Uncategorized

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ ДЭМЖИЖ БАЙВАЛ ШЭ.ЙР

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
Үндсэн хуулийн цэц өөрөө “Үндсэн хууль”-аа зөрчсөн үйлдэл гаргасан тул цэцийн гишүүдийг эгүүлэн татах тухай шаардлагыг хүргүүллээ.
Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 9-н гишүүний 3-ыг нь МУ-ын ерөнхийлөгч, 3-ыг нь УИХ, 3-ыг нь МУ-ын Дээд шүүхээс санал болгон УИХ-аас томилдог тул санал болгосон 3 субьектэд нь хандаж, албан шаардлагыг хүргүүлээд байна. Хариу гарсаны дараа Та бүхэндээ мэдээлэх болноо.
ҮНДСЭН ХУУЛЬ – СОНГОХ ЭРХЭЭ ХАМГААЛЦГААЯ! ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ НЭРИЙДЛЭЭР АРД ТҮМНИЙ СОНГОХ ЭРХИЙГ БУЛААХ ГЭЖ БАЙНА

Бид хүн бус нам сонгодог Пропорцианаль тогтолцоо руу шилжвэл ард түмэндээ нэр нүүрээ барсан, дахин хэзээ ч сонгогдохооргүй болсон мөнөөх авлигач, оффшёрчин, банк дээрэмдэгч, эх орныхоо эрх ашгаас урвагч хулгайч нар намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болно. Үндсэндээ Төрийн эрх ард түмний мэдлээс гарч, нам руу шилжинэ гэсэн үг.Та сонгуулийн аль тогтолцоог дэмжиж буйгаа коммент хэсэгт (1&2) илэрхийлээрэй.
Хэрэв Мажоритар тогтолцоог дэмжиж, сонгох эрхээ авч үлдэхийг хүсэж байгаа бол ҮНДСЭН ХУУЛЬ – СОНГОХ ЭРХЭЭ ХАМГААЛЦГААЯ! фейсбүүк групп, цахим хөдөлгөөнд нэгдэж үзэл бодлоо илэрхийлнэ үү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс МУГТ, Улсын гарьд П.Сүхбатад Улсын арслан цолыг нөхөж олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоосон байна.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс МУГТ, Улсын гарьд П.Сүхбатад Улсын арслан цолыг нөхөж олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоосон байна.Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 3.1, 12.4.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын гарди П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, түүнд арслан цол олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ.Хуульч Н.Эрхэмбаяр, П.Сүхбат агсны гэргий Д.Сарангэрэл нарын нэхэмжлэлтэй уг шүүх хурал зургадугаар сарын 13-нд болж, ийм шийдвэр гаргажээ.Хэрвээ Финланд, Швед улсуудын нутаг дэвсгэрт НАТО цэргээ байрлуулж, баазаа байгуулбал “хариу арга хэмжээ” авахаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр амлажээ.Тэрбээр өчигдөр Туркменистанд болж буй Каспийн тэнгисийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцсоныхоо дараа Оросын төв телевизэд ярилцлага өгсөн юм.Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний үнэ тарифыг 28 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлсэн билээ. Тодруулбал, сайд эрчим хүчний салбарт үе шаттай авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах гэж ороод “хөөгдөөд” гарсан байна.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад сайд нар Н.Тавинбэхийг шүүмжилж “Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн энэ үед цахилгааны төлбөрийг нэмбэл асуудал хүндэрнэ. Ийм мэдрэмжгүй байж болохгүй” хэмээгээд Н.Тавинбэх сайдыг загнаж гаргажээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!