Uncategorized

Ковид тусаад цус өтгөрөх ямар аюултайг мэдсэн. Энэ аргыг мэдсэнээс хойш цус өтгөрөх аюулгүй болсон

АНУ-ын эрдэмтэд “COVID-19” зөвхөн амьсгалын замын өвчлөл үүсгээд зогсохгүй хүний биед бүхэлд нь өвчлөл үүсгэх аюултай болохыг анхааруулсан байна.

Тухайлбал, Нью-Йорк хотын Самаритын эмнэлгийн зүрх судасны мэс засалч, доктор Шон Венгертер коронавирусийн халдвар авсан 38 настай нэг өвчтөний хоёр хөлийн мэдээ алдаж, алхаж чадахгүй болсон талаар мэдээлсэн байна. Өвчтөний артерийн судсанд цусны бүлэгнэлт үүсч бөглөрөл болсны улмаас хөл нь мэдээгүйжсэн байна. Доктор Шон Венгертерийн хэлснээр артерийн бөглөрөл болсон өвчтөнүүдийн 20-50 хувь нь амь насаа алддаг маш аюултай өвчин аж.


Эрдэмтэд цусны бүлэгнэлтээс гадна бөөрний дутагдал, зүрхний өвчлөл, дархлаа сулрах зэрэг “COVID-19”-ийн хэд хэдэн ноцтой хам шинжийг судалж эхлээд байгаа юм.


Коронавирусийн халдвар авсан дийлэнх өвчтөнүүдэд уушги, амьсгалын замын ноцтой хүндрэлүүд үүсдэг. Халдвар авсан хүмүүст илрэх хамгийн гол шинж тэмдгүүдийн хувьд ч амьсгалын замын өвчлөл буюу ханиалгах, халуурах, уушгины үрэвсэл үүсэх, амьсгалын замын цочмог дутагдал болох зэрэг шинж тэмдгүүд илэрч буй. Үүнээс шалтгаалан “COVID-19”-ийг амьсгалын замын өвчлөл үүсгэгч вирус гэж тодорхойлсон. Гэвч зарим тохиолдолд уг халдвар нь хүний эрхтэн тогтолцооны олон эрхтэнд дутагдал үүсгэх хам шинж илэрч байгаа аж. Мөн уг вирус зарим тохиолдолд хүний аль нэг эрхтэнд шууд халдаж байгаа нь ажиглагдсан байна. Эдгээрээс хамгийн ноцтой нь хүний судасны дотор хананд халдварлах явдал бөгөөд ингэснээр хэвийн бус цусний бүлэгнэл үүсэж, зүрх судасны өвчлөл, зарим эрхтэнд цусан хангамжийн дутагдал үүсэх зэрэг эрсдэл дагуулж байгаа аж.

Эрдэмтэд коронавирусийн халдвар авсан залуу хүмүүст ер бусын цус харвалт, уушгины эмболизм, уушгинд цусны өтгөрөлт үүсэх зэрэг ажиглагдаж байгаа талаар мэдээлсэн. Лос-Анжелас хотын “Sidars-sinai” эрүүл мэндийн төвийн эрдэмтэн, доктор Орен Фридманы хэлснээр эмгэг судлаачид коронавирусийн халдвар авсан зарим өвчтнүүдийн хамгийн жижиг судаснуудад бөөгнөрсөн цусны бүлэгнэлт үүсэж байгааг тогтоосон байна. Тэрээр энэ талаар “Коронавирус тромбоз үүсгэж, судсанд шууд нөлөөлж байгаад эргэлзэх зүйл байхгүй. Энэ нь уг вирус зөвхөн амьсгалын замын бус хүний бүх биеийг өвчлүүлэх аюултай гэсэн үг юм. Учир нь хүний биеийн бүх эрхтэн судсаар дамжин цусаар тэжээгддэг тул хэрэв коронавирус судсанд нөлөөлж байгаа бол өвчтөний бүх эрхтэнг гэмтээх боломжтой. Одоогоор энэ бол маш эргэлзээтэй дүр зураг. Тиймээс үүнийг ойлгохын тулд судлах цаг хугацаа хэрэгтэй” гэжээ.

Мөн эрдэмтэд “COVID-19”-ийн халдвар авсан зарим өвчтөнүүдийн хөл, гарын үзүүр хөхрөх, ягаарах зэрэг шинж тэмдэг илэрч байгааг тогтоосон. Үүнийг мөн л вирус цусны бүлэгнэлт үүсгэж байгаатай холбоотой гэх таамгийг дэвшүүлсэн байна. Кливленд хотын Уушгины клиникийн уушгины эмч, доктор Хамберто Чой энэ талаар “Халдвар авсан өвчтөнүүдийн хөлийн үзүүрт хөхрөлт, улааралт илэрч байгаа нь хурууны үзүүрийн судсанд дахь жижиг бөглөрөл эсвэл бичил бөглөрлөөс үүдэлтэй хүний арьсны хариу урвал байх боломжтой. Энэ ямар нэгэн ноцтой өвчлөл үүсгэхгүйц шинж тэмдэг биш юм” гэжээ.Эх сурвалж: CNN

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийн ахлагч үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Хувийн байгууллагууд хүний хурууны хээгээр бүртгэл авч түүнийгээ боловсруулан судалгаанд оруулдаг замбараагүй байдал бий. Энэ хуулиар хүний дахин давтагдашгүй өгөгдөл, биометрийн мэдээллийг цуглуулахыг төрийн байгууллагын хил хамгааллын бүртгэл, шүүхийн шинжилгээний байгууллага, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхээс бусад тохиолдолд бүрэн хориглож байгаа. Өөрөөр хэлбэл хувийн байгууллагууд хурууны хээгээр бүртгэдэг, цагийн ирцийн мэдээллээ авдаг байдал энэ хуулиар бүрэн зогсоно. Үүний дараа олон дэвшлүүд гарна” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!