Uncategorized

Б.Жаргалсайхан:МОНГОЛ УЛС АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛД ОРЖЭЭ…

Б.Жаргалсайхан: Хүүхдийн мөнгө хүн амаа өсгөх бодлогоор өгдөг үү, халамж уу гэдэг нь тодорхойгүй. Ямартаа ч олон гэрүүд “Хүүхдийн мөнгөөрөө” амьдраад ажил хийх иргэн байхгүй болсон гэх шүүмжлэл ч байдаг. Гэхдээ Хүүхдийн мөнгө хөрвөх чадвар гэдгээ Ковид цар тахлын үеэр харуулсан. Өөрөөр хэлбэл нийтээрээ хөл хорионд орсон цаг үед Хүүхдийн мөнгө нэмэх замаар нийгмийн дэмжлэг үзүүлсэн юм. НХХЯ-ны сайд А.Ариунзаяа ““Ковид-19” цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлээс иргэдээ хамгаалж, дэмжихийн тулд 2020 оны тавдугаар сард хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өмнө нь хүүхдийн мөнгө 20 мянган төгрөг байсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн гэсэн үг. Одоо бол Засгийн газраас “Хуримтлалтай монгол хүүхэд” гэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна” гэсэн юм. Монгол Улсад 100 мянга гаруй ажилгүй иргэд байдаг. Гэтэл Хөдөлмөрийн бирж дээр 40-50 мянган ажлын байр бэлэн байдаг. Нэг талаараа Монгол Улс ажиллах хүчээр дутагдсан мэт боловч Солонгос улсад гарч ажиллах 140 мянган өргөдөл бий. Дотоодын зах зээлийн Хөдөлмөрийн үнэлэмж тааруу байгаа нь гадаад руу урсах ажиллах хүчээ хэрхэн дотоодод тогтоон барих, цалин хөлс нэмэх бодлого руу төр засгийг чиглүүлж байна.

Related Articles

Back to top button