Uncategorized

​Л.Энхээ: Ид хийж бүтээх насандаа олноороо хавдраар өвчилж байгаа нь Монгол Улсын хувьд эмгэнэл

ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээтэй ярилцлаа.-Хавдар судлалын эмнэлгийн ачаалал, өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?-Хорт хавдар гэж оношлогдсон хүмүүс нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авахаар манайд ирдэг. Жилд дунджаар 100 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өдөрт 2000 гаруй хүн орж гардаг. Үүнээс 1000 орчим нь эмчтэй харьцаж, кабинетаар үйлчлүүлдэг юм. 2000 хүний тал нь яагаад үйлчилгээ авч байна вэ гэхээр зарим өвчтөн хүн дагуулж явах заалттай байдаг.-Өвдөж байгаа хүмүүсийг насны бүлгээр ангилбал? -Дийлэнх нь 40-50 насандаа өвдөж байна. Энэ насныхан Монголын нийгэмд ид бүтээдэг, ажлаа гартаа оруулсан, мэдлэг туршлагаараа хүнээс дутахгүй боловсон хүчин болсон байдаг үе. Ийм үе дээрээ тэд өвдөж байна гэдэг Монгол Улсын хувьд эмгэнэл. -Иргэд юуны хавдраар хамгийн их өвчилж байна вэ? -Монгол Улсад жилд 6000 гаруй хавдар шинээр бүртгэгдэж байна. Жилээс жилд шинэ тохиолдлын тоо нэмэгдэх болсон. Хавдар удаан хугацаанд хүний өдөр тутамд хийж байгаа дадал зуршлаас үүдэн биед үүсдэг. Жилд бүртгэгдэж байгаа хавдраас 30 гаруй хувийг элэгний хавдар дангаараа эзэлж байна. Харин 16 орчим хувийг ходоодны хавдар эзэлж байна. Улаан хоолойн хавдар 7, умайн хүзүү 7, шулуун, бүдүүн гэдэсний хавдар 7 хувийг тус тус байна. Дээр дурдсан 4-5 төрлийн хавдар л нийт хавдрын 70 гаруй хувийг эзэлдэг. Эдгээр хавдруудын шалтгаан нь тодорхой, хэрхэн эмчлэх нь нотлогдчихсон. Гэвч энэ хавдраар л Монголчууд зонхилон өвдөөд байна. -Таны дурдсан тэргүүлэх өвчлөлөөр шалтгаалсан на.с ба.ралтаар дэлхийтэй харьцуулбал хэдэд эрэмбэлэгдэж байна вэ?-Элэг болон ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд нэгдүгээрт жагсдаг. Монгол Улсад нас барж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь хорт хавдраар хорвоог орхиж байна.-Хэрхэн эмчлэх нь тодорхой болчихсон хэр нь на.с ба.ралтаар тэргүүлээд буйн гол шалтгаан юу вэ? -Удамшлын болон амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй. Буруу амьдралын хэв маягтай бол дунджаар 15-20 бүр 30 жилийн хугацааны дараа хавдар бий болно. Халдварт өвчин шиг гэнэт илэрдэггүй. Монголчуудын 70 гаруй хувь нь хорт хавдраа хожуу үедээ мэдэж байна. Тиймээс хавдраар нас барах нь их байгаа хэрэг. Монголчууд хавдрыг эмчилж чадахгүй байгаадаа бус эмчлэх боломжтой үед нь оношлуулж чадахгүй байгаагаас болж байна. Хүмүүс зовуурь илэрсний дараа эмчид хандах нь буруу. Хүний эд эрхтэн өвдөхдөө шууд зовуурь өгдөггүй. Хортой нөлөөлөл өгөөд байхад хүний бие эхлээд өөрөө зохицуулах гэж тэмцдэг. Тэмцэж тэмцсэний эцэст дийлэхгүй дарлуулаад ирэхээрээ шинж тэмдэг өгнө. Шинж тэмдэг өгсний дараа эмчид хандана гэдэг бол өвчин газар авсан, биеэр тархсан хойноо хандаж байгаа гэсэн үг. Энэ үед эмчид хандвал эмчлэгдэх боломж багассан байдаг. Хорт хавдар бол нэг эрхтний өвчин бус эрхтэн системийн өвчин. Нэг эрхтэн хорт хавдраар өвдөхөд гүйцэт эмчлүүлэхгүй бол ойр байгаа эрхтнүүдээ өвчлүүлнэ. Тунгалагийн систем, цусаар дамжиж холын болон ойрын эрхтнүүддээ үсэрхийлдэг. Хожуу үед оношлуулна гэдэг бусад нүдэнд үл харагдах түвшинд тархчихсан, үсэрхийлсэн байх магадлал маш өндөр.-Хавдраар өвдөхгүй байхын тулд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? -Дэлхийн улс орнуудад иргэд нь хорт хавдраар на.с ба.рахаа больчихсон. Хорт хавдартай хүмүүс нь тухайн улсынхаа дундаж наслалтаар хангалттай насалж идэвхтэй амьдардаг. Тэдний гол нууц нь ерөөс л эрт илрүүлэгт тогтмол ордогт бий. Тиймээс Монголчууд хорт хавдраар өвдөх эрсдэлт нас буюу 40 наснаас хойш жил бүр шинжлүүлэх хэрэгтэй. Энэ жил зүгээр байсан эрхтэн ирэх жил хавдар болох эрсдэлд орсон байж мэднэ. Тиймээс үүнийг нь мэдэж байгаад эмчлэх ёстой. Бусад улс орнуудад манай улсад бүртгэгддэг хавдрын тоо олон боловч нас баралт нь бага байдаг. Энэ нь зөвхөн эрт илрүүлгийн тогтолцоог бүтэн агуулгаар нь ажиллуулдагт бий. -Хэдийгээр манай улсад эрт илрүүлгийн шинжилгээг хийдэг ч дэлхийн улс орнуудын жишигт нь нийцдэг үү? -Эрт илрүүлгийн тогтолцоо байхгүй. Ийм тогтолцоотой болохгүй бол бүтэхгүй. Гарцаагүй нас баралтад хүргээд байгаа өвчин бүрээр арга хэмжээ авдаг болох хэрэгтэй. Бүх өвчинд гоцолсон эрт илрүүлгийн төвүүд хэрэгтэй. Гэвч үүнийг боломжгүй болгож байгаа нэг зүйл нь төсөв хөрөнгө л байна. Хамгийн их тохиолдож байгаа элэгний хавдрын хүний амьдралын хэв маяг, ар.хидалт, өөх тос, хоол ундны хэрэглээтэй холбоотой. Мөн элэгний В, С вирусийн халдварын тархалттай шууд холбоотой. -Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button