Uncategorized

С.Бямбацогт: Надад Ховдод нэг га газар байтугай хашаа ч байхгүй

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна. Тухайлбал, Ховд аймгаас парламентын гишүүнээр сонгогдсон С.Бямбацогт иргэд, сонгогчтойгоо уулзаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал асууж байгаа аж.Тэрбээр өнөөдөр /2022.06.24/ өөрийн цахим хуудаснаа “Яг сарын өмнө Ховд аймгийн Ховд сумын нутагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж буй “Арвижих фарм” ХХК-ний үйл ажиллагаатай ирж танилцаж байсан юм. Тухайн үед тариалалтын бэлтгэл ажлын явц ид өрнөж байсан бол өнөөдөр эрдэнэшишийн соёо урган гарч иржээ. Уг компани нь 100% хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 500 га газарт малын тэжээлийн зориулалттайгаар эрдэнэшиш тариалахаар зорьж байгаа юм. Эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай газар тариалангийн төслийг хэрэгжүүлж буй ийм үндэсний аж ахуйн нэгжүүд олон болох тусам хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бидний зорилт амжилттай хэрэгжих учиртай.Зөв төлөвлөж, тууштай хөдөлмөрлөж чадвал зорилгодоо хүрч чаддагийн жишээг бодитой харуулж буй АРВИЖИХ ФАРМ ХХК-н хамт олонд баяр хүргэе. Ургац арвин байх болтугай. Дашрамд хүний нэр барьж худал мэдээлэл тараадаг хүмүүст хэлэхэд надад Ховд аймагт 1га ногооны газар байтугай 1 хашааны газар байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” хэмээн бичжээ.

Related Articles

Back to top button