. Үүний гороор халдварын тоо буурахгүй, на.с ба.рагсдын тоо буурахгүй байна. ЭМЯ-наас хөдөө орон нутаг руу аялал зугаалгаар явахдаа бөөгнөрөл үүсгэж хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийг шинжилгээнд хамруулахыг уриалж байна лээ. Ийн уриалах нь өөрсдийгөө болоод бусдыг хуурсан дэндүү өрөвдмөөр арга шиг санагдана. Бөөгнөрөл үүсгэх, хорио дэглэм зөрчих гэдэг бол юу ч биш. Үүнийг зогсоож ч чадахгүй. Харин хамгийн гол нь нийлж наргихдаа нэг хундагаар архиа тойруулдаг, найр наадамд нэг аягаар айргаа дамжуулж уудаг энэхүү “ёс заншил” гээч эрүүл мэндийг хорлосон зүйлийг шууд таслан зогсоох хэрэгтэй байна.Цар тахлын нөхцөл байдал өнөөдөр тун аюултай түвшинд байгаа нь мэдээж. Гэвч ковидоос илүү монголчуудын зан заншлын улбаа нь өөрөө аймшигт “цар тахал” болчихоод байна л даа. Энгийн ганцхан жишээ хэлэхэд, хөдөө амарч байгаад хамаатан садан, ах дүү нарынхаараа орлоо гэж бодъё. Согтуу хөлчүү, айраг ар.хиндаа хахаж цацсан, найрлаж наадсан хүмүүс байна. Тэдний бохир заваан гараар барьсан, нус шүлстэй шавхруугаа шингээж дамжуулж уусан аягатай айрагнаас хүүхэд гүйж очоод балгачихна. Үүнийг харсан найрчдын дотроос эрэгтэй, эмэгтэй хөгшин хөвөө хэн нь ч ялгаагүй “боль, заваан” гэж хэлэхгүй, харин ч төв газрын хүүхэд гэхэд сүрний нүүрэмгий юм, айраг уучихаж байна шүү гэцгээн дор бүрнээ магтан хөөрцөглөнө. Ийм л бүдүүлэг, соёлт хүн төрөлхтний нийгэмд байж боломгүй, өөрсдийгөө хэтэрхий до.ромжилсон, хүүхэд залуус ирээдүй хойч үедээ муу муухайгийн жишиг болсон энэ байдлаасаа одоо салах хэрэгтэй. Тэгж байж монголчууд бидэнд шинэ соёл бий болно, цар тахлыг ч хохирол багатай давна. Хэрвээ энэ байдлаараа нэг нь нэгнийхээ шүлс цэр, нусыг уусан хэвээрээ байвал энэ зун, намрын дараа айхавтар дүр зураг харагдахаар байна.“Айрагны аяганд шавхруу үлдээх ёстой гэсэн эрт балрын заншил B, C вирус халдварлах гүүр болж байна” гэж манай сонин өмнө нь бичиж байсан. Насанд хүрсэн хүний аманд агуулагдах 700 төрлийн бактери шүлсээр дамжин бусдад очдогийг анагаах ухаан баталсан. 700 төрлийн бактери гэдэг аюултай. Элэгний гепатит В, С вирус, ТТ вирус, хеликобактери, ХДХВ-гийн өвчин шүлсээр дамжиж бусдад халддаг. Ялангуяа элэгний В вирусийн халдвар нь уг вирусээр халдварлагдсан хүний цус, цусан бүтээгдэхүүнийг хүний биед хийхэд мөн биеэс ялгардаг шингэнүүд болох үрийн шингэн, үтрээний шүүрэл, хөхний сүү, шүлсээр дамжин халдварладаг. За тэгээд хеликобактери гэж аюул байна. Монголчуудын 76 хувь хеликобактерийн халдвартай. Хеликобактери нь ходоодны үрэвсэл шархлаа үүсгэж, цаашлаад ходоодны хавдарт шилжих үндсэн шалтгаан болдог. Тэгэхээр бидний ёс заншил, найр хуримын дэг жаяг гээч балрын энэ зүйл өөрсдийг маань хорлон сүйтгээд дууслаа. Хорт хавдрын өвчлөлөөрөө Монгол Улс дэлхийд тэргүүлэх орны тоонд орж, Солонгостой зэрэгцдэг. Харин нас баралтаараа тэргүүлдэг. Үүний эх үндэс нь нэг аягаар дамжуулж идээ цагаагаа хүртдэг явдал юм биш үү. Мөн аяга дамжуулахад сүрьеэгийн халдвар байх магадлалтай санагддаг. Энэ тухай мэргэжлийн эмч нар “тийм, үгүй” гэсэн хариулт өгдөггүй. Сүрьеэтэй хүн ханиалгах, найтаах, цэрээ хаях, тэр байтугай ярих дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдаж, энэ агаараар амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг гэдэг.Цэрээ хаяхад халдвар авч байгаа юм чинь, шүлс цэрээ аяганд нь хийгээд өгөхөд халдвар авч таарна даа. Шилтэй архи дуусах үед шавхрууг нь стаканд хийгээд жороолно гэдэг тэнэг ёс манайхны дунд бий. “Жороо шүү” гээд шууд амнаас ам дамжуулж, зарим нь ар.хиндаа хахаж цацаад, нус цэрээ хийх нь холгүй дараагийн нөхөртөө өгдөг. Бөөлжис цутгамаар ёс заншлаасаа одоо больё оо. Олон нийтийн газар шүлсээ хаях, гэр орондоо шөнө оройн цагаар найрлах, дуулж хуурдах, бөө бөөлөх зэрэг асуудал гаргавал Зөрчлийн хуулиар шийтгэдэг болсон. Шүлсээ хаясан хүнийг шийтгэж байгаа юм чинь шүлсээ нэгнийхээ аяганд хийгээд дамжуулж байгаа гэж хэлж болохоор, үндсэндээ айраг, ар.хийг нэг аягаар дамжуулж уудаг энэ байдлыг хуулиар хориглох хэрэгтэй байна. ЭМЯ ард иргэдийг шинжилгээнд хамрагд, аялал зугаалгаар явахдаа битгий бөөгнөрөл үүсгэ гэж шал дэмий уриалахын оронд айраг, архийг нэг аягаар дамжуулан ууж коронавирусийн цар тахлын жинхэнэ суурь үндсийг бий болгож буйг эсэргүүцэн, хориглох хуультай болохыг төр засгаас шаардах хэрэгтэй. Ард түмэн ч үүнийг шаардмаар байна. Нэгнийхээ шүлсийг дамжуулж “уудаг” ёс заншил гэж байх ёсгүй.

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!