Uncategorized

УИХ-ын дарга нутагтаа тухлах бус хөөгдөх шахам нийслэлд иржээ

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтэд таниулах, сурталчлахаар нийслэл, орон нутагт ажиллаж буй. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар нар зөв тойрсоор өчигдөр уугуул нутаг болох Баянхонгор аймагт ажилласан билээ. Энэ үеэр нутгийн иргэд “Бид Г.Занданшатарыг сонгосондоо харамсаж байна. Иргэд ядуурлын туйлд хүрч, өнөө маргаашаа арай ядаж аргалж байхад МАН Үндсэн хууль яриад, хөрөнгө мөнгө зараад явж байна. УИХ-ын даргын хувьд нутагтаа бодитоор юу хийв. Гадныхан газар нутгийг маань сэндийчиж, ухаад дууслаа. Та хариуцлагаа хүлээ” хэмээн шаардаж, уриа лоозонтой угтан авсан байна.

Мөн шаардлага, асуулга тавиад байхад бултаж, ард түмнийг үл тоолоо гэх гомдол ч их байжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар ийнхүү нутагтаа очсон биш иргэдийн эсэргүүцэлтэй тулж, уулзалтын үеэр түүнийг, даргалж буй парламентыг нь шүүмжлэгсэд олон байжээ.

Сонгогдсон тойрог, төрөлх нутагтаа албан ажлаар очсон ч завсраар нь хэсэгхэн ч болов тухлах түүний санаа ийнхүү талаар болж, аргагүйн эрхэнд нийслэл рүү яаравчлан буцахаар шийдэж, Баян-Өлгий аймгаас Улаанбаатар чиглэлд нисэж байсан “Аэро монголиа” компанийн нисэх онгоцны маршрутыг өөрчлүүлж, Улаанбаатарт газардсан гэх мэдээлэл байна.https://newspress.mn/v1/%D0%9D%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D0%BC/news/30233?fbclid=IwAR1z9Q86G6XQKqFtWAoyK6tFY9UvCljx0mRZPKnVxK65dXTXywlxFmfzHUo

Related Articles

Back to top button
error: Content is protected !!