Uncategorized

Л.Халтар: Дарханы замын талаар одоо олон зүйл амлаж чадахгүй

Баригдаж дуусдаггүй Дарханы замын балгаар иргэдийн амь нас, эд хөрөнгө сүйдсээр олон ч жил болж байна.Салбарын сайдын өөрийнх нь хэлснээр “Үйлийн үрээр зууралдсан Дарханы замаар инээгээд нэг л өдөр алхана” гэж амласан.Тэгвэл Дарханы замын ажлын явцын талаар ЗТХ-ийн сайд Л.Халтараас өчигдөр /2022.06.22/тодруулахад тэрбээр “Бороо их орж байна. Хөдөө аж ахуйд бороо таатай. Харин зам дээр бороо хамгийн сөрөг зүйл. Үргэлжилсэн бороо орж байна. Бороотой үед зогсоохоос өөр алга байхгүй. Би өнгөрсөн Даваа гаригт 1 болон 2 дугаар багц дээрээ ажиллаж байгаад ирлээ. Манай дэд сайд байнгын ажлын хэсгийг ахалж байна. Ажлын явц сайн гэж магтаад яах вэ, Гэхдээ муугүй. 17 хоногийн дараа очиж харахад ажлын явц муугүй. Иргэд хоёр хэсгийг шүүмжилж байна. Нэгт, Торлог дээр давж байгаа хэсгийн түр замыг муу гэж шүүмжилж байгаа. Бид наадмаас өмнө “Торлогтийн даваа”-аар иргэдийг явуулахгүй. Хучна гэсэн үг. Хоёрт, Баруунхараагаас цаашаагаа уруудах хүртэл наадмаас өмнө хучна. Хүнд түр замуудаа хучаад шилжүүлээд явна. Одоо олон зүйл амлаж чадахгүй. Намар аравдугаар сарын дунд үеэр сэтгүүлчидтэй явж ямар ажил хийснээ харуулна.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!