Uncategorized

Улаанбаатар руу шилжих хөдөлгөөнийг зогсоох саналыг хотын дарга гаргажээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох санал гаргажээ.Эх сурвалжийн мэдээлснээр, уг асуудал нь одоогоор саналын түвшинд байгаа бөгөөд долдугаар сарын 1-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.Ташрамд дурдахад, нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг ийм удаан хугацаанд зогсоох санал анх удаа гарч байна.Өмнө нь 2017 онд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл буюу гурван жилийн хугацаанд зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргаж байв.

“Лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаатай уулзжээ. “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаатай уулзжээ. “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаатай уулзжээ. Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Энэ үеэр тэдний төлөөлөл С.Зоригтбаатар: ” 2010 оноос хойш олон улсын хөрөнгийн бирж дээр алтны бүслүүр оллоо гэдэг мэдээллийг дэлхий нийтэд цацаад, 270 гаран сая доллар босгоод, түүгээрээ Монголын орон нутаг, малчид, Засгийн Газрыг авилгадаад маш олон лиценз эзэмшчихсэн “Эрдэнэ Монгол” гэдэг компани байгаа. Энэ бол Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.Энэ компани Сэгс Цагаан богд гээд найраглалд гардаг, Мазаалай, ховор эмийн ургамалтэй энэ сайхан нутгийг ухах гээд байгаа юм. Энэ орд бол Оюутолгойгоос 4 дахин том бүлэг орд. Стратегийн орд тул нуухын тулд энэ компаний лицензээ 5-6 болгож жижиглэсэн. Хамгийн жижиг нэг нь л гэхэд 10 тоннын нөөцтэй. Өнгөрсөн 30 жил алт ухаад Монгол улс хөгжсөнгүй. Баянхонгорт ч зөндөө алттай байсан. Ухаад л нүх л үлдсэн. Энэ компани цианид натри хэрэглэнэ гэж ярьдаг. Энэ компани шат шатандаа авилгал өгсөн, малчдыг доромжилж, чихэр, боов, гурил, будаа тараасан. Мөн залуучуудад нь 500 000 төгрөг өгсөн, аймгийн удирдлагуудад 28 тэрбум төгрөг өгнө гэж 2.5 тэрбумыг нь өгчихөөд байгаа. Бид энэ компанийг АТГ-т өгнө. Одоо олборлолт нь эхлэх гэж байна.Энэ компаний Монгол талын захирал Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа гэж хүн. Н.Багабандид ер нь Монголчууд ямар өртэй юм бэ? Канад талаасаа Курт гэж менежер бий. Монголчуудыг шууд дээрэлхэж харьцдаг, чи хэдэн төгрөг авах юм бэ? л гэдэг.” гэв.Мөн малчин Н.Чогсом: “Ер нь баялагтай нутаг зовдог юм байна. Биднийг тайван байлгахгүй байна.Энэ гадаадын компанийг шүтдэгээ больцгооё. Бид Канадад очоод газар ухаж болох уу? Гэвэл үгүй л гэнэ шүү дээ. Гадныхны түлхээсээр явдаг манай төрийнхөн бол чонотой нийлсэн хотны нохой болчихож. Бид энэ нутгаа яагаад ч ухуулахгүй. Энэ компанийг өнөө маргаашгүй л зайлуулаад өг” хэмээсэн юм.М.Гал

Related Articles

Back to top button
error: Content is protected !!