Uncategorized

Сергей Лавров ирэх сард Монголд айлчилна

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров ирэх долдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болсон байна.
Хоёр улсын хоорондох сүүлийн үеийн айлчлалуудыг дурдвал:Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Харин түүний өмнө тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад айлчилсан нь 2019 он юм.Харин Сергей Лавровын тухайд 2016 онд Монгол Улсад айлчилж байсан бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн /тухайн үед хашиж байсан албан тушаалаар/ нартай уулзаж байв.ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров 2004 оноос хойш эл албан тушаалыг хашиж байгаа бөгөөд В.Путины гадаад бодлогын хамгийн том түшиг тулгуур, олон улсын харилцаан дахь тод дүр юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!