Uncategorized

Жаргалсайхан: ХОЁР САЯ ТОНН НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ХАРААГҮЙ, МЭДЭЭГҮЙ ХИЛ ГААЛИЙНХАНГ ХУУГААР НЬ ХӨӨЖ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ…

Монголын цагдаа айлын хашаанаас алга болсон 40 бидоныг дороо олоод ирдэг байв. Гар утасны хулгайны 40-50 хувийг олдог болсон гэнэ. гайхамшигтай. Гэтэл хоёр сая тонн нүүрс урд хилээр алдчихсан байна. Үүнийг би биш УИХ дээр Хуульзүйн сайд асан С.Бямбацогт яриад сууж байна лээ. Шилийн сайн эрс шиг хаагуур ч хамаагүй нүүрстэй машин хөөгөөд явчихгүй шүү дээ. Хамгийн гайхалтай нь 2 сая тонн хил гаалиар гарахдаа хоосон бүртгүүлсэн байгаа юм. Олон зуун машин хойшоо урагшаа хоосон гэж бүртгүүлээд яваад байж дээ.
Хил гааль замбараагаа алдсан бөгөөд ХЗ-н сайд С.Бямбацогт тэргүүтэй нөхдүүд нүүрс гэж бүртгүүлээд гянтболд зөөсөн хэрэг баригдсан. Бүр Ховдын ЦГ-ын дарга болон яамны хэлтэс, газрын дарга холбогдсон ч чимээгүй болсон сурагтай.Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Тоон гарын үсгийн тухай хуулиуд батлагдсанаар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахыг хориглож байгаа талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллээ.Тэрбээр “Иргэдийг төрийн байгууллагууд хооронд явуулж, төрд байгаа мэдээллийг шаардахыг хуулиар хориглож байгаа. Иргэн танаас мэдээлэл шаардсан, бичиг авчир гэсэн төрийн албан хаагч хариуцлага хүлээх зохицуулалт хуульд орсон.Мөн уг хуулийн хүрээнд улс төрийн намын гишүүнчлэл, төрийн байгууллагын ажлын байрны мэдээлэл нээлттэй болж байгаа.Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хүрээнд иргэдийн мэдээллийг хамгаалах бөгөөд төрийн албан хаагч иргэний хэвийн мэдээлэлд халдсан бол тухайн иргэнд e-Mongolia системээс мэдэгдэл, гар утсанд нь зурвас очих гэх мэтээр мэдэгдэнэ. Хэрэв иргэн тухайн төрийн албан хаагчийг өөрийнх нь хувийн мэдээлэлд хандах эрхгүй гэж үзвэл e-Mongolia систем дээр гомдол гаргах эрхтэй. Үүнтэй холбоотой хөгжүүлэлт хэдийн хийгдээд бэлэн болсон байгаа” гэлээ. Анх 1892 онд Кембрижийн их сургуульд ажиллаж байсан Шотланд гаралтай эрдэмтэн Жеймс Дьюар шингэрүүлсэн хий хадгалах зориулалттай тусгаарлагч вакуум бүхий савыг зохион бүтээсэн байдаг. Харин 1903 онд Германы шил үйлдвэрлэгч Райнхолд Бургер хэмээх эр түүний технологи дээр суурилж, ахуйн нөхцөлд ашиглаж болох вакуум савны патентийг авсныхаа дараагаар “Thermos” компанийг үүсгэн байгуулсан юм. Чухамдаа тус компани нь өдгөө дэлхий даяар хэрэглэгдэх болсон хүнсний дулааныг алдуулахгүй хадгалах үүрэгтэй халуун сав буюу термосийг хэрэглээнд нэвтрүүлсэн юм.100 гаруй жилийн өмнө үйлдвэрлэж эхэлсэн халуун савыг барууны орнуудад зөвхөн “термос” гэж нэрлэдэг байна. Энэ нь “Thermos” компани ямар хэмжээний нэр хүндтэй брэнд болж чадсаныг илтгэнэ. Сонирхуулахад Жеймс Дьюар хожим өөрийнх нь технологийг хуулсан хэмээн Райнхолд Бургерийг шүүхэд өгсөн ч ахуйн халуун савны патент түүний нээлтээс тусдаа зүйл байсан учраас заргаа алдсан байдаг. Харин бидний хувьд хамгийн сайн мэдэх жишээ нь Хятадад үйлдвэрлэсэн, хоёр литрийн багтаамжтай, цэцэг эсвэл лууны зурагтай, улаан, цэнхэр өнгө бүхий халуун сав билээ. Өнөөдөр та бүхэнд тэрхүү халуун савны тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.1930-аад оны үед дэлхий даяар халуун савны хэрэглээ эрс нэмэгдэж, өрх бүрийн зайлшгүй авах ёстой зүйл болж хувирсан юм. Хүйтэн дайны үед “Thermos” Баруун Германд үлдсэн учраас тэдний бүтээгдэхүүн коммунист орнуудад хүрч чадаагүй аж. Харин та бидний сайн мэдэх хятад загварын халуун савыг 1940-өөд онд Хонконгийн “Camel” хэмээх брэнд анх гаргажээ. Түүнийг нь БНХАУ-ын “Буга” хэмээх үйлдвэр хуулбарлаж 1960-аад оноос эхлэн коммунист орны айл бүрт харагдах болсон хөнгөн цагаан гадартай, улаан, цэнхэр өнгөтэй халуун савыг үйлдвэрлэж эхэлсэн байна.Тухайн үед тус үйлдвэр ЗХУ болон түүний холбоотнуудад жинхэнэ монополь тогтоосон учраас халуун сав гэвэл хятадын “Буга”-тай бүтээгдэхүүнээс өөр зүйл олддоггүй байжээ. Энэхүү халуун сав нь дулаанаа өдрийн турш алддаггүй, чанарын хувьд ярилтгүй сайн ч нэг сул талтай нь бөглөөний асуудал юм. Тухайн үед барууны орнуудаас ялгаатай нь ЗХУ болон Хятадад шилэн саванд дахин ашиглах боломжтой эргүүлдэг таглааг хэрхэн хийхийг мэддэггүй байв. Тийм учраас “Буга” халуун савыг зөвхөн үйсэн бөглөөгөөр тагладаг байсан нь битүү байдлыг 100 хувь хангадаггүй аж. Бөглөө бүр Хятадын үйлдвэрлэлийн стандартын дагуу нэг хэмжээтэй учраас өөр халуун савыг бөглөхөд яг таардаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!