Uncategorized

Б.ЖАРГАЛСАЙХАН:ЭРХ БАРИГЧ НАРАА. НҮҮРСНИЙ ХУЛ.ГАЙ ХЭРЭГ ЮУ БОЛСОН ВЭ!!!

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 360 мянган тонн хул.гайд алдагдсан талаар анх УИХ-ын гишүүн Л.Энхболд мэдээлсэн байдаг. Түүний дараагаар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ажлын хэсэг гарган сүржигнэсэн билээ.Сүржигнэсэн гэхийн учир гэвээс шалгалтын үр дүнгээ танилцуулсангүй. Хэн нэгэнд арга хэмжээ авсангүй.Эрх мэдэлтнүүд “Ард түмний хөрөнгөөс хул.гай хийлээ, хил зөрчлөө” гэж сүржин мэдээлсэн ч арга хэмжээ авсангүй. Тухайн үед 3 сая тонн нүүрс хул.гайлагдсан байж болзошгүй мэдээлэл гарч одоогийн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ түүний шадар найз, Тод Манлай уяач Д.Давгадорж нарыг хул.гайд сэрдэн “АТГ барилаа, байцаалаа” гэсэн ч үр дүн гарсангүй ээ.Хамгийн гол нь “Энэ хул.гайг зогсооно, илчилнэ, Ард түмнийг хохиролгүй болгоно” гэж амласан Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүнээс хил зөрчигч нартай хариуцлага тооцсон уу гэж асуумаар байна. Мөн өөрийн талаас нүүрс гаргасан, авлига авсан нөхдийг яасан вэ гэдгийг асуумаар байна. УИХ-ын чуулган дээр “Нүүрсний хул.гайч биз дээ. Чи ч гэсэн хулгай хийдэггүй юу” гэж хэрэлдээд байсан бил үү.Энэ асуудал юу болсон талаар АТГ-ын мэдээлэхгүй юм уу. Ард түмэн тэнэг болохоор араас нь явдаггүй болохоор авлигач нараас ахиад аваад чимээгүй болсон уу. 35 мянган удаа хил гарсан машин тэргийг нэвтрүүлсэн хил гаалийн нөхөдтэй хариуцлага тооцсон уу. Яг үнэндээ Д.Бат-Эрдэнэ, Д.Давгадорж нарын “Тавантолгой Транс” компани бол Хятадын хөрөнгө оруулалттай. Тэгэхээр хятадууд хил зөрчсөн болж таарна даа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!