Uncategorized

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, М.Даваабат нар хамтран 300 гаруй сая төгрөг завшжээ

Яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд нар болон гишүүд өөрийн хамаарал бүхий этгээдийг харъяа агентлагийн газрын даргаараа томилж, хамтдаа ажиллаж буй газрынхаа дансыг хоосолж, тендер гувшуулдаг, төсөл нэрээр олон тэрбумаар тоологдох мөнгийг салхинд хийсгэдэг жишээ олон бий.Үүнийг тодоор үзүүлэн яваа нэг жишээ дурьдвал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өөрийн хамаарал бүхий ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох М.Даваабатыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн даргаар томилсон байдаг. Тэд сайн дурын даатгал, халамж үйлчилгээний бүх төрлийн тэтгэлэгийн мөнгөнөөс хамтран иддэг гэдгийг эх сурвалж мэдээллээ.Хамгийн ноцтой нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд Яамны дотоод хяналтаас 2021 оны 12 сард санхүү, аудитын шалгалт хийхэд 300-400 сая төгрөгийн санхүүгийн зөрчил дутагдал илэрчээ.Ийнхүү 200 гаран сая төгрөгний актыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатад тавьсан байна. Тус шалгалт хийсэн дүн, албан ёсны акт, дүгнэлт, тайланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярт танилцуулсан байдаг. Харин Г.Өнөрбаяр ихээхэн хэмжээний санхүүгийн зөрчил илэрч, иргэдийн татварын мөнгийг идсэн онц ноцтой үйлдэл гаргасан М.Даваабатыг хамгаалж, 400 сая төгрөг завшсан байж болзошгүй зөрчлийг дарагдуулж хувийн ашиг сонирхолоор хандаж байжээ.Г.Өнөрбаяр, М.Даваабат нар хамтран онц хэмжээний мөнгийг завшсан, халамж үйлчилгээний бүх төрлийн тэтгэлэгийн мөнгөнөөс идсэн асуудлаараа өдийг хүртэл шалгагдаагүй нуун дарагдуулж чаджээ.Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас утсаар тодруулахад: “Наад акт тавьсан асуудлыг ирэх 7 хоногт Аудитын хорооны дүгнэлтээр авч хэлэлцэнэ. Хамтран мөнгө идсэн асуудал байхгүй. Тэр Даваабат гэдэг хүний хариуцаж байгаа газарт шалгаж, аудитын дүгнэлт гаргах, танилцуулах асуудлыг би өөрөө хийсэн. Надад ямар нэгэн хамаарал байхгүй, идэж уусан асуудал бүүр ч байхгүй” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!