Uncategorized

Хятадын Шинжааны хорих лагериас зугтаж гарсан Сайрагүль Сауытбай: 2035 ОНООС ХЯТАД ХӨРШ УЛСУУДАА ЭЗЭЛНЭ Тажикстан, Шриланк улсууд Хятадын өрөнд газар нутгаа өгсөн бэлэн жишээ гэв!!! Монголчууд минь!!!

С.САЙРАГҮЛЬ: 2035 ОНООС ХЯТАД ХӨРШ УЛСУУДАА ЭЗЭЛНЭ
Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар “өрнөөс болж 2030 он гэхэд бид бүгдээрээ Монголоос хөөгдөх вий” гэж хэлсэн. Гэтэл 2030 он гэдэг хугацаа зүгээр ч нэг санаандгүй хэлсэн зүйл биш болж таарав. Хятадын Шинжааны хорих лагериас зугтаж гарсан Сайрагүль Сауытбай гэх казах эмэгтэй бас 2035 он гэсэн тодорхой хугацаа хэлж байна!

Энэ эмэгтэй БНХАУ-ын Шинжаан дахь засан хүмүүжүүлэх лагерьт багш, хүмүүжүүлэгчээр ажиллаж байгаад Казахстанд зугтаж очсон ч Казахстан нь Хятадын нөлөөнд орсон тул тэндээ амьдрах аргагүй болж Европ руу зугтжээ.

Одоо Швед улсад орогнож байгаа Сайрагүль Сауытбай “Түлхүүр гэрч” гэх ном бичсэн бөгөөд ном нь Нюрнбергийн хүний эрхийн шагнал хүртсэн байна. Хятадын аюумшигт харгислал, бохир бузар улс төрийн нууц гал тогоонд байсан энэ хүний номонд хятадууд цөөнх үндэстнүүдийгээ яаж тамлан зовоодгийг тодорхой бичсэн нь уншихад ч аймшигтай.

Сайрагүль Сауытбай Хятадын 3 үе шаттай нууц бодлого гэж байдаг тухай бичжээ.1-р үе нь 2014-2025 он. Шинжаанд бүрэн уусахыг нь уусгаад, уусахгүйг нь устгах2-р үе нь 2020-2035 он. Цөөнх үндэстнүүдээ уусгаж дууссаны дараа хөрш орнуудыг эзлэх. Их хэмжээний зээл өгөх замаар эдгээр улсуудыг өрөнд унагах. Нутагт нь хятад хүмүүсийг олноор суурьшуулж, иргэн нь болгож, үйлдвэрүүдээ барих, хэвлэл мэдээлэл, ТВ-үүдэд нь хөрөнгө оруулж, Хятадын бодлогыг сурталчлах, улсынх нь нууц мэдээлэл олж авах тагнуулуудыг явуулах.
3-р үе нь 2035-2055 он. Дээрх хятад мөрөөдлийг биелсний дараа Европыг эзлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх.

Тажикстан, Шриланк улсууд Хятадын өрөнд газар нутгаа өгсөн бэлэн жишээ байдаг. Тэгвэл Хятад өрийн хавханд оруулах бодлогыг бусад хөрш улсууддаа явуулсаар байгааг Сайрагүль номондоо бичжээ. Монголчууд минь хэн хэн Хятадаас зээл авч байгааг сайн бүртгээд байгаарай! Хятадаас улсын нэрээр нэмж зээл авбал тэр этгээдүүд ойлгомжтой гэсэн үг. Гэвч 2030 он болоход хэдхэн жил үлджээ. Аймшигтай байна шүү. See lessАТГ-ын дэргэдэх тав дахь Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасантай цөөн хором ярилцлаа.-АТГ ХААГДМАЛ БОЛСОНТОЙ САНАЛ НЭГДЭЖ БАЙНА-Та өмнө нь Олон нийтийн зөвлөлийн дарга байсан. Одоо гишүүн болсон гэж сонссон. Олон нийтийн зөвлөл ямар үр дүнтэй ажиллаж байна вэ?-Миний хувьд АТГ-н дэргэдэх дөрөв дэх Олон нийтийн зөвлөлийг удирдаж ажиллаж байсан. Одоо тав дахь Олон нийтийн зөвлөлд гишүүнээр ажиллаж байна. Ерөнхийлөгч томилдог. Өмнөх олон нийтийн зөвлөл 110 үнэгүй утас ажилуулдаг болгосон. АТГ айдсын газар байсан. Хүмүүс тийшээ зүглэхээс айдаг байсан. Одоо бол очоод дуу хоолойгоо нэгтгээд, хүчээ нэгтгэе гэдэг хандлагыг нийтэд бий болгож чадсан. АТГ-ын дэргэд Олон нийтийн зөвлөл ажиллаж эхлэхээс өмнө очсон иргэдийг цүнхийг нь хураадаг, утас, үнэмлэх, регисртийн дугаар гээд бүгдийг нь авдаг байсныг таслан зогсоосон. Өргөдлөө бариад очсон хэн ч ямар нэг зүйлээ хураалгахгүйгээр уулзах хүнтэйгээ уулздаг болсон.Мөн авлигын хэргийг шалгах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Манай АТГ-т очсон өргөдлийг тавхан хоногийн хугацаанд авилга мөн үү биш үү гэдгийг шалгадаг байсан. Тиймээс Олон нийтийн зөвлөл авлигын гомдлыг 14 хоногт шалган тогтоодог болгож, хугацааг нь уртасгасан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд дорвитой нөлөөлсөн. Тиймээс ч 2019 оноос хойш АТГ-т өгдөг өргөдлийн тоо 6.5 дахин ихэссэн байна. Дараа нь авлигын асуудлыг иргэд байнга очдог дөрвөн цэгийн үйлчилгээнд хүргэсэн. Энэ үйл ажиллагаа цаашид үргэлжлэх эсэхийг сайн мэдэхгүй байна.АТГ ажлаа хэр сайн хийж чадаж байна вэ?-Аливаа институти ажлаа сайн хийх гол нөхцөл бол батлагдсан хууль. Авлигаас ангижирна гэвэл хуулийнхаа тогтолцоог сайн болгох хэрэгтэй. Дээрээс нь төрийн тогтолцоо авлигаас ангид байх ёстой. Ерөнхий сайд хэлсэн. Авлига бол нэг байгууллага, хэсэг хүмүүсийн ажил биш. Нийгмийн цогц асуудал гэж. Ерөнхийлөгч бас монгол өрх, төр, улс авлигагүй байхын тулд цогц арга хэмжээ авах ёстой гэсэн. Энэ бол туйлын үнэн юм. Тиймээс бүх иргэд, өрх гэр, бүх хүний хандлагын асуудал. Энэ ярьж байгаа нь төрийн бодлогод орж ирж байгаа нь сайшаалтай. Ярих, хууль батлах нэг хэрэг. Түүнийгээ хэрэгжүүлээд, бодит хөрсөнд буулгана гэдэг хоёр дахь хэрэг. Бүгдээрээ тал талаасаа хөдөлмөрлөх ёстой.-АТГ хэдэн жилийн өмнө дарга нар нь гарч ирээд хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгдөг байлаа. Гэтэл одоо улам бүр хаалттай болж байна?-Манай өмнөх олон нийтийн зөвлөл шаардлагатай бол сард бараг 4-5 удаа хэвлэлийн хурал хийдэг байсан. АТГ-ын зохих хэлтсүүд биднийг дагаад мэдээлэл өгдөг байлаа. Одоо бол зогссон байна. Олон улсын авлигын мэргэжилтнүүд хамгийн чухал зүйл бол ил тод мэдээлэл шүү гэж хэлж байна билээ. Ер нь мэдээлэлтэй байж энэ эрин зуунд амьдарна. Тиймээс мэдээлэл хаагдмал болсонтой санал нэг байна. Төр засгийн шийдвэр гарч, ил тод бай гээд олон улсын эрдэмтэд зөвлөөд байна. АТГ ажил, арга барилдаа өөрчлөлт оруулах байх гэж найдаж байна.-Авлигын эсрэг хууль, тэдэнд оноох хариуцлага хөнгөдөөд байна гэж олон нийт маш хүчтэй шүүмжилж байна. Та санал нэгдэх үү?Эрүүгийн хууль, Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулиудад өөрчлөлт орох ёстой. Эрүүгийн хуулийн 22-р бүлэг дээр авлигын хэргийн ял хорих ял л байх ёстой. Хоёрдугаарт хөрөнгийг хуу хураах ёстой. Тэгж байж болохгүй юм байна, хортой юм гэдгийг авлигачид ойлгож, нийгэм татгалзана. Түүнээс биш торгодог, дарга болох эрхийг нь хасдаг шийтгэл авлигыг өөгшүүлж, дэмжиж байгаа үйлдэл мөн. Дараагийн асуудал бол авлигын хэргийг ганц мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шийдэж болохгүй. Том бүлэглэлийн асуудал байдаг учраас Олон нийтийн зөвлөлөөс санал оруулсан. Авлигын хэргийг бүрэлдэхүүнтэй комисс, прокурор, шүүх хянадаг болгох ёстой.-ЕРӨНХИЙЛӨГЧ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ЖУРМЫГ ХААЛТТАЙ БОЛГОСОН–Одоо бол авлигачдыг хялбаршуулсан журмаар торгоод л явуулаад байна шүү дээ?-Манай баталсан хууль тэр. Монголын бүх иргэн хуулиа барина. Хуульд хялбаршуулж болно гэчихсэн ч бол та ч , би ч хуулиа барина. Тэгэхээр УИХ өөрөө сайн ажиллах ёстой. УИХ-д Авлигын эсрэг бүлэг байгуулсан байна. Хялбаршуулдаггүй, торгодоггүй, эрх хязгаарладаггүй хуультай болгохын тулд тал талаас хамтарч ажиллах ёстой болоод байна.Авлигачдынхаа толгойг илсэн хууль баталчихаад авлигатай тэмцэнэ гээд орилоод байгаа Засгийн газар байж болох уу?-Ам ажил хоёрын зөрүү. Амаараа бол маш сайхан яриад байна. Ажил дээрээ май чи, худлаа шүү л байна. Тэгэхээр ам, ажлаа ижилхэн болгох ёстой.-Та авлигын эсрэг нэлээд хүчтэй дуу хоолой болж дуугардаг байсан. Сүүлийн жилүүдэд нам гүм байх болов. Яагаад?-Цар тахал гэдэг зүйл ийм байдалд орууллаа шүү дээ. Миний хувьд одоо Олон нийтийн зөвлөлийн гишүүн. Цаашдаа ажиллаад явна. Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам гэж байдаг шүү. Тэр журмын Ерөнхийлөгч баталдаг. Дөрөв дэхь олон нийтийн зөвлөл олон талтай, нээлттэй журамтай байсан. Одоогийн журам хаагдмал байгаа. Тиймээс журмаас давж ажиллаж чадахгүй л дээ.-Авлигатай тэмцэх үйл ажиллагаа тухайн газрын даргаас шалтгаалах байх. З.Дашдаваа гэж хүн энэ газрыг удирдах хүн мөн болов уу?-З.Дашдаваа дарга бол өөрөө айхтар бохир нэргүй. Цагдаа, хууль хүчний байгууллагад ажиллаж байсан. Хүсэл зориг, энэ байгууллагыг удирдаад явна гэдэг итгэл байсан учраас сонгогдсон байх гэж харж байна. Хууль нь, хяналт нь сайн байвал та ч очоод ажиллаж чадна шүү дээ. Кедми: Барууныхан ҮБХ-ны хоёр дахь шатны өмнөхөн Зеленскийн өмнө шинэ зорилт тавьсан.Израилийн тагнуулын албаны дарга асан Яков Кедми болзолт барууныхан Украин дахь тусгай ажиллагааны хоёр дахь шатнаас айж байна гэж үзэж байна. ХАНИЛСАН ХАНИА ХӨЛГҮЙ БОЛЛОО ГЭЭД ХАЯАД ЯВДАГ НЬ БАЙХАД ХАЛАМЖЛААД ЯВАХ АНД ГЭЖ БАЙХ ЮМ”“ОЛОН ЮМ БОДОГДУУЛСАН ШӨНӨ”Намрын бороо зөөлен шиврэхэд аав минь даанч дуртай, Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай… 8-р сарын сүүл, бороотой нэг орой гэртээ гиеүрч суухаар гарч халтуур хийе гэж бодоод саарлыга асаагаад гарлаа. Гараад байнга очиж зогсдог зогсоолруугаа явж байтал утсаа суудлын завсар унагачихлаа.Тонгойгоод утсаа ухах зуур хажуугаар өнгөрч явсан хүнрүү cанаандгүй ус цацаж орхилоо. Ээ яана вэ, ямар муухай юм болчихов оо гээд толиндоо харлаа. Aавын минь насны хүн байна. Эргэж очоод уучлалт гуйлаа. Хаа хүрч яваа юм, дүү нь таныг хүргээд егье гээд суулгалаа. Замдаа жаал юм ярилаа.-Дүү нь санаатай цацаагүй юм шүү, таныг анзаарсангүй. Намайг үнэхээр уучлаарай. -За зүгээр дээ тэр яахав. Харин чамд баярлалаа. Яаж алхаж хvрдэг юм билээ гэж бодоод явж байтал сайн дүү таарлаа. Ах нь хүүгийнхээсээ харьж явна. Хүү бэр хоёр минь муудалцаад ах нь хэлэлгүй гараад харьж явна. Ачийгаа хэд хоног хараад сайхан л амарлаа… Ахын ярианы өнгөнд бэрдээ гомдож явдаг нь илэрхий юмаа. Гэрт нь хүргэж өгчихөөд эргээд явж байхдаа бодлоо. Хөөрхийдөө ачдаа хоргодоод л байж. Тэр бэр нь яачихсан болоод хөөрхийг ад vзээд байдаг юм бол. Гэнэт муу аавтайгаа яримаар санагдаад залгалаа. -Байна уу ааваа, бие нь сайн уу -Caйн сайн, xэд хоног эмнэлэгт хэвтээд гарсан одоо зvгээр дээ. Миний хүүхдүүд сайн уу…-Aaв (аавдаа нэг юм хэлэх гээд тvгдчээд зvгээр)… Дахиал Аав аав… хүү нь хайртай шүү. Урд нь аавдаа ингэж хэлж байгаагvй, их эвгvй юмаа ккк. -Хүү минь уучихаа юу -Үгүй ээ ааваа, хүү нь машин барьж явна. -Аан xар шөнө залгаад xайртай шүү ч гэх шиг. Уучихсан юмуу л гэж бодлоо xэхэ.За за аав нь ч гэсэн хүүхдүүддээ хайртай. Надаас анх удаа ийм vг сонсоод гайхаад ч байх шиг хэхэ. Унах болтлоо уудам их зай байгаа ч уу vгvй ч vv Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч уу үгүй ч үү. Алсын замд аавын Харц шиг сүүмийгээд Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу… За ингээд ах хүүг Хонхорт байдаг гэрт нь хүргэж өгөөд буцаад Улаанбаатар. Аавтайгаа яриад сэтгэл онгойчихож. Яагаад аавдаа хайртай гэж хэлж яваагvй юм бол гэж бодогдож байна. За нэг сэнгэнэтэл тамxиа татчихья… Намиран намиран ордог нь Наймдугаар сарын бороо юу даа, Наргиж цэнгэж явдаг нь Нас залуугийн ааг уу даа…Хэсэг яваад хот руу орж ирлээ. Xаламцуу хүүхэн арын хаалга сип хийтэл онгойлгоод ороод ирлээ. -Тамxи татчих уу -Tэгээ тэг. Орой гарснаас хойш орлогогүйгээ саналаа. Бүхэл мөнгө өгвөл хаана задлуулнаа гэж бодонгоо -Мөнгө чинь задгай юу ? -Аан би завтай ш дээ хэхэ.Чи завтай юу гэж сонссон бололтой уучлаарай, би задгай мөнгө байгаа юу л гэж асуусан юм. -Яанаа би буруу сонсчихжээ. Тэрхэн хооронд бантаад авдаг юм даа ккк. Юу ч гэмээр юм. Ингээд л завтай юу, завтай ш дээ гээл шоудаад явах нь байна ш дээ ккк. Эмэгтэй ороод мөнгө аваад гараад ирье гээд таг. Одоо ч худлаа биз гээд хаяад явлаа. Танхил төрсөн бvсгvй нь, Тавхан vгэндээ тар нь танигдах юм даа ай хөө. За яахав буянаараа л болог гэж бодоод л цаашаа явлаа. Бороо шиврээд л нилээн усархаг орох янзтай.Гэнэн гэнэн бодлууд дагуулсан Гэнэхэн багын дурсамжаа санахдаа Халгаж туулах амьдралын замдаа Хамгийн түрүүнд найзыгаа л зорих юм даа… За яадгийн байгаан харьдаг ч юм билvv гэж бодоод яаралгvй зугуухан гэлдэрч байлаа. Явган зам дээр тэргэнцэртэй хүн тvрээд явж буй залуу нүдэнд туслаа. Ишш энэ усан борооноор энэ хоёр хаа хvpтэл алхнаа гэж бодонгуутаа л буцаад эргэлээ.Нөгөө хоёрыг гvйцээд очлоо. -Хаа хvpэх юм? -Улиастай -За за суучих -Бид хоёрт мөнге алга аа. -За зvгээр дээ суу суу гээд тэргэнцрийг нь багаажиндаа хийгээл Улиастай руу. Замдаа залуу ярьж байна. -Баярлалаа хөгшөөн. Найз нь ocолд ороод хоёр xөлөө тaйруулчихсан юмаа. Найзыг нь ийм болсны дараа эхнэр маань хүүгээ аваад хаяад явсан. Нэг хэсэг аpxи дарс ууж замаа алдсаан. Энэ залуу миний багын найз. Энэ минь л надад хань болж хаа хүрнэ тэр газар луу ингээд түpээд л явдаг юм.Орой ажлаасаа ирээд л намайг түрээд айлд ирээд гарах гэсэн бороо орчихоод намдахыг хүлээсээр байтал зогсох шинж алга… Их яриа залуу юм аа. Манай найзын эхнэр охин хоёр гэрийг минь цэвэрлэж хувцасыг минь угаадаг. Муу найзынхаа л буянд өдий зэрэгтэй… Хоёр залууг хvргэж өгчихөөд тамxи татан хэсэг зогслоо. Амьдралд ам гарч болох биш дээ. Ханилсан ханиа хоёр хөлгvй болчихлоо гээд хаяад явдаг нэгэн байхад хажууд нь хань болоод халамжлаад явж байдаг хүний Анд гэж бас байх юм даа.Уулын мод урттай богинотой гэж. Жаргал зовлон зэрэгцсэн амьдралын нэгэн шөнө өнгөрч шинэ өглөө эхэлж байна. Үүp цайх нь ээ. Орлогoгүй баахан хvнийг нааш нь цааш нь хүpгэсээр байтал үүp цайж байна. За яахав. Хүнд тус болоо л биз. Өрөөлийг ачилж өөрийгее умартсан Өр нимгэн миний найз аа… Ай амьдрал чи юутай сайхан. Хааяа ч гэсэн хүнд туслачихаад хариу нэхэлгүй сэтгэл дүүpэн явах сайхаан сайхан.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!