Uncategorized

Н.Учрал өөрийн хөрөнгөөр ахмадын өдөр өнжүүлэх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төв нээжээ

УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн санаачилга, санхүүжилт, хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэгт “Тэмүүжингийн андууд” тусгай хэрэгцээт цэцэрлэгийн дэргэд Ахмадын өдөр өнжүүлэх төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвүүдийг өнөөдөр нээсэн байна. Энэ талаар өөрийн цахим хуудсандаа,“Хоёр жил шахуу хугацаанд цар тахлаас үүдэн цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсоод байгаа хэдий ч тус цэцэрлэгт маань тогтмол хамрагдаж, өдрөөр эмчилгээ, дасгал заслаа хийлгэж байгаа 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Энэ цэцэрлэг болон дэргэдэх төвүүдийг миний хувьд улс, нийслэл, гадаад дотоодын ямар ч санхүүжилтгүйгээр буюу цэвэр өөрийн санал санаачилга, хөрөнгө санхүүжилтээр үйл ажиллагааг нь явуулж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх. Өнөөдөр тус төвүүддээ шаардлагатай байсан тоног төхөөрөмж, эмчилгээний багаж хэрэгслийг гардуулан өглөө.Сонгинохайрхан дүүрэгт ирэх жил миний санаачилгаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай хэрэгцээт Улсын цэцэрлэг байгуулагдах гэж байгааг дуулгахад таатай байна” гэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!