Uncategorized

ХҮСЭЛ БИЕЛҮҮЛЭГЧ БАЯН НАМСРАЙ БУРХАН баян байхыг хүсвэл доорх НОМЫГ өдөр бүр сонсож ЛАЙК ШЭЙР хийгээрэй…

Баян намсрай шиг баян шидиийг олж.найдан жүдүг шиг өнөр шидийг олоорой.Буян нь сайныг авчирч.буянтаны мөрөөөр үлгэлж жаргхж яваарай..Хүмүүсэээ…. Өчигдөр буюу Пүрэв гарагт Туркийн Анталья хотод Орос, Украины гадаад хэргийн сайд нар уулзсан ч ямар нэг ахиц дэвшил гарсангүй. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров гал зогсоох ганцхан нөхцөл нь Украины зэвсэгт хүчин бууж өгөх гэсэн хатуу шаардлагаа давтан илэрхийлснийг Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба уулзалтын дараа хэлсэн байна.  Лавров бас тус улсын Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа” төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг мэдэгджээ. ОХУ-ын цэрэг Украинд халдан довтлоод хагас сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Украинаас хөрш орнууд руугаа дүрвэсэн хүний тоо 2.3 сая хүрээд байгаа. Лавров, Кулеба нарын уулзалтын өмнөх өдөр Оросын агаарын довтолгоонд Мариуполь хотын эх, хүүхдийн эмнэлэг өртөж, гурван хүн алагдсаны нэг нь хүүхэд байсан юм. Лавров өчигдөр хэлэхдээ цохилтод өртсөн барилга эмнэлгийн зориулалтаар ашиглагдахаа нэгэнт больж, дотор нь Украины үндсэрхэг үзэлтнүүдийн батальон байрлаж байсан гэжээ. Өнгөрсөн хугацаанд Орос, Украины засгийн газрын төлөөлөгчид Беларусийн нутагт гурван удаа уулзахдаа энгийн иргэдийг дайны талбараас нүүлгэх хүмүүнлэгийн коридор гаргахаар ярилцсан ч бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа юм.  Үүний улмаас олон хоног бүслэлтэд байгаа 400,000 орчим оршин суугчтай Мариуполь хотод хүмүүнлэгийн гамшиг нүүрлээд байна. “Украин улс бууж өгч байгаагүй, бууж өгөөгүй, бууж өгөхгүй гэдгийг би давтан хэлмээр байна” гэж мэдэгдсэн Кулеба яриа хэлэлцээг цааш үргэлжлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ.  Украины тал зэвсгээ хаян бууж өгөх, эвсэлд нэгдэхгүй төвийг сахих амлалт өгвөл гал зогсоох боломжтойг Лавров мэдэгдээд Киевээс хариу хүлээж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр Украинд зэвсэг нийлүүлж, мөргөлдөөнийг улам хурцатгаж байгаа Өрнөдийн орнуудыг энэ үеэр шүүмжилжээ.Лавров бас Орос улс Өрнөдийн эдийн засгийн хоригийг даваад гарах чадвартай болсныг уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.  Цөс хөөж, хордлого болон ядаргаа тайлах ардын уламжлалт арга: Үүний тусламжтай таны бие дахин төрсөн мэт цоо эрүүл болноЦайны хужир гэж юу вэ? Цайнд үйж, цайны шингэцийг сайжруулах хийгээд дотор эрхтний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэглэдэг нунтаг цагаан эрдэс бодис. Хэрэглээ: Хужрыг ихэвчлэн цайнд хийж уух бөгөөд ингэснээр цайны шингэц сайжирдаг. Сүүтэй цай, хар цайн алинд нь ч хийж уухад болно. Хужрыг цайндаа байнга хийж уувал ядаргаа тайлагдахаас гадна, цус харвалтаас сэргийлдэг. Ер нь 2 литр цайнд 0.5- 0.7 гр хужир хийж буцалгаж ууна.  Хужир хийсэн цай аагтай, өтгөн шаргал болдог.Мөн хужрыг гурилан идээг хөөж исгэхэд өргөн хэрэглэдэг. Цайн хужрын найрлагад олон төрлийн давснаас гадна зэс, цайр, иод, төмөр зэрэг микроэлементүүд бага хэмжээгээр ордог. Шимт чанар сайтай учир эрдэс тэжээлд тооцогдож, хүний биед сайн нөлөө үзүүлдэг. Тухайлбал, даралт бууруулна, цус харвалтаас сэргийлнэ. Ходоод, дотор эрхтнийг цэвэрлэж, хоолны шингэцэд сайнаар нөлөөлнө.  Цөс хөөж, хордлого болон ядаргаа тайлдаг. Мөн хавдраас урьдчилан сэргийлдэг болно. Хужрын эрдэм чадлыг Монгол анагаах ухааны номд ходоод гэдсэнд ялзарч тогтсоныг хөөж, хуйлран бөөгнөрч чулуужсаныг задалж, гэдэс ходоодыг цэвэрлэх үйлдэлтэй гэж тэмдэглэжээ. Цайн хужрыг байнга хэрэглэснээр цөс, бөөр, давсагт чулуу хуримтлагддаггүй. Нэмэлт: Хужиртай бүлээн усаар толгойгоо угааж, хөлөө дүрвэл даралт бууна. Цээж хорсох буюу хордлогод орсон үед нэг аяга усанд 0.3 гр хужир хийж буцалган бүлээнээр уувал сайн. Түүнчлэн аяга, сав суулгыг угаахаас гадна боов боорцгийн зуурмагт ч хийж хөөлгөж болно. Үсээ хужраар угаавал намирсан зөөлөн болж, хуйханд тэжээл өгдөг. Мөн хужир нь Монгол эмийн найрлагад ордог нэгэн чухал зүйл юм.
Өвлийн турш идэх монгол ногоогоо хэрхэн хөлдөөж хадгалах вэ?Цэцэгт байцаа Цагаан, ногоон цэцэгт байцааг хөлдөөхдөө цэцэгт хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 30 минут байлгаад урсгал усаар сайтар угаан цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад уутанд савлаарай. Удаан хугацаагаар хадгалах бол 1-2 минут буцалгаад мөстөй хүйтэн усанд хийгээд (blanch) гаргаж хатаагаад уутлаарай. Бага насны хүүхдийн хоолонд хийх бол блендэрдээд мөс хөлдөөгчинд хийгээд хөлдөөчихвөл дараа нь 1,2 оор нь бантандаа хийгээд ажил, цаг хэмнээд их амар байдаг. Улаан лооль Улаан лоолио угааж цэвэрлээд 3-н янзаар хөлдөөж болно. 1. Хоолонд хийхээр тохируулан жижиглэн хэрчээд тус тусад нь наалдахгүйгээр байрлуулан хөлдөөгөөд уутлах (ингэж хөлдөөсөн улаан лоолио хөлдүүгээр нь шууд халуун тос, шөлөндөө хийж хэрэглэдэг), 2. Блендэрдээд мөс хөлдөөгчинд хийгээд хөлдөөх (бор хоолонд орж байгаа хүүхдийн хоол болон бусад бүх хоолонд хийж болно) 3. Хэрчээд шүүсийг нь ширгэтэл буцалгаад хөлдөөж болно. Зуккини хулуу Хатуу гадаргийн хальсийг төмс ногоо арилгагчаар арилгаад үртэй хэсгийг ухаж аваад жижиглэн хэрчээд хөлдөөж болно.Мөн блендердээд эсвэл жижиг үрэгчээр үрээд мөсний саванд хийгээд хөлдөөвөл бор хоолонд орж байгаа хүүхдийн хоолонд илүү тохиромжтой. Эрдэнэ шиш Эрдэнэ шишээ халислаад утаснуудыг авч хаяаад үрнүүдийг тойруулан зүсч аваад уутанд хийн хөлдөөж хадгална. Мөн бүтнээр нь хөлдөөвөл дараа мах чанах болон дангаар нь чанаад идэхэд их гоё. Сонгино Арилгаад хэрчээд уутлаад хөлдөөнө. БууцайУгаагаад хатаагаад уутлан хөлдөөнө. Мөн 1 буцалгаад хүйтэн мөстэй усанд хийгээд дараа нь хатаагаад хөлдөөж болно.  Юуцай Угаагаад 1-2 мин буцалгаад (Юуцай чанасан ус, шөл нь хэрэглэхэд тохиромжгүй) хүйтэн мөстэй усанд хийгээд дараа нь хатаагаад хөлдөөх нь тохиромжтой. Лууван Арилгаад угаагаад хэрчээд хөлдөөнө. Хүрэн манжин Бүхлээр нь чанаад, хөргөөд, халислаад, хэрчээд уутанд хийж амсарыг нь наагаад хөлдөөнө. Мөн түүхийгээр нь хоолонд шууд хийхэд тохируулан хэрчээд дэлгэж тавиад хөлдөөж болдог. Чинжүү Дээд хэсгийг аваад үрийг ухаж гаргаад савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө. Жич: Хөлдөөсөн ногоог халуун шөл, халуун тос руу шууд хөлдүү чигээр нь хийж болгож хэрэглэнэ. Хөлдөөсөн ногоо нь дараа хэрэглэхэд зөөлөрсөн байдаг гэдгийг анхаарна уу! Хөлдөөсөн ногоог тасалгааны температурт гэсгээж болохгүй.  Эх сурвалж: BBC

Related Articles

Back to top button
error: Content is protected !!