Uncategorized

Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлийн нислэгийн маршрутыг өөрчилж, Г.Занданшатарыг Баянхонгор аймгаас авчээ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай тогтоолыг УИХ зургадугаар сарын 16-ны өдөр баталсан. Улмаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдод Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсох уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүд болох УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, А.Адъяасүрэн нар эдгээр өдрүүдэд Баянхонгор аймагт ажилласан. Тэгвэл уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Улаанбаатар хот руу ирэхдээ Баян-Өлгий аймгаас Улаанбаатар чиглэлд нисэж байсан “Аэро монголиа” ХХК-ийн нислэгийн чиглэлийг хүчээр өөрчлүүлж, Баянхонгор аймагт газардуулж, өөрөө сууж иржээ. Ингэхдээ тус компанитай тохиролцож, улсын төсвөөс мөнгийг нь гаргаж өгсөн гэх албан бус мэдээлэл байна.

Related Articles

Back to top button