Uncategorized

МААНЬ УНШИХ ҮЕИЙН БОДОЛ ИЙМ БАЙВАЛ ХҮЧТЭЙ БАЙДАГ гэнэ….Уншиад хадгалаад аваарай.

Маанийг уншихдаа өөрийгөө их нигүүлсэгч Аръяабал бурхан бодитой боллоо хэмээн санаж өөрийн зүрхэн тааллаас гарсан Хум үсэг тарниар хүрээлүүлэн оршсоноос гэрэл сацарч бурхан, бодьсадва бүхэнд тусаж, Аръяабалын рашааны гэрлээр муу үйл, хилэнц түйтгэр хоцролгүй арилах боллоо хэмээн бодно. маань хөгжөөж буй лам, эсвэл сүсэгтэн хүн нь заавал итгэл одуулах, сэтгэл үүсгэж байж маанийг хөгжөөдөг. маанийг урд хойно нь солиж унших, мааний дундуур ярих инээлдэх, гарч орох зэрэг үйлүүдийг цээрлэдэг байна.  т УМ үсэгнээс гэрэл сацарч тэнгэр нарын омог хилэнц, үхэж егүүдэх зовлонгМА үсэгнээс гэрэл сацарч асур нарын атаархан тэмцэлдэх зовлонгНИ үсэгнээс гэрэл сацарч хүмүүний хүсэл шунал, төрөх өтлөх, өвдөх үхэх зовлонг БАД үсэгнээс гэрэл сацарч адгуусны хэлгий тэнэг, нэг нэгнээ барьж идэх зовлонг МЭ үсэгнээс гэрэл сацарч бирдийн өлсөх ундаасах, харамлахийн зовлонг ХУМ үсэгнээс гэрэл сацарч халуун хүйтэн тамын зовлон уур хилэнг тус тус арилган бурханы хутгийг олох боллоо. Эх болсон зургаан зүйл хамаг амьтныг бурхан бодитой, хорвоо ертөнц машид ариун боллоо гэж бодож УМ МА НИ БАД МЭ ХУМ хэмээн уншина.Саруул буян үүгээр тоолшгүй төрөлдөө ачаараа тэтгэсэн Сайн муу үйлээр учирсан эх болсон амьтан бүхэн
Сааршгүй дээд нирвааны гишгүүрээр өгсөн Сансрын зовлонгоос гэтлэн, нирвааныг түргэнээ олох болтугай. МААНЬ УНШИХЫН ТУС ЭРДЭМ Багш дээдэст мөргөе Маанийн тус эрдмийг “ Бадам жодбанжи жүд ”-ээс их нигүүлсэгч Аръяабал бурхан бээр ийн айлдав. Хэзээд надад сүслэн УМ МА НИ БАД МЭ ХУМ хэмээх язгуурын тарни үүнийг уншигч хувь ерөөлт эр эм хүмүүн маанийг уншсан, биедээ сахиус болгон зүүсэн хэн бээр ч завсаргүй таван нүгэл болон ойрын таван нүгэл, их хилэнцийг үйлдсэн амьтан там бирд адгуусны орон чөлөөгүй найман оронд үл төрөх бөгөөд бие хэл сэтгэлийн зовлон үл эдлэнэ.  Араатан болон чөтгөр, хүмүүн хийгээд хүмүүн бүхэн өвчин болон аюул бүгдээс гэтлэх болно. Их нигүүлсэгч Аръяабал бурхантай учран номын рашааныг хүртэн бурханы хутгийг олж гэгээрэлд хүрэх нь магадтай хэмээн зарлигласан болой.Түүнчлэн:УМ-аар тэнгэрийн адыг МА-аар мамын адыг НИ-гээр хаан адыг БАД-аар газрын эзний адыг МЭ-гээр эрлэгийн адыг ХУМ-аар ягчис болон гарагийн хорлолыг тус тус амирлуулна. Түүнчлэн: УМ-аар гарагийн хорлолыг МА-гаар мамын хорлолыг НИ-гээр лусын хорлолыг БАД-аар газрын эзний хорлолыг МЭ-гээр эрлэгийн хорлолыг ХУМ-аар ягчисын хорлолыг тус тус амирлуулж эрхэнд хураах болой.  Түүнчлэн: УМ-аар хурсан өвчний адыг МА-гаар халуун өвчний адыг НИ-гээр хий өвчний адыг БАД-аар бадган өвчний адыг МЭ-гээр хүйтэн өвчний адыг ХУМ-аар шар өвчний адыг тус тус амирлуулна. Өвчин бүхэн маань уншсанаар арилах болой. Түүнчлэн: УМ-аар өвчний галбаас МА-гаар галын галбаас НИ-гээр зудын галбаас БАД-аар хорын галбаас МЭ-гээр мэсийн галбаас
ХУМ-аар цаг бусын үхлийн галбаас тус тус гэтлэнэ. Түүнчлэн: УМ-аар жилийн тотгорыг МА-гаар сарын тотгорыг
НИ-гээр өдрийн тотгорыг БАД-аар гарагийн тотгорыг МЭ-гээр хорoмхон төдий тотгорыг ХУМ-аар тотгорын язгуур бүхнийг буцаах болой.  Түүнчлэн: УМ-аар насны шид бүтээлийг МА-гаар өвчин үгүйн шид бүтээлийг НИ-гээр цог учралын шид бүтээлийгБАД-аар хүч чадлын шид бүтээлийг НИ-гээр сүр жавхлангийн шид бүтээлийг ХУМ-аар юу санасан хэрэг бүхэн бүтэхийн шид бүтээлийг олж үгүйрэл хоосролоос гэтлэн, идээ ундаа, эдлэх хэрэглэхээр үл тасрахын шид бүтээлийг олно. Энэ насандаа урт наслан хойд насандаа үргэлжид буян заяа өндөр төрлийг олох болой.Маанийг чин сэтгэлээсээ сүслэн:Нэгэн удаа эсвэл долоон удаа уншваас буман галбад хураасан нүгэл хилэнц түйтгэр арилах болой.Зуу буюу мянган удаа уншваас Ганжуур судрыг уншсантай ижил буяныг хураана.
Түмэн удаа уншваас гурван муу заяанд төрөхийн үүдийг хаана.  Буман удаа уншваас зовлонг дахин эдлэхийн үүдийг хаана.Нэгэн сая уншваас бодьсадын жич үл буцахын эрдмийг олно.Нэгэн живаа уншваас номын лагшин, төгс эдлэх лагшин, хувилгаан лагшин, мөн чанар ямагтын лагшин, бурханы лагшинг илтэд олох тэргүүтэн бурханы таван лагшинг олно.Нэгэн дүнчүүр уншваас их амгалант оронд бадамлянхуа цэцэгнээс хувилан төрж бурханы хутагийг олох болой.  Эргэлзэж бүү үйлд, их нигүүлсэгч Аръяабал бурханы зарлиг болой.УМ МАНИ БАД МЭ ХУМ… Буянтай болой.Эцэг бурхан лянхуат Хэрүга Эх бурхан Бадмагарванма Хүү миний зүрхний лянхуанд Хагацалгүй баясан цэнгэгтүн. Аяа, энэ ба хойд, зуурдын төрөлд ч Авралт танаас өөрийг үл эрэх ба Ашид миний жаргал зовлон, сайн муу бүхнийг Асар мэргэн нигүүслэлийн тааллаар татан зохио. Ханьцашгүй багшийн өлмий бат, зохиол үйлс дэлгэрч Хоёр шид бүтээлийн дээдийг цаг үүнд хайрлан Эгшиг яруу энэхүү гүр дууллыг Энэрэлт багш ба бурханыг баясгахын тулд өргөе.  УМ МАНИ БАД МЭ ХУМ… УМ НЭРДИ БАДМА ХУМ… УМ ХРИ БАДМА НЭРДИ ШААРИЙ ХУМ тарнийн шим үүнийг маань уншсаны дараа уншваас уншсан маань гучин долоон дүнчүүр уншсантай ижил болж үржих нь эргэлзээгүй болой хэмээн “ Нигүүлсэнгүй цагаан лянхуат ” хэмээх сударт зарлигласан болой. Маань уншиж байх үедээ жанрайсиг бурханыг бодож уншина. маань хөгжөөж байх үест хурдан унших үед хурдан уншиж маань хөгжөөж дуусна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!