Uncategorized

Саид Моллаи Монголын иргэншлээсээ бүр татгалзаж, хасалт хийлгүүлжээ

Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын иргэн Саид Моллай манай улсын иргэншлээс татгалзаж, Азербайжаны бөх болсон гэх мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан билээ. Тодруулбал, түүнийг Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын иргэншлийг авах хүсэлтээ илэрхийлсэн гэсэн юм. Тэгвэл тэрбээр Монголын иргэншлээс бүр татгалзаж, хасалт хийлгэн Азербайжаны бөх болсноо зарлажээ.Тэрбээр “Төрөлх Азербайжан улсынхаа далбаан дор тэмцээнд оролцох болсондоо баяртай байна. Биднийг дэлхийн болон Парисын олимп хүлээж байна. Азербайжины далбаагаа мандуулахыг хүсэж байна. Мандуулахын төлөө хичээнэ” гэжээ.Тэгвэл тэрбээр Монгол Улсын иргэншлээсээ бүр татгалзаж, Азербайжин улсынхаа иргэн болсон талаар албаны мэдээлэл байна. Монгол Улсын иргэн гэсэн мэдээллээ зургуудаа бүр устгуулжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!